Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан аймгуудад зудын байдал хүнд байна

Хуучирсан мэдээ: 2024.02.03-нд нийтлэгдсэн

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан аймгуудад зудын байдал хүнд байна

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан аймгуудад зудын байдал хүнд байна

Зудын нөхцөл байдал авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Онцгой байдлын ерөнхий газраас танилцууллаа. 

ОБЕГ-аас өгч байгаа мэдээллээр, 1944 оны бичин жилийн зудтай энэ жил ижил нөхцөл байдал үүсээд буй. Тухайн үеийн зуд өнгөрсөн жилийг хүртэл Монголд тохиолдож байсан хамгийн хүнд зуд. Учир нь тухайн жил монгол орны мал сүргийн 3/1 буюу 33 хувь нь хорогдсон байдаг. Мөн үүнтэй дүйцэхүйц зуд 2009-2010 онд болсон. 9,7 сая тоо толгой мал хорогдож 500 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Энэ жилийн зудын хувьд нөхцөл байдал мөн 2009 оныхтой төстэй.

Уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын тогтворгүй байдал их нөлөөлж байна. Тухайлбал, арваннэгдүгээр сард Дорнговь аймагт +20 градус хүрч дулаарснаа гэнэт огцом хүйтэрсэн. Арванхоёрдугаар сард Ховд аймагт мөн +13 градус хүрч эргээд эрс хүйтэрсэн. Үүнээс болж мөсөн бүрхүүл ихээр үүсч, одоогийн байдлаар нийт долоон амгийн 27 суманд мөсөн зуд нүүрлээд байна.

Энэ үед малчид иргэд цаг агаарын нөхцөл байдлын мэдээг өдөр бүр тогтмол авах нь чухал. Хоёрдугаарт, өвөлжилтийн бэлтгэл ажил. Намраас эхлээд өвс тэжээл, хашаа хороогоо бэлдэх нь чухал. Гэтэл сүүлийн жилүүдэд малчилд улсад найдах нь ихэссэн. Одоо Улсын онцгой комисс, Засгийн газраас малчдыг чадавхжуулахад нэлээдгүй ажил хийж, шийдвэрүүдийг гаргаж байна гэлээ.

Шадар сайд С.Амарсайханы хэлж байгаагаар, өвөлжилт бүх аймагт хүнд байгаа учир зарим аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Мөн малын хорогдлыг аль болох бага гаргах, махны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвч тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд Засгийн газар, Улсын онцгой комиссоос арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

17 аймгийн 128 сум цагаан зудтай байна. Ингээд тооцохоор 21 аймаг нийтдээ зудын эрсдэлтэй байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж