Хууль батлах, төсөв захиран зарцуулах эрх мэдлийг эзэмшиж буй улстөрчид, өндөр албан тушаалтнууд бизнес бүлэглэлүүдтэй эрх ашгаа нэгтгэн улс оронд шударга ёсыг алдагдуулж, нийгмийн тодорхой цөөнх хэсэгт баялгийн дийлэнхийг төвлөрүүлэн орлогын тэгш бус, үлэмж ялгаатай байдлыг үүсгэн үндэстнийг хагаран хуваагдах хэмжээнд аваачсан алдаатай бодлогодоо хариуцлага хүлээх нь зүй ёсны атал сүүлийн үед сэтгүүлчдийг бүхий л асуудалд, тэрчлэн мэдээ, мэдээллийнх нь төлөө буруутган яллах, агуулгыг нь хянах, залхаан цээрлүүлэх, нийгэмд нэр хүндийг нь унагах санаа зорилготой үйлдлүүд хийж байгааг МСНЭ эрс эсэргүүцэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдөр телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “2022 оны хавар нүүрс тээврийн том оврын машин оруулж ирж нэр бүхий сэтгүүлчдэд тараасан” улмаар “Энхбаярыг хэвлэлээр гутаах” ажиллагааг зохион байгуулсан хэмээн мэдэгдлээ. Тэрбээр хуулийн байгууллагаар батлагдаж нотлогдоогүй асуудлаар хариуцлагагүй бөгөөд хувийн эрх ашиг агуулсан мэдээллийг цацсанаараа сэтгүүлчдийн төдийгүй ардчилсан нийгмийн амин чухал хэсэг болох чөлөөт хэвлэлийн эсрэг нийгэм, олон нийтийг өдөөн турхирсанд харамсаж байна.
Хэн нэгэн ачаа тээврийн машинтай байх нь хууль бус юм бол түүнийг олж тогтоох нь хууль хяналтын байгууллагын үүрэг юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд албан үүргийн дагуу авсан мэдээллээ иш мухаргүйгээр сэтгүүлч, хэвлэл мэдээлэл рүү чиглүүлж байгаа нь зорилготой үйлдэл хэмээн үзэж байна.
Түүнчлэн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн шударга ёсны төлөөх тэмцэл, авлига, хулгайн эсрэг хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааг нийгмээрээ дэмжиж байгаа ч хэвлэл мэдээллийнхний дэмжлэгээр амжилттай болсон Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс өөрөөр авлига, ашиг сонирхлын хэрэгтээ улсад учруулсан хохирлоо барагдуулсан, ял шийтгэл хүлээсэн албан тушаалтан байхгүй төдийгүй хэвлэн нийтэлсэн мэдээллийнхээ улмаас сэтгүүлч хоригдон шалгагдаж буйд харамсаж байна.
Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас чөлөөт хэвлэлийн бие даасан хараат бус байдал, нэр хүндэд халдсан үйлдлээ даруй таслан зогсоож, хуулийн хүрээнд ажиллах, сэтгүүлчдийн талаарх ноцтой мэдэгдэлдээ уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардаж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
2024 оны 2 дугаар сарын 3
зочин 2024-02-04 202.55.191.194
сэтгүүлчид хаалтийн гэрээ нэртэй авилга авдагаа болчих, сэтгүүлчид хаалтийн гэрээ хийсэн бол эх ороноосоо уравсанд тооцох Та хулгай хий би гэрээ хийсэн юм чинь дуугай бна гэнэ ЭНЭ бол сэтгүүлчийн ёс зүйд нийцэхгүй ээ гэрээ хийхгүй амьдарч болохгүй бол өөр ажил хийх
Нэргүй 2024-02-04 43.242.242.59
Худлаа мэдээлэл тараавал яллах нь зөв. Сэтгүүлчид бараг бүгд хэн нэгэн улс төрчдийн халаасанд орчихсон тэдний үгнээр мэдээлэл цацаж бусдыг гүтгэдэг нь үнэн. Тэгээд нөгөө гүтгүүлсэн хүн нь шүүхэд гомдол гаргаад ирэхээр хэвлэн нийтэлсний төлөө шалгалаа гээд тэнэгтээд байдаг. Улс төрчид нь улстөржүүлээд явдаг. Сэтгүүл зүйн эрүүл орчин үгүйлэгдэж байна. Сэтгүүлчид бас ёс зүйтэй баймаар байна.
элбэг 2024-02-04 202.179.27.34
Сэтгүүлч гэх шантаажлагч нар маш олон болсон нь үнэн , сэтгүүлчидийн холбоо гэх байгууллага НО той сэтгүүлч нараа өмгөөлж байхаар цэвэрлэх арга хэмжээ авбал яасан юм. Сэтгүүлч Өнөрцэцэг, Мөнхбаясгалан нар л анх яаж шантаажилж мөнгөтэй болдгийг яруу тодоор сургасан тэр үед энэ байгууллага хаана явав.
Иргэн 2024-02-04 103.212.116.41
Хуцалгүй наад сэтгүүлч нэртэй мануухайнуудаа эхлээд боловсрол мэдлэгтэй болгочих.
Нэргүй 2024-02-04 66.181.182.177
Нэг их буруу юм яриагүй дээ.
Нэргүй 2024-02-04 139.5.219.105
eldev balai medeelel , eldev troll hiijheed shorond suuhgui genee ard tumniig masssaar ni har surug medeelel hog shahjihaad bitii ingej galzuur
Нэргүй 2024-02-04 66.181.180.11
МСНЭ сэтгүүлчидийнхээ алдаа дутагдал дээр таг дүүгүй байдаг, сэтгүүлчидийн мэдлэг боловсрол болон ур чадварыг сайжруулах талаар юу ч хийдэггүй мөртлөө буруу зүйл дээр нь хаацайлж өмгөөлөх гээд байвал энэ салбарын нэр хүнд болон нийгэм дэх байр суурь нь улам л унана.
Нэргүй 2024-02-04 202.126.91.27
Тэгээд хүний нэр хүндийг унагах ажил хийж болно гэж байгаа юм уу
Нэргүй 2024-02-04 202.21.108.48
ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААДАГ ХҮН ГҮТГЭДЭГ СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ ЯНКУУДЫГ ЦААЗААР АВСУГАЙ…
Дохооо 2024-02-04 66.181.179.139
сэтгуулчид гэх охид бол сонин биш цаана нь бгаа санхуужуулдэг захиалаг өгдөг эзэд л сонин тэрнээс сэтгуулч охидын ихэнх нь хөдөөнөөс орж ирсэн олз л хайж бгаа улсад эр нөхөрөөс эхлээд орон сууц унах машин ах дуудээ тусалчих санаатай өөрт нь эд хөрөнгөөр тусалчих эр ах дууд нь тусалчих албан тушаалтай эр хайж л яваа бас эдний дунд хэний төлөө ул мэджгдэх мэдээлэл цуглууланч нар ч бий гээндээ ч гоондооч
Нэргүй 2024-02-04 213.87.162.129
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-04 202.9.40.142
шантааж хийж мөнгө олдог бохир аргаа боль! сэтгүүлч ч гэж дээ харанхуй, боловсролгүй нь олон гутмаар
Нэргүй 2024-02-04 180.183.35.96
Монголын Сэтгүүлчид гэж микрофон барьсан зэрлэг балмад, дэндүү бүдүүлэг, түрэмгий, хүний эрхэд зөвшөөрөлгүй халдагч, дарангуйлагч, шантаажлагч, шуналтнууд болсон шүү дээ.
зочин 2024-02-04 202.21.107.13
хаалтын гэрээ хийдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрэггүй ээ тарвал таарна
Нэргүй 2024-02-04 188.162.254.30
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!
Зочин 2024-02-04 66.181.179.201
Мсх нуурсчдийг хамгаалаад байх хэоэггуй ээ 50 машиныг нэр бухий сэтгуулчд
Д тараасан гэж ярьсан ХЭН. Тараав. Гэдэг нь чухал Нэр бухий сэтгуулчдийн нэрийг л ашиглах гэж тараасан гэж ойлгогдсон шуу нэр бухий сэтгуулчид АШИГЛАГДЖЭЭ. Гэж ойлгосон шуу Сайн дураараа ашиглагджээ Оронд нь ямар давуу жрх эдлэв Хуулийнхан бух мэдээллийг огох биз дээ Сэтгуулчдийн хувьд хаалтын гэрээ гэж худлаа биш шуу
зочин 2024-02-04 103.212.119.103
еерсдее у.т налж хандраад байхаар ашиглачихаад хэрэгцээ нь дуусахаар хулхидаж бгаан. еедее хаясан чулуу еерийн толгой дээр гэдэг л болж хэхэ