29-р тусгай сургуулийг жишиг болгож, 4,8 тэрбумаар бүрэн засварлана

29-р тусгай сургуулийг жишиг болгож, 4,8 тэрбумаар бүрэн засварлана

29-р тусгай сургуулийг жишиг болгож, 4,8 тэрбумаар бүрэн засварлана

Нийслэлийн ерөнхий боловсролын, тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн орчин шаардлага хангахгүй, аюултай, ус алдаж, хүйтэн байдаг сүүлийн жилүүдэд хичээллэхэд хүндрэлтэй байгаа талаар сургуулийн удирдлагууд салбар яам болон нийслэлд удаа дараа хандаж байв. Гэвч бодитой дэмжлэг үзүүлэхгүй байсаар тусгай хэрэгцээт боловсрол эзэмшдэг сурагчид хохирсоор буй. Тэгвэл энэ жил тус сургуульд иж бүрэн засвар хийж, жишиг сургууль болгохыг хотын захиргаанаас мэдэгдлээ.

29 дүгээр сургуулийн одоогийн барилга 1989 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш капитал засвар хийгээгүй байна. Иймд тус сургуульд шаардлагатай засвар үйлчилгээг энэ онд хийхээр төлөвлөөд байгаа юм. 2023-2024 оны хичээлийн жилд 29 дүгээр сургуульд нийслэл болон 21 аймгийн тусгай хэрэгцээт 263 хүүхэд суралцаж, 145 багш, ажилтан ажиллаж байна.

ЗӨВХӨН ГАДНА ФАСАДНЫ ЗАСВАРТ Л ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн захирал С.БАТМЯГМАР:

-Манай сургууль тусгай хэрэгцээт хүүхдүүдэд сургалт явуулж эхэлсэн ууган сургууль. 1989 оноос хойш иж бүрэн засвар ороогүй. Энэ хугацаанд урсгал засварын санхүүжилтээр засвар үйлчилгээ хийж ирсэн ч сүүлийн жилүүдэд дулаан алдалт хүндэрч, тулгамдсан асуудал болсон. Ялангуяа дотуур байр 24 цагийн үйл ажиллагаатай, 130 хүүхэд байрладаг.

Хүүхдүүдийн эрх ихээр зөрчигдөж байсан тул бид сүүлийн зургаан жилийн турш шат шатны байгууллагад хандаж, хүсэлт гаргасаар ирлээ.

Өнгөрсөн жил 280 сая төгрөгөөр гадна фасадыг хөөсөнцөр ашиглаж хийх төсөв батлагдсан Онцгой байдлын байгууллагаас галд амархан шатах эрсдэлтэй гээд хориг тавьсан. Тиймээс гадна фасадыг метал хавтангаар хийх шаардлагатай байгаа. Зөвхөн үүнд л гэхэд тэрбум гаруй төгрөг шаардлагатай гэсэн.

Бүрэн засвар хийснээр сургуулийн орчин сайжрах төдийгүй сурагч болон багш нарын маань хичээл сургалтын үйл ажиллагаанд олон эерэг нөлөөтэй гэж бодож байна.

БАЯНГОЛ, БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ГАЗАР ЧӨЛӨӨЛЖ УЛСЫН СУРГУУЛЬ ОЛНООР БАРИНА

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.НОМИНЧИМЭГ:

-Нийслэлээс энэ онд сургууль цэцэрлэгийн хүртээмж дээр онцгой анхаарч нийт 33 сургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр барихаар төлөвлөөд байна.

Баянгол, Баянзүрх, Хан-Уул зэрэг хүн амын суурьшил илүү нягтарч байгаа дүүрэг, байршлуудад газар чөлөөлж, улсын сургууль, цэцэрлэгийг байгуулна.

Тухайлбал, Баянгол дүүрэгт “Алтай”, “Голден парк” хотхон, Хан-Уул дүүрэгт “Кинг тауэр” хотхон, “Шинэ яармаг” хороолол, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо зэрэг байршилд газар чөлөөлж, сургууль барихаар болсон. Энэ жил сургууль, цэцэрлэг барьж, байгуулахад 160 орчим тэрбум төгрөг зарцуулна.

Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний хамгийн гол хоёр хүчин зүйлийн нэг нь боловсролын чанар байна. Энэ төвлөрлийг сааруулах, боловсролын хүртээмжийг сайжруулахын тулд хотын захын сургуулиудын боловсролын чанарыг илүү хүртээмжтэй болгох дээр бодлого гарган ажиллаж байгаа юм. Нийслэлээс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 10 сургууль, гурван цэцэрлэгийг жишиг болгох төсөл хэрэгжүүлж байна. Үүний нэг нь 29 дүгээр тусгай сургууль.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-05 213.87.135.234

Харуулах боломжгүй.

Avatar

М 2024-02-05 103.10.23.10

Тендеот нь ганц ч хүрзгүй хавтас сугавчилсан нэг баагий ороод ажил нь дуусахгүй, чанаргүй хачин юм хийчих вии

Avatar

Иргэн 2024-02-05 192.82.66.101

Тэгмээр юм.
Сургууль нь сайхан бол хичнэн сайхан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж