Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Монгол улсад тулгамдсан олон улсын төлбөр тооцооны бэрхшээлийг шийдвэрлэх "Visa" компанийн дэд ерөнхийлөгч, “Apple” корпорацийн олон улсын бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Ник Аман нартай уулзлаа. Уулзалтын үр дүнд “Apple pay” энэ оны зургадугаар сард багтан Монголд нэвтрэхээр боллоо.
“Apple pay”–тай хосолсон "Visa" картын үйлчилгээг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана гэж Сан-Франциско дахь “Visа” компанийн төв оффист зохион байгуулагдсан уулзалтын үеэр онцлов.
“Apple pay” нь 2014 онд анх танилцуулагдсан цагаасаа эхлэн "Iphone" хэрэглэгч 800 сая гаруй хүнд үйлчилж буй цахим төлбөр тооцооны дэвшилтэт систем юм. Харин “Visа” бол дэлхийн 200 гаруй оронд нэвтэрсэн, карт үйлдвэрлэгчээс гадна цахим төлбөр тооцооны технологиор тэргүүлэгч компани.
Сүүлийн жилүүдэд Монголын хэрэглэгчид, бизнес эрхлэгчид "Amazon", "eBay", "Alibaba" болон бусад платформыг цахим худалдаа, төлбөр тооцоонд ашиглаж байна. Гүйлгээний ихэнхийг төлбөрийн картаар хийдэг нь ханшийн зөрүүгээс алдагдал хүлээх, цаг хугацаа алдах, шимтгэл төлөх зэрэг бэрхшээл дагуулдаг. Олон улсын цахим төлбөрийн үйлчилгээ илүү хурдан, иргэн бүрд хүртээмжтэй байх нь эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.
Нэргүй 2024-02-04 62.197.155.19
овоо доо
Нэргүй 2024-02-04 202.179.25.203
НААД АЖЛУУДЫГ ЧИНЬ ХЖВИЙН ХЭВШЛИЙХЭН АЛЬ ХЭДҮЙН ЭХЛҮҮЛСЭН БӨГӨӨД ТА НАРТАЙ НАРГҮЙ ХИЙЧИХНЭЭ..
Нэргүй 2024-02-04 213.87.162.129
Харуулах боломжгүй.