Т.Бадамжунайн хэрэг бишдэв

Т.Бадамжунайн хэрэг бишдэв

Т.Бадамжунайн хэрэг бишдэв
Цагтаа УИХ-ын гишүүн, МАН-ын гал тогоог хариуцаж, ХХААХҮЯ-ны сайд байхдаа өөртөө бүхэл бүтэн нэг давхарыг зориулан тохижуулж, насаараа хаан явах юм шиг аашилж явсан Т.Бадамжунайг "5ш ажиллагаа"-ны хүрээнд "Шувуу" болгон авчирсан. Авлига, хээл хахуулийн хэрэг нь ар араасаа илчлэгдэж, хоорондын маргаанаас болоод "байшингаа шатаах" нь холгүй яваа МАН-ын удирдлагууд Т.Бадамжунайд ялихгүй хэргээр ял оноогоод Монголдоо амьдрах боломж олгоно гэж тохиролцон авчирсан улс төр гадарладаг хэнд ч ойлгомжтой. Сонгуулиас сонгуулийн хооронд албан тушаалын гол томилгоог зохицуулж, МАН-ын сонгуулийн зардлыг нямбай босгож ирсэнээрээ алдартай тэрбээр Н.Энхбаярыг Ерөнхийлөгч болон намаасаа "хөндийрснөөс" хойш М.Энхболд, С.Баяр, Сү.Батболдын засгийн газруудын томилгооны гол хүн байсан гэдэг. Хотын намыг ямар хүчтэй, хотыг удирдах нь Ерөнхий сайдаас ч дутахгүй хөрөнгө, зоорио арвижуулах боломжтой гэдгийг өөрийн туулсан замналаар харуулсан тэрбээр хотын Ерөнхий менежер хийж байхдаа газрын наймааг цэцэглүүлсэн гэдэг. Түүнийг хэрэвзээ буруутгавал шинэ цагийн МАН-ын бүхий л томилгоог дэлгэснээс ялгаагүй гэж намын гишүүд нь ярьдаг нь оргүй хоосон зүйл биш. Учир нь өнөөгийн МАН-ын удирдлагуудыг түүний дэмжлэггүйгээр гарч ирэх боломжгүй байсан нь нууц биш.
Тиймээс түүнд хамаг бурууг тохоод, сонгуульд авлигатай тэмцсэн гэх оноо цуглуулахаар тохиролцон Монголд авчирсан ч хэрэг бишдэв бололтой.
Учир нь анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэвч прокурорын эсэргүүцлээр давж заалдсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нийслэлийн Эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахуул авах” гэмт хэргийн шинж байгааг шалгах шаардлагатай гэж нэмэлт заалт оруулсан болно" гээд анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр үлдээв. Өөрөөр хэлбэл авлигын өөр хэрэг байж болзошгүй учраас нэмж шалгуулах шийдвэр гаргажээ.
Прокурорын зүгээс урьдаас зурсан зургаас нь хальсан учраас давж заалдсан байж болзошгүй юм. Ямартай ч Т.Бадамжунайгийн хэргийг нэмж шалгах шаардлагатай болов.
Анхан шатны шүүхээс гаргасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлийг хэвээр үлдээжээ.
Мөн анхан шатны шүүхээс Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нарын үйлдлийг нэгтгэн шийдвэрлэх талаар заасан хэсэг болон шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаануудаас заримыг нөхөн гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэнийг ч хэвээр үлдээсэн байна.
Тиймээс түүний хэргийг нэгхэн хэсгээр ялласан болоод өнгөрөх гэсэн төлөвлөгөө бүтэлгүйтэв бололтой. Ямартай ч түүний хэргийг нэмж шалгах ёстой төдийгүй шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй асуудлыг хянан шалгуулахаар буцаасан эрх баригчдын татсан тойргоос илүү томсгож энэ хэргийг шалгуулах бололтой.
Энэ хэргийн шүүх хурал сонгуулиас өмнө болох эсэх нь эргэлзээтэй болов. Тиймээс авлигын хэргийн илрүүлэлтээр албан тушаалаа хадгалж үлдэх гэсэн эрх баригчдын төлөвлөгөө бүтэлгүйтэв бололтой.
Дээр нь Хууль зүйн сайд Б.Энхбаяр ЕНБ-ын даргаа нүүрсний хэрэгт холбоотойг гэдгийг хэлж, холбоогүй гэдгээ нотлохоор хууль, хяналтын байгууллагад хандвал нотлох баримтаа гаргаад очно гэдгээ ам алдав.
Нүүрсний хулгайн хамгийн гол гэрч гэгдсэн "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт ял өгсөн ч ар араасаа өрнөж буй үйл явдал МАН-ын толгойны өвчин болоод байна. Учир нь, МАН-ын цагаан ордонд хэзээний уур амьсгал халаад эхэлжээ.
Сонгуулиас өмнө хэн нь хэнийгээ дийлж, хэн нь буруутан болох вэ гэдэг асуудал яригдах бололтой. Ямартай ч Т.Бадамжунайн хэрэг бишдэв. Бишдээд зогсохгүй өөр өөр хэргүүд ч өөр хоорондоо учир холбоотой  учраас ар араасаа асуудал хөврөх нь.
Л.Халиу 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
9
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-05 59.153.114.139

Жу миеэ нарын гай лай дуусахгүй бүх хулгай нь үргэлжлэнэ газрын наймаа бол ил тод болгож чадвалшдээ

Avatar

Нэргүй 2024-02-05 213.87.135.234

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-05 202.70.37.94

zugeer l ork urjuuleh arga shuu dee. hha avilgaliin

Avatar

Нэргүй 2024-02-05 122.201.31.255

ene huneer heluulj busdiig ni shorond hiimeer bna.

Avatar

Зочин 2024-02-05 76.220.74.140

Та нар боддоо. МАН.АН 2 засаг барих хугацаанд 1 ч томоохон бүтээн байгуулалт хийгээгүй. Хийх гэж байгаа ажлаа хийчихсэн юм шиг ярьдаг. Цэвэрлэх байгууламж нь одоо ыолтол дуусдаггүй, өмхий үнэртсэн хэвээр,нефтийн үйлдвэр нь одоо дампуурч байгаа сурагтай,цахилгаан эрчим хүчний эх үүсвэр 1 ийг ч барьсангүй, 1 ч үйлдвэр байгуулсангүй, ядаж 1 цахилгаан станц барьсан бол….

Avatar

Халтар царайт 2024-02-05 66.181.180.245

Улс төрч, дарга нэртэй боловч Бүгд Нарантуулийн Кармачдаас доор увайгүй хулгайч Оркууд шүүдээ! Өөриигөө хүндэлдэг жаахан боловсролтой хэн ч энэ бохир өмхий улс төр лүү орохгү! Худалаа гэвэл одоо Монголыг удирдаж дампууруулж бгаа Хулгайч нарын 95% нь 10 жилиин өмнө Тосгоны эсгий гэрээсээ Хотын гэр хороололд буйр сэлгэсэн нүүрниих нь сайр арилаагүй Лркууд бна! Эд нараас дайжаад Хотын Элит , боловсролтой хэсэг нь гадагшаа зугатаад дууслаа! Хотын даргаараа ядахнаа 7 буудалд 7 жил амидарсан хүн т

Avatar

Нэргүй 2024-02-05 116.84.110.126

МАН сөнөж байж л Монголын түмнмй нуруу тэнийж ард иргэдын бодит амьдрал дээшилнэ.!

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.190.136

Жунайг сайн ухаа.

Avatar

medeej erhem gishuud duraaraa ursuldoogui. 2024-02-05 66.181.188.233

zuv zuv. Sain uhval odoogiin tomchuuliin 2 ni lavtai ovoo heden balaar dorgih nuguurtai.kkk Oyun-Erdene,Amarbayasaglan 2 mandaat olgoj araas ni yalaltiin tuluu huchtei baliashiglasnaar 65 suudal avch unemlehui yalalt avsanaar MAN-iin shinehen zaluu darga suudlaa batalgaajuulj ulmaar urd umnu baigaagui ih erhiig huuliar batalgaaljuulanguut gev gent erhem gishuudee hulgaich,avilgach gej irgdiinhee umnu yunii uchur zarlav?!odoo Amtai bolgon ni 76 hulgaich geh bolov!Zandanshatar yagaad dugai suuna?

Avatar

Halhiin zartai balmad er bol Oyun-Erdene munuus mun 2024-02-05 66.181.188.233

"Uuh ugsun huntei uud uruugui zargaldana"Gegch bolj Oyun-Erdene sursan zangaaraa buyantnii uuduus shoroo tsatssan 2 dahi hereg ni.M.Enhboldiin ugsun mandaat,huchtei surtalchilgaanii huchind yalj gishuun boluut l Enhboldood notsood buur undsen huuliin zaaltiig gishgen baij niigmiin garalaar ni dairch doromjlood zogsohgui ehner,huuheer ni oroldoj etset ni eruugiin gemt heregteng irgenii toloolol gej hudlaa helj mes atguuluulan ih hurliin tanhimd tanharsan zartai balmad er bol Oyun-Erdene mun.

Avatar

Нэргүй 2024-02-05 124.158.67.93

Авилгачдын эрлэг ЕС Оюунэрдэнэ -ийг ард түмэн хамгаалах ёстой. Монгол минь ШИЛЭН МОНГОЛ болж дэлхийг ардчилалаараа гайхуульяа.

Avatar

zochin 2024-02-05 76.130.42.82

Hunii uuriin geltgui ilruulj chadaj l bnashd.Urid ni tag daraastai bugdeeree hulgai hiigeed evlereed yavaad l bsan bna.AH iin hulgaichuud ehleliig ni tavisan baih gedegt itgeltei bna.

Avatar

Нэргүй 2024-02-05 103.212.116.229

Жунайгаар шүдэнзийг асаалгааж нэг сайн түймэр энхрий хайрт дотроо тавих хэрэгтэй. Боссын босс, хулгайчын хулгайч г.м. муу юмны , авлигын үүр уурхай шатна…ххх Зөв….

Avatar

зочин 2024-02-05 66.181.160.6

Баахан цуу үгээр хүн баривчлаад тэгээд яг шүүх болхоор нэгч үндэслэлтэй нотолгоо байхгүй байгаа л дөө …

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.180.11

нотлох ч амархан л даа, сүүлийн 20 гаруй жилийн дансны хуулгыг шалгавал хууль бусаар олсон мөнгө нь гараад л ирнэ, гол нь нотлох хүсэл байхгүй байгаа юм биш үү.

Avatar

Иргэн 2024-02-05 103.212.116.41

МАН-ыг яаж харлуулж бидний тархийг угаах гэсэн нэмэргүй дээ эргүү сэтгүүлчийн оронцог минь.

Avatar

Үхэр Монгол угаасаа улны сэтгэлгээтэй 2024-02-05 202.21.110.106

Хулгайч хулгайчаа барихгүйг энэ олон жилийн хугацаанд бид мэдлээ.Бид хамгийн түрүүнд шүүх прокуроруудаас эхлэх хэрэгтэй .Тэд хуулийн цоорхойг ашиглаж хулгайч луйбарчдыг өмгөөлж , тэдний эсрэг дуугарсан болгоныг үгний бөөс бүрээр өндөр ял өгдөг .Учир тэмцэгч бүрийн ард хэч байхгүй , ард түмэн ч зогсохгүй гэдгийг мэддэг учир ингэж л биднийг доромжилдог юм даа

Avatar

Нэргүй 2024-02-05 203.150.154.184

Энэ хүн 1990-ээд оны сүүл, 2000-аад оэы эхээр УБ-ын газрыг зарж хагартлаа баяжсан хүн гэдэг? Тэхээр хахуульгүй байна гэж юу байхав дээ??

Avatar

ард иргэд 2024-02-05 66.181.188.251

Эрх баригч нам гэж өөрсдийгөө өргөмжлөн төрийн дээр сандайлсан улстөрийн намын бузар булайг тоочоод ч барахгүйдээ нэгэнт эхэлсэн ажлаа хуулийн хүрээнд шудрагаар явуулаж дуусгах нь улс эх ородоо ард иргэддээ туйлаас чухал хэрэгтэй билээ,ард иргэд бид үүнийг л зальбиран хүлээж сууна

Avatar

123 2024-02-05 45.117.35.14

Төрийн дээр манай гарсан гэдэг үнэн.

Avatar

Зочин 2024-02-05 139.5.216.25

МАН-ыг сайн муулвал засгийн эрхэнд гарна гэж зүүдлэхээ болио. Сонгогчид МАН-ын хийсэн ажил, хийсэн хэргийг мэдээд дүн тавьчихаж чадахаар мэдээлэлтэ болсон

Avatar

Зочин 2024-02-05 59.153.115.116

Амарбаясгаланд анхаарлаа хандуулах хэрэгтэй
Бадамжунайгаас хортой хүн гэдгииг ниигмээрээ ярьж бгаа
Сонгуульд нэр дэвшүүлэх юм бол МАН том ялагдал амсана
МНВ рүү хүртэл гараа дүрж тэр бгуулагыг сүйрүүлж байгаа этгээд
Чулуунзагд нь гол хэрэгжүүлэгч бууны нохой нь

Avatar

Бод бод бод 2024-02-05 202.21.107.19

МАН-н толгойд Н.Багабанди Сү.Батболд С.Баяр амаа хөдөлгөөд АВАХ ЮМАА АВААД сууж байгаа. Дүү нар нь төрд УДИРДАЖ тоглож явна. У.Хүрэлсүх Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнэ нар. ‼️‼️‼️
Т.Бадамжунайгаар ТУГ тахихгүй. Тэр хүнээр нийгэмд ЖҮЖИГ л тавьж байгаа юм. М.Энхболдыг яав???? Яагаа ч үгүй орхисон. 60тэрбумын схем зүдрэхгүй орж ирсэн мөнгөө идээл хэвтэж байгаа☝️☝️‼️‼️‼️

Avatar

Нэргүй 2024-02-05 180.183.35.96

Амарбаясгаланг сайн шалгах хэрэгтэй. Бүх авилгын хэрэг түүнтэй холбоотой.

Avatar

S 2024-02-05 66.181.178.107

ANYSN SEKSY TAICHI80955877

Avatar

Нэргүй 2024-02-05 202.126.91.56

БҮХ ХУЛГАЙЧЫН ДЭЭР СҮ БАТБОЛД БАЙНАА ХА ХА ХА

Avatar

Нэргүй 2024-02-05 202.21.107.75

МАН сонгуульд ялагдах нь улам л тодорхой болоод бна даа

Avatar

Нэргүй 2024-02-05 202.55.188.44

Уржигдар шөнө Хүрэлбаатар болон хэдэн УИХ гишүүд 10 гаруй хятадуудтай шөнө дөлөөр хууль бусаар мөрийтэй тлглоом тоглож байгаад сэтгүүлчдэд газар дээрээ баригдсан бичлэг фэйсбүүк болон youtube дээр тавигдсан байна. Урвагч ноёдын буухиа үргэлжилсээр л нэрээр хайвал видео нь гараад ирнэ. Энэ чацга хятадуудтай монголын газрыг наймаалцаж их хэмжээний авилгал авахаар тохиролцсон байжээ.

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.179.79

Толгойгоо цэнэглэ. Нэгд, Хэрэв бүх гадны хөрөнгө оруулагчдаас үл хөдлөхөө буцааж авбал дэлхийн бүх улс сөнөнө. Хэрэв гадны хөрөнгө оруулагчид үл хөдлөх ашиглуулахгүй бол тэр улс бас сөнөлийн замаар явж байгаа нь тэр. Жишээ нь Хойд Со. Хоёрт, х***а нараар айлгах тоглоом чинь моодноос гарсан. х***а нар дэлхийн баячууд болсон, Монголыг тоож ирдэг нь Дамдины Сүхбаатартай адилхан хэдэн өвөрлөгч л байгаа. Өөр улсын хөрөнгө оруулалт ч ихээр орж ирэх боломжтой.

Avatar

Нэргүй 2024-02-05 202.55.188.86

100 мянган долларын босгыг авч хаяад хөрөнгө оруулсан нэртэй бүх харийнханд газраа 100 жилээр өгнө гэсэн тэр тэнэг шийдвэрийгнь өмөөрөөд бичиж байгааг бодоход Хүрэлбаатар өөрөө бололтой. Хөрөнгө оруулбал оруулна л биз. Хорьсон хүн алга. Гэхдээ яагаад оронд нь заавал газар нутгаа өгөх ёстой юм бэ? Тэр 100 жил чинь үүрдийнх болно. Нэмээд хэлэхэд, жанжин Сүхбаатар аав нь хамниган, ээж нь буриад Оросоос орж ирсэн буриад хүн байсныг мэдээгүй явж байгааг бодоход өөрөө ном сайн уншиж толгойгоо цэнэглэ.

Avatar

Нэргүй 2024-02-05 59.153.114.103

их гүтгээд л ирэхээр мояачууд байдаг гэсэн үү

Avatar

Нэргүй 2024-02-05 202.55.188.86

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.160.73

Зиа даа , үнэн л бол ЗӨВ замдаа орох нь …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж