Тиктокийн захирлыг Хятадтай холбох гээд олны доог болов

Тиктокийн захирлыг Хятадтай холбох гээд олны доог болов

Тиктокийн захирлыг Хятадтай холбох гээд олны доог болов

АНУ-ын сенат Том Коттон хоёр хоногийн өмнө болсон Конгрессын сонсголын үеэр олон нийтийн сүлжээ тикток  компанийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чюг Хятадын Коммунист намтай холбоотой эсэхийг байцаасан. Тэрбээр Шоу Зи Чюг сингапур хүн гэдгийг үл харгалзан Хятадтай холбоотой гэж харагдуулах зорилгоор хэд хэдэн удаа ижил агуулгатай асуулт асууснаараа өөрөө олны шүүмжлэлийн бай болжээ. Тухайлбал, тэрбээр Шоу Зи Чюгаас "Хэзээ нэгэн цаг Хятадын коммунист намын гишүүн байсан уу, Хятадын Коммунист намтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байсан уу, Хятад улсын иргэншил авахаар хүсэлт гаргаж байсан уу" гэх мэтчилэн асуусан. Тухай бүрд Шоу Зи Чю Сингапур хүн гэдгээ давтан хэлж, Хятадтай холбоогүй гэдгээ баталсан бөгөөд Сингапурын армид хоёр жил алба хааж, гэр бүлээрээ тэнд амьдардгаа ч тайлбарлажээ.

АНУ-ын Конгресс Лхагва гаригт олон нийтийн сүлжээнд хүүхэд гэмт хэргийн золиос болж байгаа асуудлаар сонсгол зохион байгуулж, фейсбүүк, инстаграм, тикток, дискорд зэрэг компанийн удирдлагуудыг дуудан мэдүүлэг авсан юм.

Гэсэн сонсголын дараа Коттон "Fox News" телевизийн "The Story with Martha MacCallum" нэвтрүүлэгт оролцохдоо, "Харамсалтай нь Сингапур бол Хятадын Коммунист намын нөлөө, оролцоогоор дэлхийд хамгийн өндөр түвшинд хүрсэн орнуудын нэг. Тиймээс Шоу Зи Чюд тикток аппликейшн АНУ-д юу хийж байгаа, яагаад үүнийг хийж байгаа талаар хариулах зүйл их" гэж өөрийгөө өмөөрчээ.

"Тикток" нь Хятадад төвтэй "ByteDance" компани болон Хятадын засгийн газартай холбоотой гэх асуудлаар АНУ-д сорилттой тулгардаг. Энэ талаарх хууль тогтоогчдын айдсыг арилгахын тулд уг платформ нь АНУ-ын хэрэглэгчийн мэдээллийг толгой компаниас нь хаахын тулд Техасын төслийг боловсруулсан. Гэсэн ч "The Wall Street Journal" Мягмар гаригт мэдээлснээр Техас төсөл дээр ажилладаг хүмүүс компани эсвэл "ByteDance"-ийн өөр өөр хэсгүүдтэй мэдээлэл хуваалцах хүсэлттэй үе үе тулгардаг гэжээ.

Шоу Зи Чю мөн тус компанийн Хятадтай холбоотой асуудлаар сонсголын хурлын үеэр Техасын Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатор Жон Корнин, Тед Круз зэрэг бусад хууль тогтоогчдын дарамттай тулгарсан. Корнин түүнийг нэлээд шахсан боловч Шоу Зи Чю гүйцэтгэх захирал үүнийг эсэргүүцэж, нийтлэлд алдаатай олон зүйл байгааг тайлбарлажээ.

ЭХ СУРВАЛЖ: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-02 202.179.21.212

Байнга тэгэх юм. Түрүүчийнх дээрээ л өөрийгөө СИнга хүн гээд байхад өөдөөс хйтад гээд өвроп хүн харахаар орос гээд байдаг шиг.

Avatar

z 2024-02-02 66.181.160.9

орос өөр халтар харагддаг

Avatar

zov ch dee 2024-02-02 66.181.188.69

singapur gej uls ogt baigaagui hyatadiin tsagaachid mailziin nutagt iheer irj zasagchidiin tosgon baiguulij olshirood 1960 ond bosolgo gargaj malaiz uls tend baisan 2 say hyataduudiig tusgaar uls bolgoj gargaj bailaa. nutag nutagaas irsen olon hyataduud neg heleer yridaggui tul singapuriin anhani eronhii said angili heliig ulsiinhaa heleer songoj baisan daa. odoo angiliar yridag 4.6 sayu hyatad tsoon maliaz tamil garaltai enhthegvvdiin oron bolson doo..

Avatar

Нэргүй 2024-02-02 47.248.230.15

мөн Тайвань гэж улс байхгүй саяхан 1945 онд зугтаж гарсан тариачин гятадууд одоо өөрсдийгөө Хятад биш гээд гүрийгээд байх юмдаа.

Avatar

vnendee taivan bol nutagiin malai garaltanuu bii ch dee 2024-02-02 66.181.188.69

odoo taivand nutagiin uguuli vndesten malai garaltanuud barag 0.4 sayulaa bii l dee 16 zuunaas end irsen hyataduud olshirood nutagiin ard tvmeniig hyadaj boolchilj baij gazar nutagiig bulaaj abch bailaa daa. tegeed omnod nutagaas irsen hyataduud olonh baihad l 1945 ond hyatadaas gomindanii chan ka shi dagaj 3 say hoid hyataduud irsen irred beejin ayulgaar taivaniig yridag bolgoj orhison doo hoo..

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.180.89

тайлбарт баярлалаа. Сайн үйлс улам улам дэлгэрэх болтугай.

Avatar

Нэргүй 2024-02-02 213.87.153.109

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-02 202.131.225.198

ЭНЭ БАЛАЙ ХӨНДЛӨНГИЙН БУЗАР СУРТАЛЧИЛГАА ХИЙГЭЭД ШАЛГААД ХАРИУЦЛАГА ТООЦМООР БАЙНА. МЭДЭЭ БҮРИЙН ДООР ЭНЭ ӨГҮҮЛБЭР ХӨВӨРЧ ЯВАХ ЮМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж