Цочир "шуурга" айсуй: Сэвээчдээс сэрэмжлүүштэй

Цочир "шуурга" айсуй: Сэвээчдээс сэрэмжлүүштэй

Цочир "шуурга" айсуй: Сэвээчдээс сэрэмжлүүштэй

Цагаан сар үүдэнд ирж, сонгууль саахалтын зайтай явааг улстөрчдийн сошиал ертөнцөд сэвсэн зургууд гэрчлэх аж .

Тэнгэрийн  жигүүртэн, лус, савдаг шиг үзэгдэж харагдахгүй, түмэнд хилэгнэж явсан амьтад Луу жилд хөрсөнд бууж, жирийн иргэний дүрд хувирч хүүхэд, нохой шуугиулж явна.

“Хилэнт эх” хэмээх модон луу жилд “Өлсгөлөн болж мэсний аюул болж болзошгүй” гэж зурхайн лүнд буусан нь "Хаадын тоглоом"-ын төгсгөлд хайртай залуудаа хөнөөлгүүлсэн Луугийн эхийг эрхгүй бодогдуулав. Байдал бишдэж, ааруулаа авч ч чадахгүй байгаа иргэдийг аргадах гэсэн эрх баригчдын цуврал зураг улам л цухал төрүүлэв.

Сонгууль дөхсөн болохоор улстөрчид улайм цайм хандалт авахаар хичээж, цагаан сар ойртсон болохоор шороон үхрийн зурлага хүн бүхэнд сонин харагдана. Луу жилийн шороон үхрийн зурлагыг харж суухад сүсэггүй мань мэтэд хачин жиштэй бодол төрнө.

Шороон үхрийн зурлага:Шороон үхрийн зурлагад үхрийн толгой, омруу ногоон, эвэр, сүүл, чих, бие, дөрвөн шийр шар, ходоод улаан, амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай явна.

Бичигчийн бодолд: Улстөрчдийг үхэр гэж үзвэл амаа ангайлгасан нь ханаж цадахаа мэдэхгүйг илтгэх мэт бөгөөд идсэн уусан нь харшилж, ходоодонд нь халуун төөнөж буй бололтой. Ам нээх хамхиагүйг нь ажиглавал эрх баригчид гарцаагүй бодогдох төдийгүй сүүлээ зүүн тийш шарвасан нь зүүний үзэлтнүүд болох Ардын намынхан гэдгийг андуу бодлыг төрүүлэх шиг.

Үхэр хариулаач:Ногоон дээлтэй, хөх бүстэй, шар царайтай үхэр хариулаач нялх хүүхэд байх бөгөөд  үс нь чихнийхээ араар хийссэн, баруун гутлаа өмсөөд, зүүн гутлаа бүсэндээ хавчуулж, мяндсан шилбүүр барьж, үхрийнхээ өмнө яаран алхаж явна.

Бичигчийн бодол: Ногоон үзэлтэйдээ үхэрчин хүү тийм дээл өмсөөгүй бөгөөд "ногоорсоор" дэлхийд эргэн ирж буй "улаантнууд"-ыг дэмжиж буй сонгогч мань мэтийг бдалдуур тоншоод байх шиг. Баруун гутлаа өмсөөд зүүн гутлаа бүсэндээ хавчуулсан нь элээхгүйхэн шиг эвтэйхэн талхаар ч болтугай арилжихийг хэлээд байх шиг. Тал талх л худалдан авч буй иргэдэд нэг гутлаа хэмнэх хүсэл байх боломжтой төдийгүй байхгүй гэх баталгаа алга. Хүү мяндсан шилбүүр бариад, үхрийнхээ өмнө яаран алхаж байгаа нь улстөрчдийн өмөөрч бусдыг буртаглах гэж яваагүй гэдгийг хэн мэдлээ. Үгүй гэвэл үхрээр мяндсаар…

…Ийн эргүү балай бодол төртөл улстөрчид сошиал ертөнцөөр солиоруулж байна. Учиргүй ажилласаг эмэгтэй болох гэсэн нэгэн гишүүн эрээ цээргүй энэ үйлдэлдээ эхийгээ ч ашигласан бөгөөд харамсалтай нь гярхай иргэдийн хурц хараагаар хөлдүү бууз чимхсэн дүр эсгэж, олныг хуурсан нь илчлэгдэв. Эрхэм гишүүн энэ үйлдэл нь баригдмагц зуд болж буй нутгийн малчдад "аварга малчин" өргөмжлөл гардуулаад гайхуулсан зургаасаа оруулангаа буузны зургаа баллуурдахаар нэвтрүүлэг хийх болсноо зарлав. Бас нэгэн гишүүн эмэгтэй гал тогоондоо зургаа татуулан оруулсан нь урьдын явдлыг уудлан сануулахад хүргэжээ.

Ер нь УИХ-ын гишүүд тойрогтоо дахин зүсээ зүслүүлэхийн тулд хоёр төрлийн тавилттай зургийг цахим хаягаараа танилцуулж байна. Эхнийх нь бууз, баншаа өөрсдөө хийдэг мэт баримтжуулсан зураг бол нөгөө нь зудандаа малаа алдаж буй малчдад "аварга малчин", ургацаа алдсанд нь "аварга тариаланч" гэх цол олгох нь холгүйхэн явна.

Зам тээвэр, хөгжлийн сайд ч үүнээс хоцроогүй төдийгүй хөдөөгийн хүүтэй зургаа постлоод малчны өрхний даруулгыг татаж өгч буйгаа баримтжуулан оруулжээ. Үүнтэй зэрэгцээд Ардчилсан намын дарга нь агаар салхи амлангаа хонио эргүүлж яваа хүүтэй зургаа татуулж, уянгын халилтай пост бичсэн харагдана. Сонгууль дөхөх тусам эл мэтийн энгийн хүний дүрд тоглохдоо ичгүүр, сонжуургүй аашлах бөгөөд түмэн олон байтугай төрсөн эхдээ танигдахааргүй төрөл арилждаг улс.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга үүгээрээ хамгийн ихээр гаршсан бөгөөд жирийн монгол гэрт бууз сэвэлтийн зургаа баримтжуулан түгээсэн анхны алтан медалийг авах ёстой хүн. Гэхдээ галууг дагаж хэрээ хөлөө хөлдөөв гэгчээр түүнийг даган баясаж байгаад улсаараа уруудсан жишээ биднийх…

Тиймээс энэ их бухимдалтай үед аль болох тэдний тэнэглэлийг тэвчиж, даавалгаалан тараахын оронд хэн нь хэрхэн хувирч буйг сайтар ажиглаж байгаад хэрэг болгон сонгууль өгөхдөө дагуулж тонгорхыг мэргэн эсэх нь эргэлзээтэй сонгогчдод зориглон бичлээ. Зүхэх эсэх нь таны эрх.

Сэвээчдээс сэрэмжилж, цочир цочир зургийн "шуургаас" сайтар болгоомжлохыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
27
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-05 59.153.115.181

Илт ингэж доромжлоод байхад л дугуйлдаг шүү, одоо өөрчлөгдөх хэрэгтэй, иргэд минь.

Avatar

Иргэн. 2024-02-05 202.9.40.17

Өгөөд байгаа юмыг нь үнэгүй юм чинь аваад бай ард үмэн минь
Өөдгүй новшийн үйлдэлтэнгүүдийг харин хэзээ ч битгий мартаарай.Тэд биднийг 33 жил хульхидсан бол одоо бидний хульхидах ээлж.Сонголтоо л зөв сонгоорой.

Avatar

Ганбаяр 2024-02-05 122.201.31.153

түүхэнд итгэж болохгүй гэдэг энэ .ямар ч мангар хүн ингээд илийрээд биччих боломжтой л зүйл

Avatar

Нэргүй 2024-02-05 142.114.7.224

kkk

Avatar

Нэргүй 2024-02-05 202.55.188.125

Элбэг бол хамгийн сонгодог жүжээчин нь шд хаха.Баттулга хажууд нь сонирхогч төдий

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.178.251

одоо бүр олуулаа болншд

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.187.153

Би бүр ичэээд яаахаа ч мэдэхгүй бдаг шд. Өмнөөс нь.

Avatar

Нэргүй 2024-02-05 158.247.218.128

yag tegdeg shvv

Avatar

Нэргүй 2024-02-05 213.87.135.234

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Kkkkk 2024-02-05 73.209.26.74

Yostoi shires nuurelsen huurnuud shuu!

Avatar

Нэргүй 2024-02-05 139.5.216.45

МАН л биш шүү

Avatar

Зочин 2024-02-05 122.201.31.114

Аятайхан болж. Шороон үхрийн тайлал чинь бараг л оноод буучихаж байгаан бишүү? Жаахан уран сайханжуулаад найруулчих. Тэгэхдээ нялхас гэдэг чинь дунд тушаалынханд илүү таарах болов уу. Тэд л аливаа хэрэг тайлагдахад хамгийн түрүүнд ширвүүлнэ.

Avatar

Балт 2024-02-05 59.153.115.144

Хамгиин зэвүүн бсда бол жанхуу.

Avatar

Ķk2akpp¹b. 2024-02-05 59.153.87.32

9ukykuyguĝssq1q11q1

Avatar

Нэргүй 2024-02-05 122.201.31.9

Ene muu ue ueiin 76 bidniig mallalsaar udii hurlee. Bid huurtaad songood ugdug. Ted ulsiig suitgeseer odoo gazar ch ugui, tur uls ch ugui boloh ni.

Avatar

Нэргүй 2024-02-05 202.9.40.167

Сонгуульд нэр дэвших санаатай байгаа бүх л хүн суртчилгаа бусад ажлаа хийдэг нь жам шүү дээ. Ганцхан эрх барих намынхан хийдэг мэтээр бичих нь өрөөсгөл юм. Ан-ынхан ч бас хийгээд эхэлсэн.Ард түмэнд хэрэгтэй зүйл хийж бас өгч байвал сайн л байна. харин сонгууль болоход хэнд өгөхөө ард түмэн мэддэг болоод олон арван жил болж байна. түүнийг бидэнд заагаад хэрэггүй

Avatar

Уншигч 2024-02-05 66.181.179.129

Дурсгалтай дурсамжтай л зурагнууд байна сонгууль хаа ч байсан юм

Avatar

Зочин 2024-02-05 66.181.188.234

Даваасүрэн, Занданшатар гишүүдээс бусдыг нь амбаардаад явуул, монголчуудаа.

Avatar

Нэргүй 2024-02-05 192.82.64.212

МАН их сайн нам шүү дандаа мундаг хүмүүсээр хүрээлүүлсэн. Хувь хишиг өгдөг.

Avatar

Нэргүй 2024-02-05 139.5.216.45

х****а.

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.161.41

anh ene sever seveechid geh ugiig gargaj jinhene utgaar n I heregjuulsen hun bol Elbegee.hor hov hutgahiin jinhene master Mongoliin uls toriig hov iin tartan bolgoson hinder,tuunii oroltson 30 jil neg hor haruulj seveed zasgaa monch olon udaa unagaj ulsiin hogjil ard tumnii amidraliig doroituulsandaa .harin odoo 1 togtvorjij bandana.

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.178.17

Зөв хүн, зөв тогтолцоо, зөв нийгмээ л одоо сонгох цаг нь шүү.

Avatar

ШУНАЛ 2024-02-05 203.98.76.4

ТОДРОХ, ТАНИГДАХ ГЭЭД ЯДЦАН Албан тушаал, Эрх Мэдэл, Алдар Нэр Төрг Өнгө Мөнгөний хойноос шунахайран хөөцөлдөгчид Монголоор дүүрэн байнадаа….Тийм ч Гарвардын Дипломтой, Ийм ч Англи хэл өчнөөн төчнөөн Гадаад хэлээр ус цас, галуу шувууны мах идсэнээ ярин нэг л их ХҮҮХЭД, БОЛОВСРОЛ, НИЙГЭМ, ЯДУУРАЛ …нтр Бүхнийг ШИЙДЭГЧ, ӨРӨВДӨГЧ, ЗОХИЦУУЛАГЧИД Олширсоор….

Avatar

Нэргүй 2024-02-05 188.162.254.43

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2024-02-05 192.82.64.212

Юун дээдэх вэ Боолууд болцон шдээ

Avatar

Монгол 2024-02-05 122.201.31.106

сэвээчидэд битгий л итгээрэй дээ Сонгуулийн дараа тэд
биднийг ор тас мартана Сонголтондоо онцгой анхаараарай
эмэгтэйчүүл дандаа мундаг нь бас биш шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж