“2024 оныг нийслэлийн тохижилтын жил болгож, халтирдаггүй явган хүний зам хийнэ”

Хуучирсан мэдээ: 2024.02.03-нд нийтлэгдсэн

“2024 оныг нийслэлийн тохижилтын жил болгож, халтирдаггүй явган хүний зам хийнэ”

“2024 оныг нийслэлийн тохижилтын жил болгож, халтирдаггүй явган хүний зам хийнэ”

Урт цагааны дахин төлөвлөлтийн талаар өнөөдөр /2024.02.03/ Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, 2024 оныг нийслэлийн тохижилтын жил болгон зарласан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайг шинээр тохижуулах, хотын хорооллуудын дунд цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулах төлөвлөлтүүд хийгдэж байгаа. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөг бүхэлд нь, Чингисийн өргөн чөлөөг мөн нийтэд нь, Их Монголын өргөн чөлөөг бүхэлд нь байгалийн боржин чулуугаар хотын стандартад нийцүүлж халтирдаггүй явган хүний зам хийхээр төлөвлөсөн.

Хуучнаар урт цагааны гудамж буюу жуулчны гудамж. Саяхан НИТХ-ын хурлаас гаргасан шийдвэрийн дагуу урт цагааныг нурааж, иргэдээс санал авсан.

Урт цагаан байсан суурин дээр урд талын дөрвөн эгнээ зогсоолыг нэгтгэж, Улаанбаатарт хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг байгуулна. Иргэдийн зүгээс тал талын байр суурийг илэрхийлж байна лээ. Доороо зогсоолгүй шууд ногоон байгууламж барих, ойрооцоох оршин суугчдых хувьд дулаан зогсоол барих нь зүйтэй зэрэг.

Бидний урьдчилсан тооцооллоор 198 машины зогсоолтой дээрээ ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах эхний ээлжийн зураг төслийн талаар яригдаж байна.

Хэрэв доороо зогсоол хийхгүй шууд ногоон байгууламж хийвэл төсөвт өртөг 20 дахин хямд тусна. Харин зогсоол тусгайлан шийдэж, зорчих хэсгийг тунель хэлбэрт шилжүүлж тохижуулбал зардал харьцангуй өндөр гарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж