Нүүрснийхэнд ял оноож, ногдол ашгаа хүртсэн долоо хоног

Нүүрснийхэнд ял оноож, ногдол ашгаа хүртсэн долоо хоног

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлож байна.


АМИА АЛДСАН АЛБАН ХААГЧДЫГ СҮҮЛЧИЙН ЗАМД ҮДЛЭЭ

Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчдыг сүүлчийн замд нь үдэж, хүндэтгэл үзүүлэв. Энэ үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, ар гэр, үр хүүхдэд нь эмгэнэл илэрхийлэв.

Эргэн сануулахад, 2024 оны нэгдүгээр сарын 24-ны шөнө Дүнжингарав худалдааны төвийн уулзварт газ тээвэрлэж явсан автомашин мөргөлдсөнөөс газ дэлбэрч, Онцгой байдлын гурван албан хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Мөн энэ үеэр түлэгдсэн нэг хүн эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан юм.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.


ИРГЭД ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГАА АВЛАА

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН: 

-Засгийн газрын өнөөдрийн /2024.01.31/ хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашиг олгох асуудал яригдсан. Өнгөрсөн онд тус компанид Засгийн газраас БЭТ томилж, үйл ажиллагааг сайжруулж, ашиг орлого нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Энэнтэй холбоотойгоор асуудлыг авч хэлэлцлээ.

2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш мэндэлсэн 893 мянган иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны шинэ хувьцаа эзэмшигч болсон. 12 нас хүртэлх хүүхэд шинэ хувьцаа эзэмшигч болсон гэсэн үг.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны цэвэр ашиг 1.3 их наяд төгрөг байна. 3,4 сая хувьцаа эзэмшигчдэд хуваарилахад нийт дүнгээрээ 351 тэрбум төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон өгч байна.

Нэгж хувьцааны ногдол ашиг нь 108 төгрөг. Татварын өмнөх дүнгээр яривал 116 мянган төгрөг. Татвар суутгагдсаны дараа 104 мянган төгрөг өнөөдөр дансанд нь орно.

Шинээр хувьцаа эзэмшигч болсон хүүхдүүдийн мөнгө Хүүхдийн мөнгөний дансаар нь орно.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


“ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ МАРГААШААС ҮЙЛЧЛЭХГҮЙ”

п.сайнзориг

Замын хөдөлгөөний түгжрэлтэй холбоотойгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг нийслэлээс хийж буй. Сар гаруй хугацаанд хэрэгжсэн шийдвэрийн хугацаа өнөөдөр /2024.01.31/ дуусна. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31,  замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Тиймээс автомашины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь үр дүнтэй болохыг албаныхан үзэж буй аж. Гэхдээ иргэдийн саналыг харгалзаж шийдвэр гаргах талаар мэдээлсэн.

Тэгвэл дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх талаар нийслэлээс мэдээлэл хийж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.САЙНЗОРИГ:

-Автомашины дугаарын хязгаарлалт болох тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтыг үргэлжлүүлэхгүй. Албаныхны гаргасан шийдвэрийг хүндэтгэж сар гаруйн хугацаанд улсын дугаарын тэгш сондгойгоор оролцсон иргэддээ баярлалаа. Тэг зогсолтод нийслэл даяар орохгүйн тулд үүнээс өөр зохицуулалтын түр арга байхгүй. Гэхдээ бид шийдвэрийг үргэлжлүүлэх эсэх дээр иргэдээс сүүлийн гурав хоног санал авсан.

Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 55 хувь тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй.

Тиймээс маргаашаас хөдөлгөөнд иргэд хязгаарлалтгүй оролцоно. Маргаашаас хуучин журмаар буюу 1,6, 2,7, 3,8 гэдэг 4,9, 5,0 дугаараар тодорхой өдөр хуваарийн дагуу тээврийн хэрэгсэлтэй иргэд хөдөлгөөнд оролцоно.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР ЯЛ АВСАН АЛБАН ТУШААЛТНУУД

 

Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 15 хоног үргэлжилж 2024 оны нэгдүгээр сарын 31-нд шийдвэрээ гаргасан. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, И.Даваадорж, Б.Отгонжаргал, П.Бадамханд, О.Дагвадорж, Б.Эрдэнэбаяр, Х.Батхишиг, Т.Түвшинбаатар, Г.Гантөмөр, О.Данзанлувсантүдэв нарт шүүхээс ял оноогоод байна. Ингээд нүүрсний хэргээр ял авсан албан тушаалтнуудын мэдээллийг хүргэе.

Т.Аюурсайханыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдаж, ял авсан улстөрч бол ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан. Түүнийг шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадаагүй  гэж буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Уг нэрсийн дунд түүний нэр байгаагүй. Гэхдээ УЕП-оос нүүрсний гэх хэрэгт түүнийг яллагдагчаар татан, гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулсныг УИХ хүлээж авсан.

Тэрбээр шүүх хурлын үеэр "Би нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй. Энэ тухай өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан. Өнгөрсөн бүх хугацаанд эх орон, иргэдийн эрх ашгийн талд хатуу зогсч, зоригтой үйл ажиллагаа явуулсан. Үүний улмаас олон хүний эрх ашгийг хөндөж, олон дайсантай болсон байна.

Олон нийтийн сүлжээгээр намайг нүүрсний хулгайч мэтээр доромжилж, гүтгэж, хангалттай харлууллаа. Энэ асуудлыг зохион байгуулалттайгаар газар авхуулж, шүүхээр шийдүүлэхээс аргагүй нөхцөлд оруулж байна гэж ойлгосон. Өнгөрсөн хугацаанд нүүрснээс гадна авлига, албан тушаалын асуудлаар шалгуулахад ямар нэгэн асуудал гараагүй. Шүүх асуудлыг шударгаар шийднэ гэж итгэж байна. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтэй байна. Нүүрсний хэрэг үнэн шударгаар илрээсэй. Хуулийн байгууллагууд илрүүлнэ гэдэгт итгэж, тодорхой ажлуудыг хийж байгаа гэж ойлгож байна" гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-04 194.233.91.251

Амьдрал дэндүү богинохон, ядууралд дэндүү их амьдрахад энэ тэмдэглэл дээр би нэг бөөрөө 760,000 доллараар зарсан, учир нь миний амьдралд сайн сайхан амьдрал хэрэгтэй байгаа тул өнөөдөр эрүүл саруул холбоо барихыг хүсч байна.
fortis.hospital.in@gmail.com

Avatar

Нэргүй 2024-02-04 213.87.162.129

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-04 59.153.114.22

Аа чи тавлаж бна уу

Avatar

Нэргүй 2024-02-04 66.181.182.127

хувьцааны ноогдол ашгаа авлаа ч гэх шиг …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж