Даатгалтай л бол иргэд хохирлоо төлүүлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2024.02.03-нд нийтлэгдсэн

Даатгалтай л бол иргэд хохирлоо төлүүлэх боломжтой

Даатгалтай л бол иргэд хохирлоо төлүүлэх боломжтой

Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал сонголт бол даатгал. Даатгалын үйлчилгээний үр ашгийг төдийлөн мэддэггүйгээс иргэд эрсдэлд орсон тохиолдолд хохтроод өнгөрөх нь их. Хамгийн сүүлийн ослын тохиолдлоос харахад гэнэтийн давагдашгүй эрсдэлийн үед даатгал ямар хэрэгтэй болох нь харагдаж байна.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт болсон ослын үеэр нийт 34 машин дэлбэрэлтэд өртөж, шатсан. Даатгалтай иргэдийн тухайд эд хөрөнгийн хохирлоо үнэлүүлж, 100 хүртэлх хувийн нөхөн олговор авах боломжтой.

Хэрэв жолооч тээврийн хэрэгслийн даатгалтай бол машин нь гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлтэнд өртсөн тохиолдолд үнэлгээний баг шуурхай ажиллаж нөхөн төлбөрийг хугацаа алдахгүй олгох нөхцлийг даатгалын компаниуд гэрээндээ тусгасан байдаг байна. Тээврийн хэрэгслийн даатгал нь: 

  • Галын эрсдэл
  • Өөрийн санаандгүй үйлдлийн улмаас учрах эрсдэл
  • Зам тээврийн осол
  • Байгалийн эрсдэл
  • Ахуйн эрсдэл
  • Жолоо шилжүүлэх эрсдэл
  • Мал, амьтнаас учруулах эрсдэл
  • Тээврийн хэрэгслийг бүхэлд нь хулгайлах эрсдэл
  • Дээрэм түүний үр дагавраас үүдсэн эрсдэл
  • Шилний эрсдэл
  • Өөрийн санаандгүй үйлдлийн улмаас учрах эрсдэл
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санаандгүй үйлдлийн улмаас учрах эрсдэл
  • Тээврийн хэрэгслийн хэсэгчилсэн хулгай
  • Дугуйн эрсдэлээс сэргийлдэг аж.

Дүнжингаравын уулзварт гарсан ослын үеэр дэлбэрэлтэд өртөж эд хөрөнгө буюу машинаараа хохирсон иргэд ч эхнээсээ даатгалын компаниудруугаа холбогдож эхэлжээ. Гэхдээ даатгалтай хүн бүр ижил нөхөн олговор авахгүй бөгөөд даатгалын нөхцөлөөс хамаарч төлбөр авах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж