Сумын заан Д.Цэрэнням ээлжит түрүүгээ хүртлээ

Сумын заан Д.Цэрэнням ээлжит түрүүгээ хүртлээ

Сумын заан Д.Цэрэнням ээлжит түрүүгээ хүртлээ
“Тарвалин” хийдийн нэрэмжит, Сүлд ТВ, бөхийн холбоотой хамтран зохион байгуулж буй cумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорьжээ. Энэхүү барилдаанд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, сумын заан Д.Цэрэнням түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Э.Түмэннасан үзүүрлэв.
Шөвгийн гуравт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, сумын баяр наадмын таван түрүүтэй “тэмээ өргөдөг” заан Ш.Эрдэнэбаяр үлдсэн бол тавд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Д.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, сумын баяр наадмын хоёр түрүүтэй, өргөөний сумын цолтнуудын барилдааны хоёр түрүүтэй заан М.Баасанжав нар шалгарлаа.
Шөвийн есөд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, сумын заан Н.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын заан А.Амархүү, Төв аймгийн Угтаалцайдам сумын заан Б.Золбаяр, Архангай аймгийн Цэнхэр сумын заан С.Бат-Эрдэнэ нар үлдэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-05 213.87.135.234

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-05 43.242.242.59

Барилдааныг сайхан болгодог мундаг сумын заан нар их бий шүү. Тэднд амжилт хүсье

Avatar

Нэргүй 2024-02-05 202.21.107.30

Sat shiniin 256-d barildah bol lol hangasan nutgiin duud Amjilt husie

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж