АНУ хурцадмал байдлыг шинэ түвшинд гаргах ёсгүй

АНУ хурцадмал байдлыг шинэ түвшинд гаргах ёсгүй

АНУ хурцадмал байдлыг шинэ түвшинд гаргах ёсгүй

Иорданы Сиритэй хиллэдэг бүс нутаг дахь АНУ-ын бааз нэгдүгээр сарын 28-ны Ням гаригт нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөний улмаас гурван цэрэг амь үрэгдэж, олон арван цэрэг шархадсан. Энэ халдлагыг Ираны дэмжлэгтэй радикал зэвсэгт бүлэглэлүүд үйлдсэн гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдээд, бид хариуг нь өгөх болно гэсэн билээ.

Тэгвэл АНУ энэ халдлагын хариу болгож Баасан гаригт Ирак, Сирийн нутаг дэвсгэр дэх Ираны 85 объект руу агаараас цохилт өгчээ. Агаарын цохилтын улмаас 16 энгийн иргэн амь үрэгдсэн байна.

АНУ тогтворгүй бүс нутгийн хурцадмал байдлыг шинэ аюултай түвшинд хүргэхгүй байх ёстойг "BBC" агентлаг онцолжээ. Тус улс Ирантай дайтахыг хүсэхгүй байгааг Цагаан ордны албаныхан илэрхийлэв. Тийм ч учраас эдгээр цохилтыг Иранд бус Ирак, Сирид өгсөн гэжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн жил учир АНУ энэ асуудлыг хэрхэн шийдэхийг олон нийт харж буй. Ерөнхийлөгч асан Дональд Трампийн хувьд Ираны асуудлаар Жо Байденыг шахаанд оруулахдаа гарамгай. Тэрбээр Жо Байденг Тегеранд хэт зөөлөн хандсан гэж байнга буруутгадаг.

Дашрамд дурдахад, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнөөдөр Ойрхи Дорнодод ээлжит дипломат айлчлалаа эхлүүлж байна. Тэрбээр Газын зурвасын асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэх юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-04 66.181.185.153

газрын баялагт нь шунаад шинэ түвшинд гаргах гэж байна. улс орнууд хувь заяагаа гадныханд даатгаж нууцаа дэлгэж болохгүй. урвагчид маш ауюултай

Avatar

Нэргүй 2024-02-04 213.87.162.129

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-04 192.42.116.174

Дэлхий даяар Америкийн 800 гаруй цэргийн бааз байдаг. Энэ их цэрэг зэвсэгийг байлгаж санхүүжүүлэхийн Америк дайн хийхээс өөр сонголт байхгүй. Хамгийн дайнч эзлэн түрэмгийлэгч улс бол Америк гэдэг ойлгогдож байгаа биз!

Avatar

Нэргүй 2024-02-04 103.57.94.119

Энэ АНУ улс болгон руу дайраад л нэг л бишээ. Тэгж байгаад л энэ олон улс АНУ руу зэрэг дайрвал яахав.

Avatar

ахмад 2024-02-04 202.9.40.49

Байданы шийдвэр өнөө цагт тайм ч оновчтой зөв байх чадахгүй болсон дом.Тэр ямарч чадваргүй зөнөглөж гүйцээ.

Avatar

иргэн 2024-02-04 202.21.108.59

2020 оны 1- сараас хойш Америкийн цэргийн баазад удаа дараа халдаж байгаа л даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж