Бүсчилсэн хөгжил: “Улаанбаатар улс”-ыг задалъя!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Бүсчилсэн хөгжил: “Улаанбаатар улс”-ыг задалъя!

Бүсчилсэн хөгжил: “Улаанбаатар улс”-ыг задалъя!

Нийт газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 19-д, нэг квадрат километр талбайд ногдох хүн амаараа нэгд ордог атал Монгол Улсын 3.4 сая иргэний талаас илүү хувь нь нийслэл Улаанбаатарт амьдардаг. Дөрвөн уулаар хашигдсан, 4700 хавтгай дөрвөлжин километр газарт оршдог Улаанбаатар нь улс төр-эдийн засгийн төв цэг, улсын төвлөрлийн гол бүс. Нийслэлд албан ёсоор 1.6 сая иргэн амьдардаг гэх ч үнэндээ албан бус тоо нь үүнээс илүү. Тэр хэрээр утаа-түгжрэл нь улаанбаатарчуудын зовлонгийн үндэс болсон. Их дээд сургуулиудын 92.8, аж ахуйн нэгжүүдийн 80 хувь нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг, улсын ДНБ-ий 70 орчим хувийг Улаанбаатар үйлдвэрлэдэг. Иймээс эдийн засгийн статистик нь улсын ба Улаанбаатарын гэж хоёр өөр гардаг.

Улс нь 21 аймагтай, 300 гаруй сумтай мөртлөө хотод нь хэт төвлөрөл, хөдөөд нь хүн амын сийрэгжилт үүссэн. Энэ нь эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол,ажилгүйдэл, ядууралд сөргөөр нөлөөлөөд удаж байна. Үндсэндээ хот-хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг арилгаж, орон нутагт ажлын байр бий болгохгүй бол алсдаа “Улаанбаатар улс” бий болж мэднэ. Тэгвэл үндэсний аюулгүй байдалд ч аюул нүүрлэнэ гэсэн үг.

Бүсчилсэн хөгжил бол шинэ сэдэв биш юм. УИХ-аар 2001 онд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлаж, энэ хүрээнд тодорхой бодлого хэрэгжүүлж ирсэн. Атал өнөөдөр ч Улаанбаатарыг чиглэх их нүүдэл үргэлжилсээр байна. Зах зээл нь хаана байна, тийшээ хүмүүс тэмүүлнэ. Ажлын байр хаана байна, тэнд хүмүүс амьдарна. Гоё, гоё хууль батлаж, том мөнгөн дүнтэй төсөл хөтөлбөрүүдээс илүү хотын төвлөрөл, хөдөөгийн шилжилт хөдөлгөөнийг саармагжуулах хамгийн гол хөшүүрэг нь орон нутагт ажлын байр, зах зээлийг бий болгох явдал.

Орон нутгаас хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн ганц Монголд тохиолдож буй бэрхшээл бас биш. Гэсэн хэдий ч дэлхийн улс орнууд “толгойн өвчин” болсон энэ асуудлаа төвлөрлийг задлах, бодлогоо шинэчлэх, суурьшлын бүсээ томсгох маягаар шийдэж байна.

Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Гэвчиг зарлах амархан, зарласнаа ажил хэрэг болгох хэцүү. Ямартай ч эхний ээлжинд жалгын улс төрөөс салж байж бүсчилсэн хөгжлийг бий болно. Иймээс сонгуулийн тогтолцоог пропорциональ болгож, тойргийг томсгон бүсчилж, 13 тойрогт хуваасан нь нэг талдаа улсын төсвийг жалгаар нэг цацахаас хамгаалсан шийдэл байв. Тойрог услах нэрээр УИХ-аас улсын төсвийг 333 хуваагаад цацчихдаг, эргээд энэ нь улсын хөгжлөө хорлосоор ирсэн. Мөнгөө дов болгон тараачхаар яаж том төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх ч билээ. Жил болгоны төсөв дээр гишүүн болгонд хуваариладаг дөрвөн тэрбум сум, орон нутгийн амьдрах орчныг сайжруулж, ажлын байр бий болгосон уу гэвэл үгүй.

Өнгөрсөн 30 жилд стратегийн ач холбогдолтой цөөнгүй мега төсөл эхлүүлж, шав, шалийг нь тавьсан нь ихэнх нь цаасан дээрх мөрөөдлийн жагсаалт болоод өнгөрсөн.  Аж үйлдвэрийн парк, Арьс шир боловсруулах үйлдвэр, ДЦС IVын өргөтгөл, Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС гэхмэтчилэн том бүтээн байгуулалтыг ярьж эхлээд хорь, гучин жил өнгөрсөн. Тойрогтоо барьцаалагдсан улстөрөөс салж чадахгүйгээр том төслүүдийг хөдөлгөх нь хоосон амлалт төдий. 

Тиймээс өнгөрсөн долоо хоногт, Төрийн ордонд бүсчилсэн хөгжил, бүсчилсэн эдийн засгийн талаар хоёр өдрийн турш хэлэлцэв. Уг форумаар Монгол Улсын зургаан бүсэд хувааж, урьдчилсан байдлаар тэргүүлэх чиглэлүүдийг нь тодорхой болгожээ.

1.Хангайн бүсийн тэргүүлэх чиглэл нь төрөлжсөн аялал жуулчлал. / Археологи, амралт, рашаан сувилал, шашин гэх мэтчилэн)

2.Баруун бүсийн тэргүүлэх чиглэл нь эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх,

3.Хойд бүсийн тэргүүлэх чиглэл нь шинжлэх ухааан технологи, аж үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан аж.

4. Төвийн бүсийн тэргүүлэх чиглэлд эрчим ХАА, хүнсний үйлдвэрлэл, хил орчмын аялал жуулчлал багтаж байна

5. Зүүн бүсийн тэргүүлэх чиглэл нь боомтын хөгжил тээвэр логистик, эрчимжсэн мал ахуй, хил орчмын аялал жуулчлал аж.

6. Говийн бүсийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэлийг анхаарч ажиллах аж.

Жишээ нь, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хүнс экспортлогч бүс болж эдийн засгийг төрөлжүүлэх боломжтой. Эдгээр аймгуудад нийтдээ 320 мянган хүн амьдарч, ДНБ нь хоёр их наяд 900 тэрбум төгрөг байна. Мөн улсын хэмжээнд үр тарианы 70.2, хүнсний ногооны 66, төмсний 79.4 хувийг хангадаг.

Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь аймгийг аж үйлдвэр, уул уурхайн бүс нутаг болгон хөгжүүлэхэд тохиромжтой. Тэрхүү бүсэд нийтдээ 207 мянган хүн амьдардаг, ДНБ нь дөрвөн их наяд төгрөг. Экспортын дөрвөн шинэ төмөр замтай. Оюутолгой, Тавантолгой, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг мега төслүүд хэрэгжиж байна.

Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймагт сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бүрэн боломжтой.  Хүн ам нь 473 мянга, ДНБ нь гурван их наяд 424 тэрбум төгрөг. Баруун бүс нь Монгол орны газар нутгийн 26.5, хүн амын 16 орчим, мал сүргийн 30 гаруй хувийг эзэлдэг. Харин Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийг уламжлалт мал аж ахуйдаа түшиглсэн хөнгөн аж үйлдвэрлэл, түүхэн дурсгалт хот байгуулах бүрэн боломж бий. Нийтдээ 295 мянган хүн амьдардаг агаад  ДНБ нь хоёр их наяд 208 тэрбум төгрөг. Энэ бүс нутаг 13.7 сая малтай. Тэгвэл Орхон, Булган, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгож боломжтой, улсын хэмжээнд аж үйлдвэрийн салбарын 25 хувийг бүрдүүлж байна.

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгоход тохиромжтой. Зүүн бүсэд нийт адууны 23, үхрийн 18 хувь бий. Нийт үр тарианы 8.9 хувийг бүрдүүлдэг. Энэ бүс нь газарзүйн байршлын давуу талаа ашиглан олон улсын түвшинд Зүүнхойд Азийн эдийн засгийн интеграци (6 улс)-д нэгдэхэд “Монгол-Орос-Хятад”-ын эдийн засгийн коридор байгуулах гол бүс нутаг аж.

Нийслэл хотыг төр, эдийн засаг, соёлын бүс болгохоорбүсчилсэн хөгжлийн бодлогод тусгасан байна. Улаанбаатарт нэг сая 539 мянган иргэн амьдарч, ДНБ нь 33 их наяд 851 тэрбум төгрөгт хүрчээ.

Ийнхүү Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн загвараа зурлаа, ярилаа, тохирлоо. Гагцхүү мөнгө үрсэн, цаг үрсэн цаасан дээрх мөрөөдлийн жагсаалт л битгий болчихоосой билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-05 213.87.135.234

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-05 118.221.209.8

олон орны sns нийтийн сүлжээнд хятдууд их бичиж тагнуулын ажил хийдэг гэж өмнөд солонгос мэдээлдэг болж саяхан 1 хятад гуанзны эзнийг ийм хэргээр баривчилсан чинь үхсэн хятдуудын шарилыг нутаг руу нь явуулдаг гэж хэлж байна ёстой сэжигтэй

Avatar

Нэргүй 2024-02-05 118.221.209.8

ардчилсан намын з.энхболд гэгч төрийн өмчийн хороо гэдэг хулгайн байгууллага байгуулж монголын хамаг хөрөнгийг өөрсдийнхөө нэр дээр хувьчилж авч биднийг дээрэмдсэн.буцааж хурааж ав бид нарт өг. булааж авцгаая. хамгийн их баяжсан нь энэ муу одой хүн шүү. алж дээрэмдэж баяжсан нь дээр шд гадаадад зодуулж дээрэлхүүлж ажиллаж байхаар

Avatar

Нэргүй 2024-02-05 118.221.209.8

хөдөөнийхөн уб т хэдэн ч жил амьдарсан хөдөөний хэвээрээ л байхын . соёлгүй боловсролгүй тэнэг мангар халтар

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.161.242

Өөрийгөө хэлчиж байгаан бишүү

Avatar

Зочин 2024-02-05 76.220.74.140

Энэ асуудлыг уг нь бараг 30 жилийн өмнө л ярьж байсан даа. Одоо ажил хэрэг болгох л хамгийн чухал байна.

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.191.35

Эхний ээлжинд бүсийн төв хотуудаа хөгжүүлээд 100,000 хүн амьдрах том хотууд болгох хэрэгтэй. Том эмнэлэг, худалдааны төв, захууд, бусад ажлын байрууд ихээр байгуулах хэрэгэтэй

Avatar

Зочин 2024-02-05 139.5.218.103

Бүсчлээд байна уу, бүсчлэхгүй байна уу, Монгол улс хөгжихгүй нь тодорхой. Эхлээд хулгайгаа зогсоо. Авилгалаа боль. Хулгайч нарын толгойг бүү ил.
Хайран цаг. Хайран баялаг.Хайран эх орон.

Avatar

aduu 2024-02-05 122.201.25.4

Ehleed dor byrnee hyn baij surchihaad hogjil ene teree yarival yasiin shat damjlaga bolgon deer husaad baihaar syirel bolood baigaa yum bishyy

Avatar

Нэргүй 2024-02-05 202.179.25.203

ЕРӨНХИЙЛӨГЧ БҮР , ЕРӨНХИЙ САЙД БОЛГОН. БҮХ САЛБАРТ ТӨРӨЛ БҮРИЙН ХУВЬСГАЛ ХИЙЛЭЭ. 35 ЖИЛ ӨНГӨРСӨН . НЭГ Ч ХУВЬСГАЛ ЯЛАЛТАД ХҮРСЭНГҮЙ. БҮСЧИЛСЭН ХУВЬСГАЛ ЯАХЫМ БҮҮ МЭД. БОЛДОГ БОЛ ЭЛДЭВ ХУВЬСГАЛ ХӨӨЦӨЛДӨЖ ХӨӨРЦӨГЛӨСӨНД ОРВОЛ 5-Р СТАНЦАА БАРЪЯ. ОЮУТОЛГОЙН ЭРЧИМ ХҮЧИЙГ МОНГОЛООС ХАНГАЯ . НЕФЬТ БҮТЭЭГДЭХҮҮГЭЭ ӨӨРСДӨӨ ХИЙЕ … ГЭХЧИЛЭН ЯВБАЛ ЯАДЫМ БОЛ …

