Б.Жавхлан: Төвийн бүсийг таван туйлт хөгжлийн бодлогоор хөгжүүлнэ

Б.Жавхлан: Төвийн бүсийг таван туйлт хөгжлийн бодлогоор хөгжүүлнэ

Б.Жавхлан: Төвийн бүсийг таван туйлт хөгжлийн бодлогоор хөгжүүлнэ

Монгол Улс хэтийн хөгжлийн ирээдүйгээ тодорхойлох зорилгын хүрээнд “Бүсчилсэн хөгжлийн-Эдийн засгийн форум”-ыг гурав дахь өдрөө зохион байгууллаа. Тус форум төв, зүүн, баруун, хангай, говийн бүст хувааж, бүс бүрт тулгамдаж буй асуудлыг шийдэх гарц, шийдэл хайж эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон юм.

  • Төвийн бүс: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв
  • Баруун бүс: Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай
  • Хангайн бүс: Архангай, Баянхонгор, Өвөрхангай
  • Хойд бүс: Булган, Орхон, Хөвсгөл
  • Зүүн бүс: Дорнод, Сүхбаатар, Хэнтий
  • Говийн бүс: Говьсүмбэр, Дунговь, Дорноговь, Өмнөговь

Гурван өдрийн турш хуралдсан форумаас бүс бүрээр тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгах юм.  Тиймээс форумаар хэлэлцсэний дагуу зарим бүс эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхой болгожээ. Тухайлбал, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн бүс эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариаланг шинэ түвшинд аваачиж, хүнс экспортлогч бүс болж эдийн засгийг төрөлжүүлэх, энэ бүс нутагт татварын ямар орчин хэрэгтэй талаар гурван өдрийн турш санал солилцож, гарц, шийдлээ ярилцав.

Энэ бүс нутагт гурван аймгийн нийт 320 орчим мянган хүн амьдарч, нийт ДНБ нь хоёр их наяд 900 тэрбум төгрөг бөгөөд улсын хэмжээнд үр тарианы 70.2 хувь, хүнсний ногооны 66 хувь, төмсний 79.4 хувийг хангаж байна.

Төвийн бүсийн салбар хуралдаанаар Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг өөрсдийн онцлогт тохирсон хөгжлийн тэргүүлэх таван чиглэлийг тодорхойллоо.

Тодруулбал,

  • Эрчимжсэн хөдөө аж ахуй
  • Хүнсний үйлдвэрийн кластерууд
  • Эдийн засаг, худалдааны чөлөөт бүсүүдийг байгуулах
  • Шинжлэх ухаан технологийн төв
  • Аялал жуулчлалын бүс нутаг, хүнд хөнгөн аж үйлдвэрийн цогцолборуудыг нэрлэлээ.

Ийнхүү Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад дээрх чиглэлээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгах юм.

Ч.ХҮРЭЛБААТАР: БАРУУН БҮСИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГОД 70 ОРЧИМ САНАЛ ТУСГАДСАН

Баруун бүс: Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай

Эдийн засаг, хөгжлийн сайд баруун бүс хөгжлөө хэрхэн тодорхойлсон талаар дүгнэлтийг танилцууллаа. Баруун бүсийн хөгжлийн асуудлаар нийт 4 салбар хуралдаан болж 425 оролцогч оролцож 70 санал гаргасан гэв.

1.Экпортын баримжаатай мал аж ахуйд суурилсан хүнс, хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх

2.Хилийн худалдааг хөгжүүлэх

  • Байнгын ажиллагаатай боомтууд дээр түшиглэсэн хил орчмын болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх
  • Бүсийн боловсролын чанар хүртээмжийг одоогийн тавигдсан суурь давуу талд тулгуурлам сайжруулах
  • Аймгуудын тэжээлийн үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлэх замаар малын ашиг шимийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх
  • Эко эдийн засгийн бүс болгон хөгжүүлэх

7.Бүсийн доторх зам харилцаа, эрчим хүч зэрэг дэд бүтцийн холболтыг бүрэн хийж, эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах

  • Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх

3.ОХУ, БНХАУ болон Төв азийн орнуудтай хийх худалдаа, транзит тээврийг хөгжүүлэх

  • Боомтуудыг холбосон авто зам, азийг холбосон төмөр зам тавих
  • Ховд аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх
  • Байнгын боомтыг хөгжүүлж ажиллагаанд оруулах

4.Дээд боловсролын үйлчилгээнд хамрагдагсадын 70-80 хувийг орон нутагт нь сургахад чиглэсэн бодлого явуулах

5. Аймаг бүрд эрүүл мэндийн лаборатори үйлчилгээний төв болон эмийн үйлдвэрүүд байгуулах

6.Алслагдсан сумдын амьдрах орчин, нийгмийн үйлчилгээг сайжруулж, хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөнийг бууруулах

7.Бүсийн мэргэжлийн болон дээд боловсролын үйлчилгээг  тэргүүлэх чиглэлтэй нь уялдуулах сайжруулах /дотоод, гадаадын сургуулиудтай хамтран ажиллах/

8.Олон улсын хөрөнгө оруулали, худалдааг дэмжих бодлогын эрх зүйн орчыг бүрдүүлэх

9.Тээврийн өртөг зардлыг бууруулах

10.Дэд бүтцийн асуудлыг нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийх

11.Бизнес эрхлэгчдийг татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулах

12.Бүсэд шилжин суурьшсан иргэдийг орон сууцын хөнгөлөлт, зээл тусламжид хамруулах зэрэг саналууд гаргалаа. Баруун бүсийн 4 салбар хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг Бүсийн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт хүргүүллээ.

Б.ЖАВХЛАН: ТӨВИЙН БҮСИЙГ ТАВАН ТУЙЛТ ХӨГЖЛИЙН БОДЛОГООР ХӨГЖҮҮЛНЭ

Төвийн бүс: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын нэгдсэн саналыг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр, юуны өмнө бүсчилсэн хөгжлийн асуудалд санал нэгдсэн намуудын төлөөллүүдэд баярлаж, талархсанаа илэрхийлж, шинэ зууны хөгжлийн бодлогоо шинээр төлөвлөж, бодлогын шилжилт хийх гэж байгаа энэ мөчид нийтээрээ хариуцлагатай, хурдтай ажиллаж байна.

Төвийн бүс бол монгол хүн бүрийн амьжиргааны чанарыг дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах учраас эдийн засаг, нийгэм, байгаль орчны талаар олон хүлээлт үүсч байна. Төвийн бүсийнхэн хэлэлцээд дараах таван чиглэлийг эдийн засгийн хөгжлийн туйл байж болно гэж үзлээ.

  1. Тээвэр ложистик, боомт, эдийн засгийн чөлөөт бүс

Төвийн бүсийн хамгийн том давуу тал бол хойд талаасаа авахуулаад боомт, чөлөөт бүс, дагуул том хот, тээвэр ложистик юм. Энэ бүхнийг агаарын тээвэртэй хослуулж шинэ нисэх буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс бий болгох. Мөн тус бүс нутгаар Евра азийн эдийн засгийн бүс нутгийг холбосон худалдааны хамгийн дөт зам дайран өнгөрдөг Алтанбулаг чөлөөт бүс ОХУ-Монгол Улс-БНХАУ-ын эдийн засаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал байр суурь эзлэх боломжтой. Өнөөдрийг хүртэл хамгийн идэвхитэй байгаа кордиор бол Алтанбулаг-ЗамынҮүд. Энэ бол Евра Азийн холбосон Нэг бүс нэг зам бүс нутгийн монголоор дайран өнгөрдөг зам. Хамгийн ачаалалтай хэсэг нь хойд бүс дээр бий. Тиймээс үүнийг түшиглэж бүсэд бүсээ дэмжиж, хоршиж ажиллах  боломж, давуу тал байна.

  1. Бүс нутгийн уламжлалт хөдөө аж ахуй дээр суурилсан эрчимжсэн газар тариалан түүнтэй хослон хөгжих онцлог бүхий мал аж ахуйн салбар

Энэ бол төвийн бүсийн уламжлалт бөгөөд хамгийн түрүүнд үр өгөөжөө нийгэм болоод бусад салбарт өгөх салбар юм. Өөрийн бүсийн болон бусад бүсийг мах, сүү, хүнсний ногоо, нарийн ногоо, өндөг, фермийн аж ахуйн борлуулалтын сүлжээ бий болгох, бүсийн хэмжээнд малын ашиг шимийг нэмэгдүүлэх, үйлдвэр угсааг сайжруулах чиглэлээр эрчимжсэн мал аж ахуй, эрхлэх, газар тариалан, хүнсний ногооны зоорийн хүртээмжмйг нэмэгдүүлж жилийн дөрвөн улирал эх орныхоо хөрсөнд ургасан органик хүнсээр  хангах, импортыг орлох хүнсний бүтээгдэхүүн,туслах аж ахуйг хөгжүүлэхийг зорьж байна.  Мөн ургамал, газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэн, Малын удмын сангийн хүрээлэн дээрээ тулгуурлаж үржил шим сайтай малын үйлдвэр бий болгох, арвин ургац хурааж авах шинэлэг сортуудыг хөгжүүлэх боломжууд байна.

  1. Бүс нутагт байгаа байгалийн баялаг тэр дундаа хүдрийн ордыг түшиглэсэн хүнд үйлдвэрийн класстер болоод уламжлалт хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйн класстеруудыг хөгжүүлэх

-Хүнд, хөнгөн болон эрчим хүч, барилгын материалын чиглэлийн дотоодын хэрэгцээг бүрэн хангахад томоохон хувь нэмэр оруулахуйц үйлдвэрлэлүүдийг бий болгох үндсэн сууриуд нь тавигдсан гэж үзэж байна.  Дунд хугацаанд экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх, төвийн бүсэд боловсруулах салбарын давамгайлсан хэсгийн бүтцүүдийг бий болгох, Дархан хотод баригдаж эхлээд зогсонги байдалд ороод байгаа арьс, ширний үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын төрийн оролцоог оновчтой болгож, улмаар төслийг амжилттай дуусгах.  Үйлдвэр технологийн паркуудыг оновчтой болгож, боловсруулах үйлдвэрүүдийг шинэ шатанд гаргах

  1. Шинжлэх ухаан технологид суурилж ухаалаг хотуудыг бий болгох

-Шинжлэх ухаан технологийн төвд бүсийн төрөлжих чиглэлээр ноу хау нэвтрүүлэх, судалгааны ажлууд хийх, Дархан хотын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний төвүүдийг түшиглэн шинжлэх ухаан,технологийн төв байгуулах. Шаардлагатай мэргэжилтэн, боловсон хүчнүүдийг их дээд сургууль, мэргэжлийн төвүүдэд бэлтгэхдээ ажиллах хүчний эрэлт, хэрэгцээнд тулгуурлана. Төр, хувийн хэвшил, их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх

  1. Монгол орны соёл иргэншил, байгаль орчинд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн таван чиглэлийг тодорхойллоо гэв.

Б.ДЭЛГЭРСАЙХАН:ДЭД БҮТЦИЙН ГАРВАЛЖИНГАА ЦААШИД ХӨГЖҮҮЛЖ, ТҮҮНИЙГ ДАГАСАН  ХҮН АМЫН ТӨВЛӨРЛИЙГ БИЙ БОЛГОНО

Говийн бүс: Говьсүмбэр, Дунговь, Дорноговь, Өмнөговь аймгаас гарсан саналуудыг Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувь нь говийн бүсийн дөрвөн боомтоор гардаг. Импортын 78 хувь орж ирдэг. Монгол Улсад ДНБ-ний нэлээд хувийг бүрдүүлдэг бүс нутаг. Өөрөөр хэлбэл, уул уурхай хөгжсөн. Бүсийн салбар хуралдаанд 335 хүн оролцож, орон нутгийн онцлогуудаа хоорондоо ярилцлаа. Энэ бүс нутгийн онцлог бол өнгөрсөн хугацаанд боомтын сэргэлтийг хөгжүүлэх онцгой анхаарал тавьсан. Хоёрдугаарт,  уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр гаргах биш боловсруулж гаргах нь нэн чухал байна. Гэхдээ боловсруулах үйлдвэр байгуулахад хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал бол ус юм. Тиймээс гадаргууны усыг говь руу хэрхэн яаж урсацыг нь нэмэгдүүлэх, түүнийг дагасан  дэд бүтцийг хэрхэн бий болгох тал дээр говийн бүсийнхэн нэлээд ярилцлаа. Гадаргууны усыг говьд аваачсанаар бэлчээрийн доройтол сэргэж, мал аж хуйн гол бүс нутгууд ган зудад нэрвэгдэх эрсдэл буурах юм. Хэрэв ус говьд очих юм бол  бид түүхий эдээ боловсруулж гаргаснаар говийн бүсээр гарах түүхий эдийн хэмжээ 2-3 дахин нэмэгдэх боломжтой. Бидэнд тулгамдаж байгаа хамгийн гол асуудал бол дэд бүтэц, ус, эрчим хүч юм. Цар тахлын хугацаанд гол  төмөр замуудаа барьсан. Эрчим хүчний асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Засгийн газраас төр хувийн хэвшлийн хүрээнд говийн бүсийн аль нэг аймагт эрчим хүчний асуудлыг шийдвэрлэнэ.  Үүний үр дүнд гадны эрчим хүчнээс хараат бус байвал говийн бүсэд амьдарч байгаа иргэдийн амьжиргаа нэлээд дээшилнэ. Мөн манай бүс нутагт сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломжтой. БНХАУ-аас говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хөрөнгө оруулах санал тавьж байгаа. Говийн бүс нутагт хүн амын  сийрэгжит их учраас говьд иргэдийг татахын тулд  орон сууцны хөнгөлөлттэй нөхцлийг бий болгоно. Говьд хоёр цементын үйлдвэр бий. Удахгүй арматурын үйлдвэртэй болно. Өарилгын материалын хоёр гол түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх учраас ипотекийн болоод түрээсийн орон сууцаар иргэдийг хангах зорилт тавьж байна. Үүний үр дүнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хот, хөдөөгийн сэргэлт бий болох боломжтой. Дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн. Дэд бүтцийн гарвалжингаа цаашид хөгжүүлж, түүнийг дагасан  хүн амын төвлөрлийг бий болгоно. Мөн хотод авч байгаа эрүүл мэндийн үйлчилгээг хөдөө орон нутагт авах хэмжээнд хөрөнгө оруулалт бий болгоно. Ус манай бүс нутгийн өвчлөлд нөлөөлж байгаа учраас чанарт нь анхаарна. Мөн тухайн бүс нутагт амьдарч байгаа хүүхдүүдийн боловсролын чанарт анхаарч, хот суурин газраас дутахгүй чанартай боловсролд анхаарна. Говийн бүсийн ус, боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн асуудалд анхаарахаас гадна дэд бүтцийн буюу төмөр замаа БНХАУ-тай холбох ажлыг ирэх жилүүдэд эрчимжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-02 202.126.90.106

Толгойгүй мэдлэггүй төрд гарагсад хурал форум хийдэг юм байна. Нэг томоохон хотын дайтай хүн амтай улсыг авч явж чадахгүй тэнэгүүдийг сонгосондоо ард гутрах хэрэгтэй. Бидэнд юу ч хэрэггүй 10 уурхайгаа зөв удирдаад татвараа авахад л тэнгэрийн амьдралтай ард түмэн болно шүү дээ

Avatar

Сокол 2024-02-02 43.242.243.31

Ингэж духлаа аашихгүйэ, наадах чинь биелэхгүй. шал дэмий төрийн мөнгийг үрэх юм да хар ллрууд

Avatar

Гомбоо 2024-02-02 66.181.176.10

Үлгэр биелээсэй гэж үлгэр байдаг. Хичнээн ч их хурал, форум хийдэг хүмүүс вэ дээ. Энэ бүсчлэлээ хэзээ очиж мартах бол…. уг нь бол биелчихээсэй л гэж хүсэх юм…. даан ч биелэхгүй л дээ. Хойтон дахиад л форум цуглаан хийгээд сууж байх байх даа

Avatar

ЗОЧИН 2024-02-02 185.216.32.59

ХУЛГАЙЧДАА ДЭЭРЭЭ ЗАЛААД, ҮЛГЭРИЙГ НЬ СОНСООД СОНГООД Л БАЙ. НЭГ ХУЛГАЙЧИД ХУЛГАЙГАА ХЭЗЭЭ Ч ЗОГСООДГҮЙ, БҮГДИЙГ ХУВЬ РУУГАА ЭРГҮҮЛЭЭД, ҮРЭН ТАРАН ХИЙГЭЭД, УЛС ОРОН ЦӨЛМӨГДӨӨД Л ДУУСНА, БҮҮҮҮР НЭГ ХЭЛЧЭЕ.

Avatar

Зочин 2024-02-02 146.70.28.91

Таван төгөлдөршил, таван туйлт гээд хуцаад ирэхээрээ Хулгай хавтгайрдаг юм шүү.

Avatar

Зочин 2024-02-02 220.156.73.185

Цахилгаан станц л хурдан барих хэрэгтэй байна. Цахилгаангүй газар ямар хөгжил байх вэ.

Avatar

Нэргүй 2024-02-02 103.57.92.159

гоншигнуур Данх салаавч шүү. Сайхан ярьж л сурсан хулгайчид. Харэгжүүлсэн төсөл ганцыг ч нэрлэж чадахгүй..юу ч хийгээгүй байж. Одоо бүсчилэлийн сайд гэж бас нэг орон тоог нэмнэ. Та нар худлаа шааж л байвал ҮР ДҮН юу ч байхгүй. Ганц цахилгаан станц ч барьж чадахгүй. Их том том гуцнаа. Хол очиж гуцацгаа

Avatar

Нэргүй 2024-02-02 103.212.116.69

Том олигархиуд бүсчилж хувааж идэх нь үү?

Avatar

Зочин 2024-02-02 66.181.182.13

яагаад энэ 76 ийм тэнэг мал юм бэ 24 онд Манд угуй шуу сонгогчидоо

Avatar

Нэргүй 2024-02-02 158.59.146.30

hulgaich p….nuudee, ta nar hulgailaad badhaar yaaj hugjih yum be??? hugjuuleh gej yarisaar p….nuudee 30 jil bolloo, hugjsun yum chin haana bnaa, umhii budun bugsuu modon jorlondoo gargaj bgaad umhiiguur baa saa aar l blaas dee, hugjsun chin ene uu

Avatar

иргэн 2024-02-02 62.55.205.86

Аймаг бүрт эмийн үйлдвэр барина ч гэх шиг. сонгохгүй ээ та нарыг

Avatar

zS 2024-02-02 103.212.117.18

ANYSDI80955877

Avatar

Ардууд 2024-02-02 103.57.92.149

атуус явдаггүй ээ яарвээ

Avatar

Зочин 2024-02-02 66.181.182.13

сайд нэртэй хогийн жорлонгууд харахаас ой гутам жингэрууд

Avatar

Нэргүй 2024-02-02 213.87.153.109

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-02 202.126.90.13

Харин үгүй шүү. Өөрөөр бод

Avatar

Зочин 2024-02-02 103.57.92.157

Нэг л их сайд. Та нар ямар улиглаж ханадаггүйн бэ? Шалгалт өгөх болохоор дэвэн дэлхийн юм ярьдаг оюутан шиг улиглаад сонгууль болохоор гэнэт ухаан орж байгаа юм шиг яриад бухимдуулаад байна шдээ цээжилсэн жаахан хичээлээ арай хожуу санаж байгаан биш үү.

Avatar

Зочин 2024-02-02 78.187.120.177

Өмнөх нь хэрэгжсэн билүү. Санадаггүй. Харин хэдэн аймаг бүсийн төв гэсэн гарчиг тавьсаныг бол харсан. Ер нь манайхан хурал, зөвлөгөөн, форумыг янзын хийж сурсан байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж