Алдартай дуучдын дууг "ТикТок"-оос хайх боломжгүй болов

Алдартай дуучдын дууг "ТикТок"-оос хайх боломжгүй болов

Алдартай дуучдын дууг "ТикТок"-оос хайх боломжгүй болов

Хэрвээ та "ТикТок" платформ руу ойрмогхон орсон бол бага зэрэг өөрчлөгдсөнийг нь анзаарсан байж магадгүй. Учир нь томоохон уран бүтээлчдийг төлөөлдөг "Universal Music Group" болон "ТикТок" хоорондын лицензийн гэрээний хугацаа өнгөрсөн Лхагва гаригт дууссан. Иймд Тейлор Свифт, Бэд Банни, Дрейк, Ариана Гранде, Жастин Бибер, Оливиа Родриго гэх мэт олон алдартай дуучны уран бүтээлийг "ТикТок"-оос хайх боломжгүй болжээ.

"Universal Music Group"-ийн лицензтэй уран бүтээлүүдийг устгах нь ганц өдрийн ажил биш. Яагаад гэвэл хөгжмийн дэд профессор Эндрю Моллын хэлснээр "Universal Music Group бол хөгжмийн салбарын түүхэн дэх хамгийн том пянз юм." Пүрэв гаригийн өглөөний байдлаар асар их хөгжмийн сан "ТикТок"-оос алга болжээ.

Хэрэглэгчид дээрх уран бүтээлчдийн дууг өөрсдийнхөө контентод нэмэх боломжгүй болсноос гадна өмнөх контентууд ч устах аж. Гэхдээ одоо байгаа контентуудыг хаах, бүрмөсөн устгах эсэх нь "ТикТок"-оос хамаарна гэж "Universal Music Group"-ийн төлөөлөгч хэлжээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

boovni dyx nidrex,,virusni yrchleetex- ylcuun ygaasan kondomxsgyi-. ter doroi bolcjixgyi, ybtsdaanblr 2024-02-04 216.38.195.74

naasan aygament; ene cag YECTRYY ayultai, Ubjteibaingin zailyyl; -akcent ;

Avatar

Нэргүй 2024-02-04 213.87.162.129

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

-; 2024-02-04 216.38.195.74

operationCJ

Avatar

baliarx 2024-02-04 216.38.195.74

CJN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж