Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, шигшээ багийн дасгалжуулагчдын багийг шинэчилжээ. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хурлаар ЗГТА-БТСУХ-ноос өгсөн чиглэлийн дагуу, холбогдох дүрэм журмыг баримтлан үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг томилсон аж. Ийнхүү эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат тамирчин Э.Ням-Очир томилогдов. Өдгөө 38 настай түүний хувьд тамирчин ахуй цагтаа дэлхий, Азийн аваргаас хүрэл медаль хүртэж явсан нэгэн. Тэгвэл эрэгтэйчүүдийн шигшээн туслах дасгалжуулагчаар гурван хүнийг томилов. Тухайлбал, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, Б.Батзориг, Л.Энхбаяр нар ажиллахаар болжээ.




Харин эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар томилогдсон бол түүний туслахаар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, С.Мөнхдуулдах нар томилогджээ.
Удахгүй олимпийн эрхийн тэмцээнүүд эхэлнэ. Эрхээ авсан тамирчин дахин сорил барилдаанд орохгүй шууд олимпод явна гэдгийг чөлөөт бөхийн холбооны удирдлагууд хэлсэн юм.




Холбоотой мэдээ