Грэммийн тайзнаас цагдаад баривчлагдав

Грэммийн тайзнаас цагдаад баривчлагдав

Грэммийн тайзнаас цагдаад баривчлагдав

66 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол Ням гаригт Лос Анжелес хотноо болж өнгөрлөө. Грэмми бол хөгжмийн ертөнцийн хамгийн том шагнал юм. Наадмыг Өмнөд Африкийн жүжигчин, комедиан, хөтлөгч Тревор Ноа дөрөв дэх удаагаа хөтөллөө.

Нийт 94 төрөлд шагнал гардуулсан. Эндээс зарим онцлох ялагчийг доор танилцуулж байна.

  • Шилдэг поп цомог – Тэйлор Свифт "Midnights"
  • Шилдэг R&B дуу – "SZA – Snooze"
  • Шилдэг поп соло тоглолт – Майли Сайрус "Flowers"
  • Шилдэг поп бүжигтэй дуу – Кайли Миног "Padam Padam"
  • Шилдэг реп тоглолт – "Killer Mike featuring André 3000, Future and Eryn Allen Kane – Scientists & Engineers"
  • Шилдэг каунтри дуу – Крис Стаплетон "White Horse"
  • Шилдэг визуал медиа дуу – Билли Айлиш "What was i made for?"
  • Шилдэг африк дуу – Тайла "Water"
  • Шилдэг рок цомог – "Paramore – This Is Why"

Жил жилийн Грэммийн наадамд алдартнууд илүү зоримог, илүү театрчилсан хэв маягийг харуулдаг. Энэ жилийн тухайд улаан хивсний ёслолд ирсэн алдартнуудыг анзаарвал хар өнгөтэй, цэцгэн чимэглэл, оруулгатай даашинз тренд болжээ.

Анхаарал татсан зарим үйл явдлаас дурдвал: Шилдэг поп цомог шагнал хүртсэн Тэйлор Свифтийн хувьд энэ жил 13 дахь удаагаа Грэммийн шагнал хүртэж байна. 13 бол түүний азын дугаар гэдгийг Тэйлор Свифт онцолжээ.

Түүнчлэн Грэммийн шагнал авмагцаа цагдаад баривчлагдаж, ёслолын танхимаас гавлуулж гарсан тохиолдол гарлаа. Тодруулбал, Шилдэг реп цомог, Шилдэг реп тоглолт, Шилдэг реп дуу гэсэн гурван шагналын эзэн болсон Киллер Майк наадмын үеэр Лос Анжелесын цагдаад баривчлагдав. 20 гаруй жилийн дараа анх удаа Грэммийн шагнал хүртсэн 48 настай репперийг танхимаас гавлан авч гарч буйг Холливудын сурвалжлагчийн бичлэгээс харж болно. Цагдаагийн төлөөлөгчийн зүгээс хар арьст эрэгтэйг саатуулсан гэхээс өөр мэдээлэл өгөөгүй байна.

Реппер Жэй Зи энэ жил "Dr Dre-н нэрэмжит Дэлхийн нөлөөллийн шагнал"-ын эзэн боллоо. Тэрбээр шагналаа гардаж авахдаа охин Блю Айвигийн хамтаар тайзнаа гарч ирсэн юм.

Дуучин Бейонсе Грэммийн түүхэн дэх хамгийн шилдэг уран бүтээлч хэдий ч хэзээ ч оны шилдэг цомог шагнал хүртээгүй гэдгийг Жэй Зи үг хэлэх үеэрээ онцолжээ. "Тэр хэн хүнээс илүү олон Грэмми хүртсэн. Гэсэн ч оны шилдэг цомог шагналыг хэзээ ч аваагүй. Та бүхний хэмжүүр нэг л буруу байна гэсэн үг. Бодоод үзээрэй. Хамгийн олон Грэммийн эзэн атлаа шилдэг цомог шагналын эзэн болоогүй" гэж тэр хэлэв.

Дашрамд дурдахад, Жэй Зи 88 удаа Грэммийн шагналд нэр дэвшсэнээс 24-т нь ялалт байгуулжээ. Харин Бейонсегийн хувьд мөн л 88 удаа нэр дэвшиж, 33 цомын эзэн болжээ.

Эх сурвалж: CNN, THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-05 213.87.135.234

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж