Ченжүүд малчдаас хонины махыг 8 мянгаар авч байна

Ченжүүд малчдаас хонины махыг 8 мянгаар авч байна

Ченжүүд малчдаас хонины махыг 8 мянгаар авч байна

"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр 2024 оны хоёрдугаар сарын 3-ны  байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш өнгөрсөн саруудад тогтворжиж байсан ч цагаан сар дөхсөн, зудын нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор  үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм.

Хэдийгээр орон нутгаас мах их ирж байгаа ч эрэлтийг дагаад үнэ өсч байгаа төдийгүй малчид ченжүүдэд мах зарах үнээ мөн нэмсэн байна.

Тухайлбал, үхрийн цул махыг малчид килограмм нь 10-13 мянган төгрөг, хонь болон ямааны мах 5000-11000 төгрөгийн ханштай байна. Энэ бол малчдын гараас худалдаачдад очиж байгаа үнэ. Харин бөөний төвүүдийн махны үнийн статистикаас харвал үхрийн мах цул нь 16-18 мянган төгрөг, хонины цул 10-12 мянган төгрөг байна. Жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй. "Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах кг 14000-15000 төгрөг, цул нь 16000-18000 төгрөг,
  • Ямааны ястай мах кг 7000-8000 төгрөг, цул нь 8000-9000 төгрөг,
  • Хонины ястай мах кг нь 10000-12000 төгрөг, цул мах нь 10500-13000 төгрөг,
  • Адууны  мах 9000-10000 төгрөгийн ханштай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХХХ 2024-02-04 202.55.188.117

энэ лалруудын халамжийг хааж нийгмийн даатгал төлөг болгох хэрэгтэй мань мэтийхээ татварын хөлсийг халамж нэрээр цуслана тэгээд болоогүй бүх татвараас чөлөөлөгдсөн даварцан гарууд халамжиндаа цадчихаад өндөр үнээр авуул ав байвал бай гэж бган

Avatar

Нэргүй 2024-02-04 59.153.113.158

Зах лангуу дэлгүүр түц автомашин бүгд ченж миний эх орон ченж нэртэй луйварчдын өлгий билээ

Avatar

Нэргүй 2024-02-04 213.87.162.129

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-04 202.55.188.93

малчид төрийн халамж үйлчилгээг бүгдыг нь хуу хамж байна энэ нь эрэлт нийлүүлэлтийг үгүй хийж үнийг өсөлтийг гааруулж байна малчид зарлага бага зарлагыг нь төр халамж урамшуулалаар хааж иргэдийн хохироосоор байна

Avatar

Нэргүй 2024-02-04 188.162.254.30

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!

Avatar

Иргэн 2024-02-04 203.91.115.41

Олон түмнээ бодож махныхаа нийлүүлтийг аль болохоор нь огцом хямдруулж өргөжүүлэхгүй бол ард олон туйлдаж дээрээс нь зуд турхан цагийн цөвөөр нэг өвөл хавар л юуч үгүй тэнгэр ниргэсэн мэт дуусгах тул !! Эх орон ард түмэн юуч үгүй хохирч Өт хорхойч идэхгүй сэг зэмээр нутаг ус дүүрч ямарч хэрэггүй түйрэн болж дуусах аюултай давагдашгүй эрсдэлтэй учир Малчид махаа өвөл хаварын хүнд үеүүдэд хэд дахин хямдруулж шууд гар дээрээсээ маш их хэмжээгээр махны нийлүүлэлтээ өргөтгөх хэрэгтэй байна шүү!!

Avatar

Jorj 2024-02-04 202.9.46.89

Энэ улсын хүн мал хоёрын харьцааг та мэдвэл маш их гайхна. Европын орнуудаас үнэтэй мах иддэгийг мэдвэл бүр гайхна. Европынхоны цалин, эдний цалинг харьцуулвал бүр маш их гайхна. Маш эмгэнэлтэй.

Avatar

Нэргүй 2024-02-04 103.57.94.91

ченж гэдгээ одоо болих цаг болсон баймаар юм. хаана ч бөөнөөр бэлтгэн зах зээлд нийлүүлдэг сүлжээ ажилладаг. хүн болгон хэрэгцээнийхээ махыг малчин дээр очиж авна гэж юу байх вэ

Avatar

Зочин 2024-02-04 59.153.114.142

цаг хүндрэхээр уг нь зах зээлд хэрэгцээнээс илүү мах хээр нийлүүлэгдэж махны үнэ буурах ёстой баймаар гэтэл эсрэгээрээ яваад байх юм, малчин ардын шунал агуу юм аа

Avatar

Зочин 2024-02-04 202.126.91.49

Үхсэн ч үнээ алдахгүй дээ гэсэн улс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж