Сурвалжлага: Ногдол ашгаараа иргэд сар шинийн гоёлоо бэлдэж байна

Сурвалжлага: Ногдол ашгаараа иргэд сар шинийн гоёлоо бэлдэж байна

Сурвалжлага: Ногдол ашгаараа иргэд сар шинийн гоёлоо бэлдэж байна

Улаанбаатар хотын нийт авто замын ачаалал амралтын өдрүүдэд өндөр байв. Арай ч  тэг зогсолт болчихсонгүй, тэгсхийгээд удаан урагшилна. Тэр дундаа "Нарантуул", "Дүнжингарав", "Шинэ зуун айл" чиглэлийн авто замын түгжрэл арай л их байв.

ДӨРВӨН НАСТАЙ ОХИНЫ  ХУВЬЦААНЫ МӨНГӨ ТОЛГОЙН ГОЁЛ, ДААШИНЗ БОЛОВ

"Дүнжингарав" худалдааны монгол дээл, бүс барааны тасгууд олны хөлд дарагджээ. Зөрөх зайгүй иргэд нэгнээ зэрвэс харж, цухалдана. Хэн хэнийгээ ч буруутгах арга алга. Гагцхүү хаа хаанаа хүлээцтэй, тэвчээртэй хандахгүй бол хэрүүлийн оч үсэрхэд ойрхон байв. Ялангуяа хүүхдийн дээл, монгол цамцны тасаг хүн ихтэй байлаа. Учир нь, иргэд"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны мөнгөөрөө сар шинийн гоёл худалдан авахаар ийнхүү зах, дэлгүүрийг зорьсноо хэлж байлаа. Гэхдээ 104 мянган төгрөг ганц цамцны ч үнэ хүрэхгүй байгааг тэд ярилаа. Хүүхдийн дээл гэхэд хамгийн хямддаа л 110 мянган төгрөг байв.

Охид загварын дээлэн дээрээ хослох толгойн гоёлыг дагалдуулан авахыг хүснэ. “Дараа нь авч өгье” гэх  ээж, аавынхаа үгийг тас эсэргүүцэж, сүүлдээ бяцхан охины нүдэнд нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэв. Олны газар охиноо уйлуулахаас ичсэн үү эсвэл өрөвдсөн үү ямартай ч аав, ээж хоёр нь өнөөр толгойн гоёлыг нь авч өгөхөөс өөр аргагүйдсан бололтой, картаа худалдагч руу сарвайв.

"Аав охин хоёрын хувьцааны мөнгө дээл, гоёлонд явчихлаа” гэж ээж нь инээмсэглэв. Түүний нөхөр н.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 222 ширхэг хувьцаа эзэмшдэг бөгөөд 108.7 төгрөгөөр үржүүлэхэд түүний авах ногдол ашгийн мөнгө 24,131 төгрөг болж байна. Үүнээс 10 хувийн татвар суутгаад түүний дансанд 21718 төгрөг орсон байна. Харин охиных нь авахыг хүссэн толгойн гоёлын үнэ 20 мянга төгрөг тул түүний хувьцааны мөнгө хормын данснаас нь гарлаа.

 ЭМЭЭГИЙН ХУВЬЦААНЫ МӨНГӨ  2 КГ ААРУУЛ БОЛОВ

Хэд хоногийн өмнөхийг бодвол цагаан идээний тасгийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Тухайлбал, Ялалтын талбайд гарсан Архангайн цагаан идээний үзэсгэлэн худалдаан дээр 5 үеэр таваар тойруулан засах тавгийн ааруул 250-350 мянган төгрөгийн үнэ бүхий сонголттой байсан бол "Дүнжингарав" худалдааны төвд яг ийм хэмжээний ааруул 420 мянган төгрөгөөс эхэлж байна. Уг багцыг том, дунд, жижиг хэмжээс бүхий гурван ширхэг суурь ааруул, хагас килограмм чимэглэлийн ааруул дагалдаж байна.  Өрөм, бяслаг, хайлмагны хувьд орцоосоо хамаараад харилцан адилгүй ч дунджаар 30-35 мянган төгрөгийн үнэтэй байв. Аарцны ааруул 1кг нь 35 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол сүүн ааруул 1кг нь зарим 40-45 мянган төгрөгийн хооронд байв.

“Энэ тавган дээр л засах юм. Яг сайхан тааруулж авахаар тавгаа бариад ирлээ” гэснээ хамт яваа залуудаа хандан “Тавгаа тэр эгчдээ өг. Түрүү жил хоёулаа дур мэдэн аваад буруудсан. Энэ жил хашир үзнэ шүү” гэх үг тэр хэсэгт инээд бэлэглэв.

Хувьцааныхаа мөнгийг юунд зарцуулсан талаар тодруулахад ааруулнаас бол 2кг авчих л юм байна. Хувьцааны мөнгөө тэтгэврийн хэдтэйгээ нийлүүлээд бужигнуулж өгсөн. Одоо хүүтэйгээ ааруулаа авчихвал болчихно. Бараа бүтээгдэхүүний үнэ нэлээд өссөн байна. Цагийн сайханд тав үеэр ааруулан таваг засч байлаа. Энэ жил гурван үеэр засахаар шийдсэн гэв. Модон бор тавгийн тойргийн хэмжээ 34 см. Тийм учраас том саран ааруулнаас 4 ширхэгээр тойрвол, жижиг сарангаас 5 ширхэгээр тойрвол яг таарна гэж худалдагч учирлав. Ёс уламжлалаа бодоод таваар засахаар тогтов. Тэрбээр, 750 ширхэг хувьцаатай. Нэгж хувьцааг 108.7 төгрөгөөр үржүүлэхэд түүний авах ногдол ашгийн мөнгө 81,525 төгрөг болж байна. Үүнээс татварын 10 хувийг суутгаснаар түүний дансанд 73 мянган төгрөг шилжин орж иржээ. Ямартай ч 2кг хорхой ааруулын үнэ хүрчээ.

ХУВЬЦААНЫ МӨНГӨӨ ХҮҮХДҮҮДИЙН ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ЗАРЦУУЛБАЛ ӨГӨӨЖТЭЙ

Хажууханд зогсох бүсгүй гэнэт бидний ярианд оролцож “Хүүхдүүдийн мөнгө хадгаламжийн дансанд нь орсон. Харин нөхөр бид хоёр 2011 онд сургалтын төлбөрөө төлүүлчихсөн болохоор  4892 төгрөг дансанд нь шилжиж орж ирсэн. Хувьцааныхаа мөнгөнд ач холбогдол өгөөгүй шүү дээ. Ямартай ч хувьцааны ногдол ашгийг сар шинийн өмнө өгсөн нь олон айлд дэм болж байх шиг байна. Боломж боломжоороо зарцуулж байгаа байх. Ихэвчлэн Хятадын худалдаа эрхлэгчдийг дэмжиж байх шиг байна.

Одооны хүүхдүүд айхавтар болсон. Өөр өөрсдийнхөө мөнгийг яс тооцно. Хадгалдаггүй бол юунд зарцуулахаа ч шийддэг болсон байна лээ. Манай хамаатны хүүхэд төгөлдөр хуурын сургалтанд суухаар шийдсэн байсан. Уг нь хүүхдүүдийн оюуны хөрөнгө оруулалтад зарцуулвал үр өгөөжтэй л санагдаж байна. Баялаг бүтээх биш “баас”  болгоод гаргачихвал ямар хэрэг байх вэ.

Ихэнх нь цагаан сарынхаа бэлтгэлд зарцуулж харагдсан. Үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн өндөр үнэтэй учраас тэр бүр дотоодынхоо хэрэглээг дэмжиж чадахгүй л байгаа санагдаж байна” хэмээн сэтгэгдлээ хэлэв.

Цааш явсаар чихрийн тасагт ирлээ. Хамгийн хямд чихэр килограмм нь 20 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол дундаж чихрийн үнэ 30-35 мянган төгрөгийн үнэтэй байна. Дунджаар нэг айл 3 кг чихэр худалдан авч байгааг худалдагч залуу хэлж байна. Дээр нь өнгө өнгийн үрэл хатаасан жимс, улаан, бор, ногоон үзэм гээд мөнгө нь байвал хүссэн бүхэн энд байна. Өнгийн үрэлнүүд 25-45 мянган төгрөгийн үнэтэй байв.

Ар араасаа бужигнах үйлчлүүлэгчдийнхээ арга эвийг олж хурдан шуурхай үйлчилэхийг хичээж буй залуу гурван тооны машин ээлжилж нүднэ. Нэгнийх нь тооцоог бодоод шилжүүлэг хийх зуур өөр нэгнийхийг бодно. Тэр дунд карт уншуулж ч амжина. Ам, гар, нүд ,чих гээд таван мэдэрхүйгээ зэрэг ажиллуулна.

Хувьцааныхаа мөнгөө яг тийм зүйлд зарцуулна гэж нарийн тооцсон зүйл байхгүй ч очсон тасаг бүртээ авсан мөнгөө шилжүүлэн тооцоод хариулах иргэд олон. Дөч гаруй насны эхнэр нөхрийн хувьцааны  208 мянган төгрөг үндсэндээ 35 мянган төгрөгийн үнэтэй 4 кг чихэр, таван төрлийн самар, үрэл, хатаасан жимсний хэдэн зуун граммд зарцуулагдлаа.

Сар шинийн баяраар айл бүхэн гэрээ өнгөтэй сайхан байлгахыг хичээдэг. Тийм учраас аяга таваг, ор буйдангийн бүтээлэг, эллэв чимэглэл гээд эмэгтэйчүүдийн нүдийг булааж, эрчүүдийн толгойг эргүүлдэг энэ чиглэлийн тасагт ачаалал их байна. Гурван хос буйдангийн бүтээлэг 90-250 мянган төгрөгийн хооронд, ууц, ул боов, жимсний тавгийн комууд дундаж үнэ нь 300- 450 мянган төгрөгийн үнэтэй байна.  Ямартай ч өнгөрсөн долоо хоногт Эрдэнэс Тавантолгой  ХХК-аас хувьцаа эзэмшиж буй Монгол Улсын 3.4 сая иргэндээ ногдол ашиг тараасан. "Эрдэнэс Тавантолгой" ХК  2022 онд 1.3 их наяд  төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

Үүнээс 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж, нэг хувьцааг 108.7 төгрөгөөр тооцсон. Өөрөөр хэлбэл, 1072 хувьцаатай иргэнд  116.5 мянган төгрөг оногдохоос татварын дараах дүнгээр 104 мянган төгрөгийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлсэн юм.

Зарим иргэдийн хувьд 350 тэрбум төгрөгийг ногдол ашиг нэрээр гурван өдрийн дотор “баас” болгож байснаа улс орондоо хэрэгтэй бүтээн байгуулалт хийсэн бол дээр байх байсан талаар шүүмж хэлж байсан бол зарим нь “нүүрсний хулгай”-гаар дамжуулж хэдэн тэрбумаар нь эрх мэдэлтнүүд идэж байхад иргэд өөрсдийн эзэмшиж байгаа хувьцааны ногдол ашгийг авах нь зөв гэх ч хүмүүс байсан. Ямартай ч ногдол ашиг тараасан. Түүнийгээ яаж зарцуулах нь иргэдийн бүрэн эрхийн асуудал юм.

Эргэн сануулахад Монгол Улсын Их хурлын 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцаа эзэмшүүлэх тухай тогтоолыг баталсан. УИХ-ын тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2024.01.31-ны өдрийн хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 73% орчим хувийг Эрдэнэс Монгол нэгдэл, 26.94% орчим хувийг  Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06%-ийг үндэсний 487 аж ахуйн нэгж эзэмшихээр болсон юм.

Харин тус компанийн 2023 оны жилийн эцсийн тайлан хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэн гарна. Жилийн эцсийн санхүүгийн тайланд аудитын байгууллага шалгалт хийснээр 2024 оны дөрөвдүгээр сард 2023 оны ногдол ашгийг иргэдийн дандсанд шилжүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ААН эрхлэгч 2024-02-05 139.5.218.245

ААН -үүдийн эзэмшиж байгаа хувьцаанд ногдол ашиг яаж хуваарилж байгаа вэ? Хаанаас хэнээс асуух вэ?

Avatar

Нэргүй 2024-02-05 213.87.135.234

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-05 213.55.221.62

zailaachee

Avatar

Ахиу мөнгө өгөө . 2024-02-05 66.181.178.62

Бүгд адилхан тэгш эрхтэй шүү . Ямар хүмүүс нь 40 их наядын нүүрс зараад мөнгий нь авчив аа . Ямар хүмүүс нь 3000 ш лицензтэй болчив оо . Ямар хүмүүс нь солонгосын казино сая сая доллараар казино тоглоод алдаад малийтлаа инээгээд яваад байнаа . Энэ монголд байгаа 3 сая иргэддээ 40 их наяд төгрөгөө хувааж өгөө . Адилхан л мөнгө авна шүү .

Avatar

Нэргүй 2024-02-05 45.117.35.36

Энэ их мөнгөөр иргэдэд үнэгүй үйлчилэх эмнэлэг барьсан бол хичнээн их нийгэмд хэрэгтэй зүйл болох байсан болоо, энэ мөнгөөр сургууль, цахилгаан станц барьсан бол хэ

Avatar

х** . 2024-02-05 66.181.178.62

За х** аа х** . Юун эмнэлэг вээ тэнэг хүүр ээ . Гадаадын казинод сая сая доллараар казино тоглоод алддаг Их хурлын гишүүд , Ганц тэрбумаар нь ганц муу хурдан морь авдаг зардаг дарга сайд нартаа наад үг ээ хэлдээ . Хэмнэх ёстой юм аа хэмнэ .

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.187.44

Irgediin nogdol ashig uurt chini xamaagui. Irged goyldoo zartsuulj baina gexeer bolj baina. Undesnii companyi buteegdxuun l avch baigaa. Turiin uuriinx ni xuvitsaanii nogdol ashig 2 ix nayad turd ni baigaa. Ter munguu emneleg, surguuli, tsaxilgaan stationd zartsuulaxad xangalttai. Bas Chi uuriinxee nogdol ashgiig turd butsaagaad ugchix uu. Buteen baiguulalt gej olon jil yavj baina. Odoo bolno doo.

Avatar

Зочин 2024-02-05 85.110.73.175

Уг нь бусад улсад баярын хямдрал эхэлдэг. Харин манайх шал эсрэгээрээ. Бас ноогдол ашгаараа баярынхаа зардлыг хийдэг айл байгаа бол цагаан сар тэмдэглэдэггуй улс л тэгэх байх . Гарчиг нь сурталчилгаа шиг сонсогдож байна. Бичлэг нь ядуу юм даа…

Avatar

Нэргүй 2024-02-05 24.126.12.69

Ene setgyylchid get er editing zasgiin medleggyi bhiin !!! Heregleenii sags get yu bfgiig martvhihsan met duugyi ,trend n ene huvitsaanii mungu hyrch bnuu ygyi yu get haritsuulalt hiichih amitan byyr alla shyy !!!? …

Avatar

Нэргүй 2024-02-05 90.188.242.191

Балай юм. Хайран мөнгө. Хэрэгтэй зүйлд зарцуулсан бол. Ийм болохоор л бид хөгжихгүй байгаа юм

Avatar

Зочин 2024-02-05 103.57.92.198

Үндэсний үйлдвэрийн өндөр үнийн мөлжлөгө шулаанаас болж монгочууд ядуурч бна. Удахгүй өлсөж үхэх бно.

Avatar

Нэргүй 2024-02-05 203.150.154.184

Хайран мөнгө!! Жорлонд баас болоод л шинэгэлээ!!!

Avatar

Монгол хүү 2024-02-05 64.119.29.63

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ, АРД ИРГЭД БИД ЮУ Ч БҮТЭЭХГҮЙ ХААНААС Ч ХАМААГҮЙ МӨНГӨ ЗЭЭЛЭЭД, ГАДААД ХАРИЙНХАНЫ БҮТЭЭСЭН ЭД БАРААГ НЭГ НЭГЭНДЭЭ ХАР ДАМЫН НАЙМАА, ПАНЗ ҮСЭРГЭЖ, НЭГ МОНГОЛОО НӨГӨӨ МОНГОЛ НЬ МӨЛЖИН ШУЛЖ АМЬДАРЧ БАЙНА. ҮҮНИЙГ НЬ ТӨР ЗАСАГТ ТҮР ЗУУР, ЭЭЛЖИНД ГАРЧ ЧАДСАН ХУЛГАЙЧУУД БУЮУ УИХ -ЫН ГИШҮҮД НЬ ЗАЛЖИН, ОВЖИН, ХУЛГАЙГААР АШИГЛАЖ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТАТВАРААР БОССОН ЭД БАЯЛАГ, УЛМААР ГАЗАР НУТГИЙГ Ч ХАМААГҮЙ БАРЬЦААНД ТАВИАД ЗЭЭЛ АВЧ ТҮҮНЭЭС ХУМСАЛАХЫГ Л БОДОЖ БАЙНА ДАА. ЯАНА ДАА ЭХ

Avatar

Нэргүй 2024-02-05 188.162.254.104

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

kkk 2024-02-05 139.5.216.190

looktv-iin po awaad l duusgatsiinshdee

Avatar

Нэргүй 2024-02-05 202.55.188.44

Уржигдар шөнө Хүрэлбаатар болон хэдэн УИХ гишүүд 10 гаруй хятадуудтай шөнө дөлөөр хууль бусаар мөрийтэй тлглоом тоглож байгаад сэтгүүлчдэд газар дээрээ баригдсан бичлэг фэйсбүүк болон youtube дээр тавигдсан байна. Урвагч ноёдын буухиа үргэлжилсээр л нэрээр хайвал видео нь гараад ирнэ. Энэ чацга хятадуудтай монголын газрыг наймаалцаж их хэмжээний авилгал авахаар тохиролцсон байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж