Сэрэмжлүүлэг: Зарим аймагт -41 хүрч, цасаар шуурна

Сэрэмжлүүлэг: Зарим аймагт -41 хүрч, цасаар шуурна

Сэрэмжлүүлэг: Зарим аймагт -41 хүрч, цасаар шуурна
Цаг уурын байгууллагаас ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа. Ойрын өдрүүдэд зарим нутгаар эрс хүйтэрч, цас орж цасаар шуурах аж.
Тодруулбал, маргааш буюу 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Хур тунадасны тухайд өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, 05-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, 06-нд нутгийн зүүн хэсгээр, 08-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи энэ сарын 4, 9, 10-нд говь, тал, хээрийн нутгаар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийн хувьд, 4-5-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Агаарын температур шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-34 градус, бусад хэсгээр -21…-26 градус, өдөртөө бүх хэсгээр -10…-15 градус хүйтэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Х 2024-02-04 202.55.188.117

махаа өндөр үнээр шахаж байгаа шуналын туламнуудын хотыно харалтал салам шуураад өгөөсэй тэгээд өөрсдөө хэлийн мах авч эдээд үзэг гөлөгнүүд

Avatar

Х.д хөриу өгч бна 2024-02-04 202.55.188.44

тэнэг юм уу чи. монгол хүн байж амны билэггүй үг яриад, зовж онд оруулж бгаа болохоор хөдөлмөрөө үнэлж үнэтэй зарж бгаа. өвс тэжээл ямар үнэтэй байгааг мэдэхгүй байж амаа тат!!!

Avatar

Нэргүй 2024-02-04 122.201.31.84

teneg yum uu chi

Avatar

Нэргүй 2024-02-04 213.87.162.129

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж