Чөлөөтийн шигшээг Э.Ням-Очир, Т.Сүхбаатар нар удирдана

Чөлөөтийн шигшээг Э.Ням-Очир, Т.Сүхбаатар нар удирдана

Чөлөөтийн шигшээг Э.Ням-Очир, Т.Сүхбаатар нар удирдана

Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, шигшээ багийн дасгалжуулагчдын багийг шинэчилжээ. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хурлаар ЗГТА-БТСУХ-ноос өгсөн чиглэлийн дагуу, холбогдох дүрэм журмыг баримтлан үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг томилсон аж. Ийнхүү эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат тамирчин Э.Ням-Очир томилогдов. Өдгөө 38 настай түүний хувьд тамирчин ахуй цагтаа дэлхий, Азийн аваргаас хүрэл медаль хүртэж явсан нэгэн. Тэгвэл эрэгтэйчүүдийн шигшээн туслах дасгалжуулагчаар гурван хүнийг томилов. Тухайлбал, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, Б.Батзориг, Л.Энхбаяр нар ажиллахаар болжээ.

Харин эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар томилогдсон бол түүний туслахаар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, С.Мөнхдуулдах нар томилогджээ.

Мэдээж энэ жил Парисын олимп болно. Энэ ч утгаараа Монголын ард түмэн чөлөөт бөхийн тамирчдааса медаль хүлээж буй. Токиогийн олимпоос чөлөөт бөхийнхөн нэг хүрэл медаль хүртсэн билээ. Эмэгтэйчүүдийн -53 кг-ын жинд Б.Болортуяа хүрэл медалийн эзэн болсон.
Удахгүй олимпийн эрхийн тэмцээнүүд эхэлнэ. Эрхээ авсан тамирчин дахин сорил барилдаанд орохгүй шууд олимпод явна гэдгийг чөлөөт бөхийн холбооны удирдлагууд хэлсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-02-02 66.181.178.173

hamgiin sonoson holboo.

Avatar

Нэргүй 2024-02-02 213.87.153.109

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-02 66.181.176.226

Одоо бөөн хэрүүл болно оо, эдний хэрүүл ямар дуусах биш, бүгд л би болох байсан юм гээд л зүтгэчихнэ

Avatar

З.Ариунболд. Морин спорт 2024-02-02 202.55.188.123

Амжилт хүсэн ерөөе. тун сайн хүмүүс нэгдсэн байна.

Avatar

Нэргүй 2024-02-02 202.9.40.117

талцалгүй хэн чадвартай байна тэр бөхийг олимп, дэлхийн аваргад явуулж байгаарай. Амжилт гаргах бөхчүүдээ хорлож болохгүй. Тийм түүх чөлөөт бөхөд байгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж