Кыргызстаны хамгийн том станцад дэлбэрэлт болжээ

Кыргызстаны хамгийн том станцад дэлбэрэлт болжээ

Кыргызстаны хамгийн том станцад дэлбэрэлт болжээ

Кыргызстаны нийслэл Бишкек хотын иргэд хоёрдугаар сарын 2-ны өглөөг халуун ус, халаалтгүй угтжээ. Учир нь Киргизийн эрчим хүчний хэрэглээний 15 орчим хувийг хангадаг хамгийн том дулааны цахилгаан станцад өмнөх шөнө нь дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас станцын таван ажилтан шархаджээ.

Албаны хүмүүс эхэндээ ослын шалтгааныг хорлон сүйтгэх ажиллагаатай холбож сэжиглэж байсан. Харин улсын Ерөнхий прокурорын газраас энэ хувилбарыг үгүйсгэж, техникийн ажилтнууд албан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж мөрдөөгүй зэрэг илүү магадлалтай шалтгааныг дэвшүүлжээ.

Эсвэл Шабыркул хэмээх шинэ төрлийн нүүрс ашиглаж эхэлснээс болж осол гарсан байж болзошгүй аж. Энэ нь өмнө нь ашигладаг байсан Кара-Кечегийн нүүрснээс илүү хүчтэй шатдаг. Тиймээс техникийн ажилтнууд нь нүүрсний шаталтын хүчийг зөв тооцоолоогүй гэж таамаглаж байна.

Үндэсний аюулгүй байдлын ерөнхий хороо болсон явдалтай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Ослын улмаас хотын өмнөд хэсэг халаалтгүй болж, хот даяараа халуун усгүй болсон. Мөн сургуулийн хүүхдүүдийг гэртээ байхыг тушаажээ.

Ерөнхийлөгч Садыр Жапаров, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дарга Камчыбек Ташиев тэргүүтэй дээд албан тушаалтнууд станцад биечлэн очиж, нөхцөл байдалтай танилцав.

Осол болсон хэсэг нь станцын хуучин хэсгүүдийн нэг аж. Ерөнхийлөгч Жапаров байгууламжийг бүхэлд нь шинэчлэх үүрэг чиглэл өгчээ. Мөн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг хайна гэдгээ мэдэгдсэн байна. Тус үйлдвэрт 2017 онд 400 сая ам.долларын өртөгтэй засвар хийсэн боловч 2018 оны нэгдүгээр сард томоохон гэмтэл гарч, оршин суугчид хэд хоног халаалтгүй болж байсан.

Өмнөх засгийн газрууд 1961 онд баригдсан уг цахилгаан станцын засвар үйлчилгээг хангалттай сайн гүйцэтгээгүй. Энэ хугацаанд зарцуулсан мөнгөөр цоо шинэ станц барих боломжтой байсныг ерөнхийлөгч Жапаров онцолжээ.

Эх сурвалж: EURASIANET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bear 2024-02-04 138.199.24.6

It is amazing that this or worse hasn't already happened in Ulaanbaatar… central heat and power stations are 1940s and 1950s technology. Generate electricity using the abundant renewal resources available, and transmit cleanly and easily to end-users to use and generate heat.

Avatar

зочин 2024-02-04 202.126.90.104

ухаантай бол бусдын алдаан дээр суралцдаг. Манайхан бол сонгуулиа бодоод юун цахилгаан станц

Avatar

Нэргүй 2024-02-04 203.23.49.69

Манай станцуудыг ахмад үе маань засаж тордоод аваад ирсэн Одоо энэ засгийн үед томилогдсон хоосон толгойтой залуучууд гэх малнууд ийм аюул осолд хүргэх ойрхо байгаа шүү.. Ахмад мэдлэгтэй инженерүүдээ хөгшин төгцөг гээд хөөгөөд явуулсан байгаа шүү

Avatar

Нэргүй 2024-02-04 213.87.162.129

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-04 66.181.182.50

ихээхэн хуучирсан байна, манайх ч анхаарахгүй бол хэлий болтол өвөл угтаж гал намжаах билээ.

Avatar

Нэргүй 2024-02-04 192.42.116.174

энэ бол мэдээж нацист фашист Укрын хийж байгаа террор гэдэг нь тодорхой

Avatar

Нэргүй 2024-02-04 103.57.93.161

Эргvv ац вэ. Хаа байсан Монголоос нэг их дээрдэхгvй Кыргызстанд террор хийж яадагийн. Орос б**в хехсеер байгаад тархиний тэмбvv тусаад тэнэгэрсэн оркоо

Avatar

Нэргүй 2024-02-04 178.20.55.16

нацист Бандер террористууд л биз, өөр хэн байхав.

Avatar

Нэргүй 2024-02-04 103.254.123.132

Цаг алдалгүй цахилгаан станц шинээр барихгүй бол аль өнгөрсөн зууны ганц станцтай манай улс араас нь ороход амархан шүү. Юун сонгууль, юун баяр наадам ганц нийслэл хотоо хөлдөөгөөд халаглаад сууж байх вий…

Avatar

Нэргүй 2024-02-04 202.9.46.102

Шавар голын нүүрс нь Хар хичигийн нүүрснээс илүү хүчтэй шатдаг юм биз дээ.

Avatar

Нэргүй 2024-02-04 103.57.94.91

ТЭЦ4 Монгол улсын эрчим хүчний 60% ийг дангаараа гаргадаг. энэ дөнгөж 15,% хувь гэж байгаа биздээ.

Avatar

Нэргүй 2024-02-04 59.153.112.178

Манай 4 станци шиг юм. Аргагүй л ах дүү хамаатны дүр зураг харагдаж бна. Зөвхөн өнөөдрөөр амьдардаг…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж