УИХ-ын намрын ээлжит чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталж, нэгдүгээр сарын 16-нд хаалтаа хийсэн. Намрын чуулган хаалтаа хийхтэй зэрэгцэн "ЭТТ" хувьцаат компанийн ногдол ашиг тараах асуудал хөндөгдсөн. Хаалтын чуулганаар "Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцааг бүх иргэнд эзэмшүүлэх тогтоолын төслийг баталсан юм. Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 5-нд хуралдуулж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч одоог хүртэл албан ёсны захирамж гараагүй байна. Тиймээс өнөөдөр ээлжит бусаар хуралдах болов уу гэсэн хүлээлттэй байсан УИХ чуулган хуралдахгүй нь.
Энэ удаагийн парламентын бүрэн хугацаа дуусгавар болоход дөрвөн сар гаруй хугацаа үлдсэн энэ үед улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөө бүхий олон хуулийн төслүүдийг хэлэлцэн батлагдах байх гэсэн хүлээлт иргэдийн дунд бий. Гэсэн хэдий ч УИХ, Засгийн газрын гишүүд сар шинийн өмнө тойрогтоо ажиллаж, аварга малчдад шагналыг нь гардуулж явна.
Нэргүй 2024-02-05 213.87.135.234
Харуулах боломжгүй.
888888 2024-02-05 66.181.166.134
УИХ-ын гишүүд хөөрхий зудад нэрвэгдсэн хэдэн малчдын бэлдсэн хэдэн буузыг Цагаан сараар ирэх ах дүү нараас нь булааж чануулж идээд хөлсөө арчаад ичих ч үгүй тууж явна. Арай дэндүү хулгайчууд юм аа. Жишээ нь Өвөрхангайгаас УИХ-д суугаа Ганболд гэдэг нөхөр Баянхонгорт малчны шагнал гардуулах нэрээр бууз хусаж, мөнгөн аяга цуглуулж явах юм. Болиоч ээ. Тэр Өвөрхангайнхаа өмд гутлуудыг л хэснэ биз. Энэ мэтээр чигүүргүй лалрууд их байна аа. Та нар мал маллалцаагүй. Засгийн газраас өгдөг л шагнал.