Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл “Цагдаагийн байгууллагын эрх үүрэг” 8.2.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах” эрхтэй гэж заасан байдаг.
Энэ дагуу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Дэнжийн мянга "Хүчит шонхор" худалдааны төвийн зүүн тал болон урд талын замыг 2024 оны хоёрдугаар сарын 3-4-ний өдөр буюу өнөөдөр, маргааш 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болсон байна.
Тээврийн цагдаагийн албанаас тус замд зохицуулалт хийж ажиллах бөгөөд баяр дөхсөнтэй холбоотой тус чиглэлийн замын хөдөлгөөн их байхыг анхаарууллаа.
Нэргүй 2024-02-03 213.87.148.25
Харуулах боломжгүй.