ҮСХ: Энэ жил ууцны үнэ өмнөх оноос 40-300 мянгаар өссөн

ҮСХ: Энэ жил ууцны үнэ өмнөх оноос 40-300 мянгаар өссөн

ҮСХ: Энэ жил ууцны үнэ өмнөх оноос 40-300 мянгаар өссөн
Баярын ширээний гол идээ болох ууцны дундаж үнэ 2024 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар өмнөх онтой харьцуулахад 62  хувиар, хэвийн боовны дундаж үнэ 23,3 хувиар, сүүн ааруулны дундаж үнэ 35 хувиар, хорхой ааруулны үнэ 53,1 хувиар тус тус өссөн байна.
Үндэсний статисикийн хорооноос мэдээлж байгаагаар, энэ жил ууцны үнэ өмнөх оноос 40-300 мянган төгрөгөөр өсчээ.
ҮСХ-ны тухайд Баянзүрх зах, Хүчит шонхор зах, Бөмбөгөр худалдааны төв, Барс худалдааны төв, Хархорин зах гэсэн таван цэгээс баярын ширээний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг цуглуулан дунджаар тооцоолсон байна. Хэвийн боовны хувьд "Өгөөж – Чихэр" боов ХК, "Талх Чихэр" ХК, "Өгөөмж архад" ХК, "Гандан", "Гүрмэл", "Суман гүн" ХХК, "Тэнгэрийн хишиг" ХХК болон бусад үйлдвэрийн хэвийн боовны үнийг цуглуулан дунджаар тооцоолжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

-; 2024-02-03 216.38.195.74

OCJXN+

Avatar

Зочин 2024-02-03 66.181.191.90

news.mn бүтээгдэхүүний ханшын талаар худал мэдээлэл тарааж үймүүлж турхираа болиорой.

Avatar

ardYytei/+ adil 2024-02-03 216.38.195.74

CJ; -aksentc-

Avatar

Зочин 2024-02-03 66.181.191.90

Худлаа мэдээлэл тарааж үймүүлэхээ болиочээ. Гурилын үнэ өссөнтэй холбоотой хэвийн б**в томоохон үйлдвэрүүдийнх багахан өссөн байснаас бусдаар өссөн зүйл байхгүй байна лээ шүү. Ууц дундаж нь 250 20 гаран кг тай нь боломжийн байсан. Хорхой ааруул 25-35 хооронд өнгөрсөн жилийн дунджаар байна лэ бага зэрэг буурсан санагдсан.

Avatar

зочин 2024-02-03 59.153.114.203

Ууц чинь кг- ийг нь 12 000 төгрөгөөр авдаг хонины л мах шд. Ийм өндөр үнээр авч яахийн. Ер нь мах чанаж тавихад л болно шүү дээ.
Цаашдаа ийм соёлд шилжих нь зүйтэй бид. Ингэж ухаангүй чамирхаж яахийн. Тэгээд амьдрал хэцүү гэж ярьцгаадаг. Мунхагийн туйл.

Avatar

zochin 2024-02-03 76.130.42.82

250,000 tugruguur saihan uuts avch bolj bna geed baihad shureendee bagtahgui tsul tsartscan uuh taih geed baival uneteigii ni avch l bahgui yu durtai yum bol

Avatar

Нэргүй 2024-02-03 213.87.148.25

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Gir 2024-02-03 202.9.46.28

Австрали улс энэ жил хонио иргэддээ үнэгүй тараасан. Харин монголчууд малаасаа ч дор.

Avatar

Gir 2024-02-03 202.9.46.28

Та нар малчин нэртэй эдгээр хувалзнуудынхаа нийгмийн даатгалын 50% төлж байгаа. Улсын мөнгө гэж байдаггүй татвар төлөгчдийн мөнгө л гэж байдаг. Маш харамсалтай.

Avatar

Zochin 2024-02-03 202.55.191.130

ийм үед иргэд ухаантай байж хэрүүл хийж гомдоллох ямар ч хэрэггүй зүгээ р л юу ч битгий ав!!! Ингэх юм бол наадуул чинь үнээ буулгаж л таараа. Үнэтэй байхаар нь аваад л байх юм бол улам даврааж байгаа гэж ойлгож болно. Ер нь ч заавал ууц тавих ёстой ч биш дээ. Ууц гэдэг бол утаггүй зүйл зүгээр л маха чанаад л тавих хэрэгтэй. Нээх олон хоног хадгалсан махаа дараа нь идээд бүгд ходоод нойр булчирхай ер нь дотор муутай болоод л дуусаж байна шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-03 66.181.177.29

Австрали хонины ууц ҮХЭР шиг юм байлаа даа. Баячуул уралдаж болно…..

Avatar

Зочин 2024-02-03 59.153.114.139

хот суурин газрынхан бондгор өөхнөөс татгалзая малчид маань тэр жилийнхээ малын тараг тэвээрэгээ харуулж ууцаа тавьдаг болъёо өөрөө идсээр ходоодоо тайруулсаар байхуу эмч нар дугаралдаа

Avatar

ЗОЧИН 2024-02-03 66.181.188.234

Ууц 1 сая 200 мянга хүрчээд байхад, ха2

Avatar

Нэргүй 2024-02-03 43.242.242.59

Одоо үед хотын айлууд ууц, ул б**в тавихаа болиод удаж байна. Сайхан бууз, салат, чихэр жимс, ундаа байхад тэгээд л болж байгаа юм. настай хүмүүс бэлэгт л санаа зовдог бололтой. Ингэж ууц, ул боовыг хөөрөгдөхийг иргэд өөрсдөө хийж байна. Авахгүй бол кг-аар нь л зарна шүү дээ

Avatar

Нэргүй 2024-02-03 203.150.154.184

Ууц авахаа л больчих л доо, тэгээд л гүйцээ!! Тэр бөөн өөхөөр юу хийх юм бэ??!!

Avatar

Зочин 2024-02-03 103.57.92.198

Том бодон гахайны ууц тавьбал ширээ дүүрээд сүртэй байж магадгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж