Орбан Украины тусламжинд тавьсан хоригоо цуцлав

Хуучирсан мэдээ: 2024.02.03-нд нийтлэгдсэн

Орбан Украины тусламжинд тавьсан хоригоо цуцлав

Орбан Украины тусламжинд тавьсан хоригоо цуцлав

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хоёрдугаар сарын 2-ны өдөр  олон нийтийн нэвтрүүлгийн Коссут радиод өгсөн ярилцлагадаа, Украины тусламжийн багцад тавьсан хоригоо цуцалсан гэдгээ мэдэгдлээ.

"Би мухардалд орсон. Хэрэв энэ тохиролцоонд хүрээгүй, Унгар хориг тавих эрхээ үргэлжлүүлэн хэрэглэсэн бол Европын холбооны 26 гишүүн орон Киев рүү мөнгө илгээхээр шийдэж, Унгарт зориулсан хөрөнгийг бас авч, Украин руу илгээх байсан.  Украин, Оросын хооронд энхийн хэлэлцээ эхлэх ёстой. Цаг хугацаа оросуудын талд байгаа, дайн үргэлжлэх тусам олон хүн үхдэг” гэж Орбан хэлэв.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Европын холбооны гишүүн 26 улс Украиныг элсүүлэх хэлэлцээг эхлүүлэхийг дэмжсэн бөгөөд Орбан Украинд үзүүлэх 50 тэрбум еврогийн тусламжийн багцад хориг тавьсан юм.

Санхүүжилтийн хөтөлбөрийг жил бүр хянавал Унгар хоригоо цуцалж магадгүй гэж “Politico” нэгдүгээр сарын 26-нд мэдээлсэн.

Европын холбооны гишүүн 27 улс бүгд Украинд 50 тэрбум евро буюу 54 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр тохиролцсон.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж