Ченжүүд малчдаас хонины махыг 8 мянгаар авч байна

Хуучирсан мэдээ: 2024.02.04-нд нийтлэгдсэн

Ченжүүд малчдаас хонины махыг 8 мянгаар авч байна

Ченжүүд малчдаас хонины махыг 8 мянгаар авч байна

"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр 2024 оны хоёрдугаар сарын 3-ны  байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш өнгөрсөн саруудад тогтворжиж байсан ч цагаан сар дөхсөн, зудын нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор  үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм.

Хэдийгээр орон нутгаас мах их ирж байгаа ч эрэлтийг дагаад үнэ өсч байгаа төдийгүй малчид ченжүүдэд мах зарах үнээ мөн нэмсэн байна.

Тухайлбал, үхрийн цул махыг малчид килограмм нь 10-13 мянган төгрөг, хонь болон ямааны мах 5000-11000 төгрөгийн ханштай байна. Энэ бол малчдын гараас худалдаачдад очиж байгаа үнэ. Харин бөөний төвүүдийн махны үнийн статистикаас харвал үхрийн мах цул нь 16-18 мянган төгрөг, хонины цул 10-12 мянган төгрөг байна. Жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй. "Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах кг 14000-15000 төгрөг, цул нь 16000-18000 төгрөг,
  • Ямааны ястай мах кг 7000-8000 төгрөг, цул нь 8000-9000 төгрөг,
  • Хонины ястай мах кг нь 10000-12000 төгрөг, цул мах нь 10500-13000 төгрөг,
  • Адууны  мах 9000-10000 төгрөгийн ханштай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж