Амралтын өдрүүдэд цахимаар тэтгэврийн зээл авах боломжтой

Амралтын өдрүүдэд цахимаар тэтгэврийн зээл авах боломжтой

Амралтын өдрүүдэд цахимаар тэтгэврийн зээл авах боломжтой

Тэтгэврийн зээлийн хүсэлт, хугацаатай холбоотой санал арилжааны банкуудад их ирж байгаа аж. Тиймээс 10-аас доош сая төгрөгийн дүнтэй тэтгэврийн зээлийг батлан даагч шаардахгүйгээр зээлийн хар түүхгүй тохиолдолд цахимаар өгч байгаа аж.

Амралтын өдрүүдэд ч иргэд тэтгэврийн зээлийг цахимаар авах боломжтой бөгөөд хүсэлт гаргасны дараагаар зээлийн дүн гарах юм байна.

Банкны зээлийн эдийн засагчдын хэлж байгаагаар, сар бүхний эхний долоо хоногт тэтгэврийн зээл авах хүний тоо өсдөг. Энэ сард цагаан сарыг угтаж нэмж болон шинээр тэтгэврийн зээл авах хүмүүс их хандаж байгаа. Тиймээс амралтын өдрүүдэд өөрийн нэрийн данстай банкны салбарт биеэр болон цахимаар хандаж зээл авах боломжтой гэв.

ЗЭЭЛ ХҮН БҮРД ХАРИЛЦАН АДИЛГҮЙ ХУГАЦААТАЙ ГАРНА

Зарим ахмад настан баяраа тэмдэглэн өнгөрүүлэх үүднээс тэтгэврийн зээл их хэмжээний дүнгээр авах хүсэлтэй. Гэвч тэтгэвэр авагч бүрд зээл авах дүнгийн боломжит хугацаа харилцан адилгүй байдаг байна. Зээлдэгчийн өрийн түүх бусад зүйлсийг харгалзаж дээд тал нь банкууд 12-24 сараар тэтгэврийн зээл олгож байгаа юм. Ингэхдээ зарим банк бага сараар зээл авсан ч дахин нэмж авах боломжгүй гэдэг шийдвэр гаргажээ.

Тухайлбал, Хаан банк 12 сар, Төрийн банк, Голомт, Худалдаа хөгжлийн банк 24 хүртэлх сараар олгож байгаа төдийгүй тэтгэврийн зээлтэй тохиолдолд зарим нь хугацаа сунгахгүй байх шаардлага тогтоожээ.

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ЖИЛИЙН ХҮҮ 15-16,5 ХУВЬ 

Банк бүрийн тэтгэврийн зээлийн нөхцөл харилцан адилгүй ч хүүний хувьд жилийн 15-16,5 хувь байна. Худалдаа хөгжлийн банкны сарын хүү 1,34 буюу жилийн 16,08 хувь, Голомт банк 15,6 хувь, Төрийн банк 16,8 хувийн хүүтэй. Банкнаас хамаарч зээлдэгч эргэн төлөгдөх нөхцөлөө сонгоно. Эргэн төлөлтөд, сар бүр үндсэн зээлээ тэнцүү төлөх, сар бүр үндсэн зээл, хүүгийн төлбөрийн нийлбэр тэнцүү төлөх нөхцлүүдийг санал болгож байгаа аж.

Иргэд зээлийн үлдэгдэлтэй ч нэмж зээл олгохгүй байгаад төдийгүй хугацаа бага, хүү өндөр байгааг шүүмжилж байна.

Мөн хамгийн гол нь зээл аваад гар дээрээ шууд бэлэн авч байгаа дүнгээс зээлийн хүүг бөөнд нь хасч байгаад иргэд бухимдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-03 213.87.148.25

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-03 202.9.46.187

Тэтгэврийн зээлийг хориглооч ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж