Пакистаны ерөнхий сайд асан Имран Хан өнгөрч буй долоо хоногт төрийн нууц задруулсан хэргээр 10 жил, төрийн шугамаар гадаад орнуудаас хүлээж авсан бэлгээ зарж, хууль бусаар ашиг олсон хэргээр 14 жилийн ял тус тус сонссон. Хууль бусаар ашиг олсон гэх Имран Хан болон түүний эхнэр Бушра Биби нар төрийн сан хөмрөгт тус бүр 787 сая рупи эргүүлэн төлөхөөр болжээ.
Тэгвэл Имран Хан, Бушра Биби нар хууль бус гэрлэлтийн хэргээр дахин долоон жилийн ял сонсов. Тэдний 2018 оны гэрлэлтийг Исламын шашингүй, хууль бус гэрлэлт гэж шүүхээс үзсэн байна.
71 настай Имран Хан өөртэй нь холбоотой олон хэргийг улс төрийн зорилготой гэж мэдэгджээ.
Гомдлыг Бушра Бибигийн хуучин нөхөр гаргасан байна. Исламын шашны гэр бүлийн хуулиар эмэгтэйчүүд нөхрөө нас барсны дараа эсвэл салснаас хойш хэдэн сарын дараа дахин гэрлэхийг хориглодог. Бушра Биби өмнөх нөхрөөсөө салчихаад тогтоосон хугацаа дуусахаас өмнө дахин гэрлэсэн нь тогтоогджээ.
Долоон жилийн хорих ялаас гадна шүүх Хан, Биби нарт 500 мянган рупигийн торгууль ногдууллаа.
Бушра Биби нь Имран Ханы гурав дахь эхнэр юм. Имран Хан 1995 онд Британийн нийгмийн зүтгэлтэн Жемима Голдсмиттэй гэрлэсэн. Тэдний гэрлэлт есөн жил үргэлжилсэн бөгөөд хоёр хүүтэй болжээ. Дараа нь 2015 онд сэтгүүлч, "ВВС" телевизийн цаг агаарын хөтлөгч байсан Рехам Хантай гэрлээд, жил бололгүй салсан байна.
Эх сурвалж: BBC
Нэргүй 2024-02-04 213.87.162.129
Харуулах боломжгүй.