Avatar

Ихийг мэдэгч 2024-02-05 91.231.66.126

нийслэл гэдэг юмыг улс торч нэртэй муу сайн юмнуудын заавартах газрын говьд шилжуулээд л болоо ш дээ. Тэнд комплекс хотхон (УИХ танхим, ЗГ ордоон, 7 штрхэг яамны цогцолбор барилга.. бугдийн хаалаадаг 1ш дулааны стан цбарь.) бариад. Тэгээд л болоо.

Avatar

Нэргүй 2024-02-05 103.212.116.229

Утаанбаатар маань аль хэзээний ҮАБ-д нөлөөлчихөөд дэлхийд хорт хавдраараа №1д явж бна. Одоо хэдэн бензин колонк асчихвал сөнөлөө…. Дээр байгаа авилгачид зайлж байж энэ асуудал шийдэгдэнэ…

Avatar

Нямбаяр 2024-02-05 117.111.2.110

Үхсэн ацнууд нэр гарчиг өөрчилөөд шалчиад бна. Худал шааж хулгай хийхдээ л сайн Төрийн алба гэж авилгала хээль хахуульд шивьсэн

Avatar

Нэргүй 2024-02-05 103.57.92.223

Улаанбаатар муу ёрын нэрийг өөрчилж, ӨРГӨӨ ХОТ болгоё.

Avatar

ЗОЧИН 2024-02-05 122.201.23.83

Наад хөгжил өө эртхэн яриж байхгүй яаасын,Сонгууль дөхөөд ирхээр хөгжин нтр яариа л

Avatar

Нэргүй 2024-02-05 188.162.254.104

бусад хогжилтэй орнуудын жишигээр гээд л байх юм????? тэр ондор хогжилтэй орнууд чинь 76 худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагаар удирдуулж байгаа юм уу !!!!!!! сонгуулийн саналын хуудасаа хар машинаар тоолдог юм уу !!!!! дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!

Avatar

СОЁЛЖИЙ 2024-02-05 202.55.191.194

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ БҮХЭЛД НЬ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ, ДЭМЖИЖ БАЙНА. ЦААШИД ХОТООР ӨНГӨРӨХ ТӨМӨР ЗАМ 70 ЖИЛД ИХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН…ОДОО ХОТ ТЭЛЖ ХҮН АМ НЭМЭГДСЭН, АЧААНЫ ЭРГЭЛТ НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ ТӨМӨР ЗАМЫГ ХОТООС ГАРГАХ, ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ХОТ ТОЙРСОН АЙМАГ ХОТУУДАД ЦОГЦ ХЭЛБЭРЭЭР БАЙГУУЛАХ, УЛААНБААТАРТ ИЛ ДАЛД МЕТРОГ ТОЙРОГ ХЭЛБЭРЭЭР БАЙГУУЛЖ, ХОТ ХООРОНД /ДАРХАН ЭРДЭНЭТ СЭЛЭНГЭ АЙМГУУДАД ХУРДНЫ ВАГОН ЯВУУЛДАГ БОЛГОХ АЖЛУУДЫГ ОДООНООС ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2024-02-05 203.17.23.177

5-ХАН ЖИЛИЙН ӨМНӨ АЗИЙН МЕТРОГҮЙ 4 УЛСЫН НЭГ ГЭГДЭЖ БАЙСАН ВЬЕТНАМЫН ХАНОЙ ХОТ ӨНӨӨДӨР МЕТРОНЫ 4 ШУГАМТАЙ БОЛЧИХСОН ЯВЖ БАЙНА. ХӨХ ХОТ ХҮРТЭЛ ДЭЛХИЙД АНХНЫ МОНГОЛ БИЧГЭЭР БИЧСЭН ӨРТӨӨНИЙ НЭРТЭЙ, МОНГОЛООР ӨРТӨӨГӨӨ ЗАРЛАДАГ МЕТРОТОЙ БОЛСОН БАЙНА. МОЯА НАР ЭНДЭЭ ОРОС, ХОЙД СО-Г ШҮТЭЖ, ӨӨРСӨД ШИГЭЭ ЭРГҮҮ ГАРУУДАД 20-100К-ГААР САНАЛАА ХУДАЛДАЖ, МАЛНУУД СОНГООД ХАШХИРАЛДААД БАЙЖ БАЙХ Ч ГЭЖ. ЯМАР Ч ҮЙЛ ЛАЙ ВЭ НЭЭРЭЭ. УУР ХҮРМЭЭР.

Avatar

Нэргүй 2024-02-05 202.55.188.34

метро бариад хөгжинө түгжрэлгүй болно гэсэн баталгаа байхгүй чи монголд байна монголд дэлхийн хөгжил хамаагүй хойд солонгос 100м гүнд метротой орос ч 30аад оноос метро барьж эхэлсэн метротой

Avatar

ЗӨВӨӨ ЗӨВ 2024-02-05 203.98.76.4

Их тойрог, Энхтайвны гүүр, Баруун, Зүүн 4 замуудаас ДОТОГШ ХУВИЙН МАШИНААР ЗОРЧИХЫГ ХОРИГЛОЕ. Энэ Хотын төвөөр ЗӨВХӨН Нийтийн Тээвэр, Цагдаа, Түргэн, Гал гэсэн Тээврийн Хэрэгслүүд Зорчдог болье. Иргэд Хувийн Машинаараа Хотын Захын Замуудаар болон Хотоос Гадагш л Зорчино. Европын улс ба бусад хөгжсөн Улсын Иргэд дор хаяаж 3-4 тээврийн хэрэгслээр дамжиж байж зорьсон газраа очдог.

Avatar

Нэргүй 2024-02-05 203.98.76.4

Их тойрог, Энхтайвны гүүр, Баруун, Зүүн 4 замуудаас ДОТОГШ ХУВИЙН МАШИНААР ЗОРЧИХЫГ ХОРИГЛОЕ. Энэ Хотын төвөөр ЗӨВХӨН Нийтийн Тээвэр, Цагдаа, Түргэн, Гал гэсэн Тээврийн Хэрэгслүүд Зорчдог болье. Иргэд Хувийн Машинаараа Хотын Захын Замуудаар болон Хотоос Гадагш л Зорчино. Европын улс ба бусад хөгжсөн Улсын Иргэд дор хаяаж 3-4 тээврийн хэрэгслээр дамжиж байж зорьсон газраа очдог.

Avatar

Новшоо 2024-02-05 66.181.178.17

хөгшин настай жирэмсэн гэнэт татсан өвдсөн бие нь муудсан улсуудыг яах гээд байна

Avatar

Нэргүй 2024-02-05 202.55.188.44

Уржигдар шөнө Хүрэлбаатар болон хэдэн УИХ гишүүд 10 гаруй хятадуудтай шөнө дөлөөр хууль бусаар мөрийтэй тлглоом тоглож байгаад сэтгүүлчдэд газар дээрээ баригдсан бичлэг фэйсбүүк болон youtube дээр тавигдсан байна. Урвагч ноёдын буухиа үргэлжилсээр л нэрээр хайвал видео нь гараад ирнэ. Энэ чацга хятадуудтай монголын газрыг наймаалцаж их хэмжээний авилгал авахаар тохиролцсон байжээ.

Avatar

ХУУЛЬЧ 2024-02-05 202.9.46.177

ХОТ УЛСААС БАЙСНААС ,,,,,,, МОНГОЛДОО БҮСЧИЛЖ ХӨГЖСӨН ХҮН ТӨВТЭЙ ЭЗЭН УЛС БАЙСАН НЬ ХАВГҮЙ ДЭЭР Л ДЭЭ.,,,,,ТЭР ҮЕД АХМАДУУДЫН МААНЬ ЗАХИАС БИЕЛЭНЭ ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж