АНУ хурцадмал байдлыг шинэ түвшинд гаргах ёсгүй

Хуучирсан мэдээ: 2024.02.04-нд нийтлэгдсэн

АНУ хурцадмал байдлыг шинэ түвшинд гаргах ёсгүй

АНУ хурцадмал байдлыг шинэ түвшинд гаргах ёсгүй

Иорданы Сиритэй хиллэдэг бүс нутаг дахь АНУ-ын бааз нэгдүгээр сарын 28-ны Ням гаригт нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөний улмаас гурван цэрэг амь үрэгдэж, олон арван цэрэг шархадсан. Энэ халдлагыг Ираны дэмжлэгтэй радикал зэвсэгт бүлэглэлүүд үйлдсэн гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдээд, бид хариуг нь өгөх болно гэсэн билээ.

Тэгвэл АНУ энэ халдлагын хариу болгож Баасан гаригт Ирак, Сирийн нутаг дэвсгэр дэх Ираны 85 объект руу агаараас цохилт өгчээ. Агаарын цохилтын улмаас 16 энгийн иргэн амь үрэгдсэн байна.

АНУ тогтворгүй бүс нутгийн хурцадмал байдлыг шинэ аюултай түвшинд хүргэхгүй байх ёстойг "BBC" агентлаг онцолжээ. Тус улс Ирантай дайтахыг хүсэхгүй байгааг Цагаан ордны албаныхан илэрхийлэв. Тийм ч учраас эдгээр цохилтыг Иранд бус Ирак, Сирид өгсөн гэжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн жил учир АНУ энэ асуудлыг хэрхэн шийдэхийг олон нийт харж буй. Ерөнхийлөгч асан Дональд Трампийн хувьд Ираны асуудлаар Жо Байденыг шахаанд оруулахдаа гарамгай. Тэрбээр Жо Байденг Тегеранд хэт зөөлөн хандсан гэж байнга буруутгадаг.

Дашрамд дурдахад, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнөөдөр Ойрхи Дорнодод ээлжит дипломат айлчлалаа эхлүүлж байна. Тэрбээр Газын зурвасын асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэх юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж