"Урт цагаан"-д цэцэрлэгт хүрээлэн нэртэй зогсоол байгуулна

"Урт цагаан"-д цэцэрлэгт хүрээлэн нэртэй зогсоол байгуулна

"Урт цагаан"-д цэцэрлэгт хүрээлэн нэртэй зогсоол байгуулна

"Урт цагаан байсан суурин дээр урд талын дөрвөн эгнээ зогсоолыг нэгтгэж, Улаанбаатарт хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг байгуулна" гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Гэвч мэргэжлийн судлаачдын зүгээс энэ газар ногоон байгууламж нэртэй бетонон авто зогсоол барихаар болсныг шүүмжилж байгаа юм.

Харин иргэд тал талын байр суурийг илэрхийлжээ. Доороо зогсоолгүй шууд ногоон байгууламж барих, ойрооцоох оршин суугчдых хувьд дулаан зогсоол барих нь зүйтэй гэсэн байна. Урьдчилсан тооцооллоор 198 машины зогсоолтой дээрээ ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах эхний ээлжийн зураг төслийн талаар яригдаж байгаа аж.

Хэрэв доороо зогсоол хийхгүй шууд ногоон байгууламж хийвэл төсөвт өртөг 20 дахин хямд тусна. Харин зогсоол тусгайлан шийдэж, зорчих хэсгийг тунель хэлбэрт шилжүүлж тохижуулбал зардал харьцангуй өндөр гарна гэдгийг албаныхан мэдээлсэн.

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД СУДАЛБАР ЗУРГУУДЫГ БАЙРЛУУЛНА

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн байдаг.

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженерүүд ирэх долоон хоногт тухайн орчмын иргэдийн автомашинаа гараашинд байрлуулдаг байдал, Урт цагаан орчмын болон Бага тойруу руу орж ирэх автомашины зорчих хөдөлгөөнийг тооцоолж шийдвэр гаргах юм.

Түүнчлэн уг цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын түүх, түүний талаар сэдэвчилсэн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа гэв.

"УРТ ЦАГААН"-ЫГ ШИНЭЧЛЭХ ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААНЫГ 2020 ОНД ЗАРЛАЖ БАЙВ

Урт цагааны барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Харин судлаачдын зүгээс энэ барилгыг нураалгүйгээр дахин сэргээн засварлах бүрэн боломжтой гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааны эхний шалгаруулалтын дүнг 3020 онд танилцуулж байв.

Нийт 30 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд  зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн болон ТББ-ууд, ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 бүтээл ирсэн байдаг.

Нийт 55823 иргэн санал өгснөөс “MGL E&C” дизайнерс баг хамт олон тэргүүлж өргөмжлөл , 20 сая төгрөгийн батламжыг гардан авлаа. Хоёрдугаар байранд  “Монгол Архитектур” ХХК-ний бүтээл, гуравт “Маза Эм эй Зэйт Эй”-ийн бүтээл шалгарч өргөмжлөл, таван сая төгрөгөөр тус тус шагнуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2024-02-05 216.170.96.133

цэцэрлэг хүрээлэн юм бол яахаараа дэлгүүр, хоршооны зураг харагдаад байхын зураг төслөө зориулалтаар нь хийгээ чээ. бас л нэг бизнес хийх арга даа авилгачид гэж.

Avatar

Төлгөн коммунист шээс 2024-02-05 202.55.188.37

ЭНЭ х****л ИДСЭН ШУНАЛ ЮУ ЯРИАД БГААМ ВЭ . ЭЗЭМШИХ ЭРХИЙН УЛСЫН БОЛОХ ЁСТОЙ .ТЭР НЭГ БАРИЛГА ЮУ ИЙМ ВЭ !!!! . СПОРТ ЗААЛНЫ ГАЗРЫГ БҮТНЭЭР НЬ ҮЛДЭЭХ ЁСТОЙ ШҮҮ . 😡😡😡😡

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.168.8

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ГЭХЭЭР Л ДАНДАА НЭГ БИСДАГААР ЗУРУУЛДАГ БАЙХАА, ГОЛД НЬ БӨӨРӨНХИЙ ТЭГЭЭД ТОЙРУУЛААД ХОЛБОЦОН ИЙМ ӨЛӨН ЮМНААС ӨӨР САНАА ОГТ ОРЖ ИРДЭГГҮЙ ТОЛГОЙ ЮМ ШИГ БАЙГААН

Avatar

Зочин 2024-02-05 66.181.178.16

Хотын төвд зогсоол байхгүй учир 5 аас 6 давхар авто зогсоол барих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-05 213.87.135.234

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-05 192.82.92.204

Доошоо 2 давхар зогсоол бариад талыг нь зарж борлуулах, үлдэх талыг нь төлбөртэй зогсоол хэлбэрээр ашиглавал барьсан өртгөө хэдэн жилийн дотор олчих байх. Ногоон байгууламжаа дээр нь хийхэд манай мэргэжлийн мундагууд хангалттай зөвлөөд хийгээд явчих байх. Солонгост том эмнэлгүүд нь бараг дотроо шахуу нилээн дээд давхартаа өвчтөн, эргэлтийнхэнээ салхилуулдагаар ногоон байгууламжаа зохион байгуулсан нь гоё санагдаж байсан. /Гэгээн Мариагийн Их Сургуулийн эмнэлэгийнхийг биеэр үзсэн/

Avatar

Зочин 2024-02-05 59.153.114.142

Цэцэрлэгт хүрээлэнгийн доор нь зогсоол хийх нь зөв, зогсоолын дээрх мод ургамлын үндэс суух хөрсний давхаргаа л зузаахан хийх хэрэгтэй, одоо ер нь ямар ч барилга байгууламж доороо зогсоолтой байх хэрэгтэй болж байх шиг, өөр шийдэл байхгүй байх аа

Avatar

Нэргүй 2024-02-05 43.242.242.24

Сансарт хийсэн аймшгийн явган хүний тунель, Мөнгөн завьяагийн тунель шиг хог хийваа. Хотын захиргаанд мэргэжлийн хүн байна уу. Ногоон байгууламж ямар байдгийг ядаж интернэтээс харж судалж дэлхийн жишигт нийцсан юм хийгээрэй дээ.

Avatar

Зочин 2024-02-05 103.57.92.76

Зогсоол дэмий. Дээр нь ногоон байгужламж сайн ургахгүй.

Avatar

зочин 2024-02-05 66.181.190.42

Хөрсөн доороо устай л газар

Avatar

Нэргүй 2024-02-05 64.119.29.63

Хоёрын хооронд замыг нь дээш нь доош нь болгож цаг үрж байхаар, зүгээр л хурдхан барилдаа хотын соёл мэдэхгүй МАНгарууд шүү

Avatar

Зочин 2024-02-05 124.158.68.69

Хотын үзэмжийг ёстой гутаадаг Урт цагааныг нураасанд маш их баярлалаа 👏👏👏 Хууль дүрмэнд захирагддаггүй, түрээсээ ч төлдөггүй даварсан анархистуудыг зайлуулсанд баяр хүргэе 👍👍👍 Анархистууд 2020 оноос хойш хотын хөгжлийг дөрвөн жил хойш татаж чадлаа шүү 😡😰🥵

Avatar

Хурдхан доороо зогсоолтой дээрээ ногоон байгууламж тэгээд болоо ш дээ 2024-02-05 64.119.29.63

Урт цагааны урд замыг үлдээчихэлдээ, гуйж байна. Маш их цаг хэмнэдэг зам юмсан. Зүгээр л буулгасан барилгын талбай дээрээ л барилдаа. идда юмаа. Доороо зогсоолтой дээрээ цэцэрлэгт хүрээлэнтэй зогсоол, тэгээл болоо ш дээ комунистуудаа

Avatar

ЗӨВ 2024-02-05 202.126.89.99

Хотын төвд зогсоол бхгүй болсон үед зогсоол барихаас яахав. Газар доор, газар дээр ашиглалт бхд болж л бна, Гол нь гал гарах, дэлбэрэх аюулаас маш сайн сэргийлэх хэрэгтэй. Үүнийг бодрлцох

Avatar

Төр 2024-02-05 203.217.139.240

Доороо зогсоол гэдэг бол худлаа. Барилгачдын талбайг хар л даа. Зогсоол нэртэй байшин барьсан шүүдээ. Доороо зогсоол хийхгүйгээр Хуучин зогсоолыг нь ашиглаад, барилга байсан хэсэгт нь цэцрлэгт хүрээлэн байгуулах нь хамгийн зөв шийдэл шүү хүмүүсээ.

Avatar

Батхуяг 2024-02-05 202.126.89.99

32ын тойрог орчимд чөлөөлсөн газраа сургууль бариач.Хангай хорооллыг баруун тал,шинээр баригдаж байгаа ногоон нуур хороололд ямарч сургууль байхгүй байна.Бид хүүхдээ зөөх гэж үнэхээр зовж байна.Үүнийг анхаарч үзээч гэж Нямбаатраас гуйж байна.

Avatar

Зочин 2024-02-05 103.57.95.162

Доороо 2 давхар авто зогсоол байх нь зөв.

Avatar

Зөв 2024-02-05 103.212.116.249

зогсоол зөв

Avatar

Нэргүй 2024-02-05 103.212.116.249

Зогсоол маш зөв шийдвэр

Avatar

d 2024-02-05 66.181.186.81

Нэг мөсөн томхон зогсоол барь л даа.

Avatar

ЧД-ийн 3 дугаар хорооны иргэн 2024-02-05 66.181.187.25

Урт цагааны түргэн нураасан нь зүйтэй болсон.Гэхдээ зүүн хойт өнцөгт байрлалтай,нурж унаж байггаа нэг жижиг хоолны газрын барилгыг бас нураах хэрэгтэй. Дор нь граж дээр нь мод ургуулж чаддаг билүү?? Бодооч манайд тийм газар хаана байна.Барилгачдын талбайг өөрчилсөн шиг мод тарих байтугай хөгшид дээр нь гарахад ч бэрх бетонон овоолого болгох бусуу?Урт цагааны урд талын 4 эгнээ авто замыг хэвээр нь байлгах нь зүйтэй. 4 эгнээ зогсоол гэж хотын дарга буруу ойлгоод байна.

Avatar

зочин 2024-02-05 202.55.191.194

зураг шигээ доороо 2,3 давхар зогсоолтой байх ёстой шүү

Avatar

Нэргүй 2024-02-05 202.131.241.34

зураг шигээ байх болтугай

Avatar

зочин 2024-02-05 139.5.218.91

Админаа иргэн хүний сэтгэгдлийг тасалж тавьдагаа болиорой.

Avatar

зочин 2024-02-05 139.5.218.91

ЮҮН ЗОГСООЛ ВЭ!!! ЗОГСООЛ ЧИНЬ ДАХИАД Л БЕНЗИН ТОС, УТАА УГААР ДАГУУЛНА. ЯМАР ХЭЛ АМ ДАГУУЛЖ УРТ ЦАГААНЫГ
БУУЛГАЛАА. ТЭГЭЭД ЗОГСООЛ БАРИХ Л ГЭЖ ҮҮ!!! ЯМАР Ч ЗОГСООЛГҮЙ НОГООН БАЙГУУЛЖ БАРИХ ХЭРЭГТЭЙ.
ИНГЭХ НЬ НИЙТИЙН ЭРХ АШИГТ НИЙЦНЭ.

Avatar

Нэргүй 2024-02-05 202.55.188.94

Урт цагаан apartment гээд 30н давхар орон сууц баригдана барьсан ч болно

Avatar

Нэргүй 2024-02-05 59.153.112.195

Дээр нь цэцэрлэгт хүрээлэн бариад доор нь автомашины зогсоол хийх нь зөв шүү, урт цагаан, их дэлгүүрийн ойр орчим ямар ч зогсоол байхгүй маш түгжрэл үүсдэг газар. Том хотод цэцэрлэгт хүрээлэнтэй доороо зогсоолтойгоор шийддэг нь стандарт шүү.

Avatar

Asuult 2024-02-05 73.221.136.15

Yamar barilga baiguulamj /tusul/, yu hiihee batlaagui baij zurag tusliin uraldaanyg yaj dugnej shalgaruuldag baina aa. Shagnasan surag tusluus uur zuil hiigeed ter ni shagnagdaagui uldsen zurag tusuld baival yanaa!?

Avatar

Нэргүй 2024-02-05 203.98.76.4

Их тойрог, Энхтайвны гүүр, Баруун, Зүүн 4 замуудаас ДОТОГШ ХУВИЙН МАШИНААР ЗОРЧИХЫГ ХОРИГЛОЕ. Энэ Хотын төвөөр ЗӨВХӨН Нийтийн Тээвэр, Цагдаа, Түргэн, Гал гэсэн Тээврийн Хэрэгслүүд Зорчдог болье. Иргэд Хувийн Машинаараа Хотын Захын Замуудаар болон Хотоос Гадагш л Зорчино. Европын улс ба бусад хөгжсөн Улсын Иргэд дор хаяаж 3-4 тээврийн хэрэгслээр дамжиж байж зорьсон газраа очдог.

Avatar

Монгол хүү 2024-02-05 64.119.29.63

ЭНЭ Л ЁСТОЙ ЗӨВ ШИЙДЭЛ БОЛООД БАЙНА. ХЭДХЭН ХҮНИЙ ХУВИЙН МАШИНЫГ ЯВУУЛАХЫН ТУЛД УЛСЫН НИЙСЛЭЛИЙГ ГАМШИГ БОЛГОЧИХООД БАЙГААГ АНХААРАЛДАА ХОТ, УЛСЫН УДИРДЛАГУУД ОЙЛГОЖ УЛААНБААТАР ХОТЫН БАГА ТОЙРОГТ АВТОМАШИНГҮЙ БҮС БОЛГОХГҮЙ БОЛ ХУЛГАЙ ЛУЙВАРААР ХЭДЭН ТЭРБУМЫГ ОЛЖ АВСАН ХУЛГАЙЧУУДЫН БАЙ НЬ БАГА ТОЙРОГ БОЛЧИХООД БАЙГААГ СААРУУЛЖ МОНГОЛ УЛСАА АВАРЧ ҮЛДЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.

Avatar

ЗӨВӨӨ ЗӨВ 2024-02-05 203.98.76.4

Их тойрог, Энхтайвны гүүр, Баруун, Зүүн 4 замуудаас ДОТОГШ ХУВИЙН МАШИНААР ЗОРЧИХЫГ ХОРИГЛОЕ. Энэ Хотын төвөөр ЗӨВХӨН Нийтийн Тээвэр, Цагдаа, Түргэн, Гал гэсэн Тээврийн Хэрэгслүүд Зорчдог болье. Иргэд Хувийн Машинаараа Хотын Захын Замуудаар болон Хотоос Гадагш л Зорчино. Европын улс ба бусад хөгжсөн Улсын Иргэд дор хаяаж 3-4 тээврийн хэрэгслээр дамжиж байж зорьсон газраа очдог.

Avatar

Нэргүй 2024-02-05 202.72.245.121

ямар азаар нураав аа. Засаж янзалж байна гээд баахан мөнгө идэж бүр нүсэр өндөр барилга барьж заваарах байсан байна шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-05 202.55.188.44

Уржигдар шөнө Хүрэлбаатар болон хэдэн УИХ гишүүд 10 гаруй хятадуудтай шөнө дөлөөр хууль бусаар мөрийтэй тлглоом тоглож байгаад сэтгүүлчдэд газар дээрээ баригдсан бичлэг фэйсбүүк болон youtube дээр тавигдсан байна. Урвагч ноёдын буухиа үргэлжилсээр л нэрээр хайвал видео нь гараад ирнэ. Энэ чацга хятадуудтай монголын газрыг наймаалцаж их хэмжээний авилгал авахаар тохиролцсон байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж