Валентины баяраар гарах үзвэрийн хуваариуд

Валентины баяраар гарах үзвэрийн хуваариуд

Валентины баяраар гарах үзвэрийн хуваариуд

Гэгээн Валентины баяр буюу дурлалт хосуудын өдрийг дэлхий нийтээрээ жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд тэмдэглэдэг. Энэ жилийн шинийн 4-нд таарч буй хосуудын баярын өдөр ямар, ямар үзвэр тоглогдох талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

"ЗҮГЭЭРЭЭ ХАЙР АА" БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ

Хайрын баярын гайхамшигт үдэш Никитоны Бачка, Харангын Лхагваа, Хар сарнай хамтлагийн Амараа, Ариунаа, Ука, Агиймаа, Баярцэцэг, Мишээл, хийлч Дээгий, гитарчин Гантулга, дижитал хамтлагийн Эрка, Guys хамтлагийн Уугий, Наки, Амархүү нар нэгдсэн тоглолт хийнэ.
Тоглолт "UB palace"-д 14-ний 19:00 цагт эхэлж, 180 минут үргэлжлэх аж.
Тасалбарыг касс болон, 1900-1905 утсанд захиалж үнэгүй хүргүүлэх боломжтой. 40-80 төгрөгийн үнэтэй суудлын сонголттой тасалбарууд байгаа юм байна.
"𝐎𝐍𝐄 𝐍𝐈𝐆𝐇𝐓 𝐎𝐍𝐋𝐘 𝐰𝐢𝐭𝐡 𝐌𝐔𝐍𝐊𝐇𝐈𝐈𝐍 𝐑𝐀𝐏"
Зайсан хиллд валентины баярын "𝐎𝐍𝐄 𝐍𝐈𝐆𝐇𝐓 𝐎𝐍𝐋𝐘 𝐰𝐢𝐭𝐡 𝐌𝐔𝐍𝐊𝐇𝐈𝐈𝐍 𝐑𝐀𝐏" тоглолт энэ сарын 14-ний 19:00 цагт болно. Мөнхийн реп хамтлагийн 120 минут үргэлжлэх тоглолтын тасалбарын үнэ урьдчилж авсан тохиолдолд 85 мянган төгрөг бөгөөд үндсэн үнэ нь 99 мянган төгрөг байна.
Тоглолт 18-аас дээш насныханд зориулсан. Тун удахгүй вип тасалбар мөн худалдаанд гарах аж.
Нийт хоёр цагийн тоглолтод Мөнхийн реп хамтлаг хит дуунуудаа сонсогчдодоо хүргэх юм байна.
НЭГЭН ЗУНЫ ЦЭЦЭГ ДАХИН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО
Гэгээн хайрын баяраар Эмоци продакшны 10 жилийн ойдоо зориулан гаргасан "Нэгэн зуны цэцэг" дахин тоглогдох аж. Уянгын драмын жүжгийг Эмоцийнхон өнгөрсөн оны аравдугаар сард олны хүртээл болгосон. Жүжгийн зохиолыг зохиолч Тодко Самсон бичсэн бол ерөнхий найруулагчаар нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж ажилласан билээ.
"Нэгэн зуны цэцэг" жүжгийг хоёрдугаар сарын 14-нөөс өдөр бүр Соёлын төв өргөөнд тоглох аж.
160 минут үргэлжлэх тус тоглолтын тасалбар 35-65 мянган төгрөгийн үнэтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

-alban; 2024-02-02 216.38.195.74

jyylchin1-2

Avatar

Нэргүй 2024-02-02 202.72.245.209

хар лам амиа хорлож үхсэн өдөр биз дээ, бидэнд ямар ч хамаагүй

Avatar

Лорд 2024-02-02 59.153.115.149

Нэгэн Зууны Цэцэг юуны тухай гардаг вэ?

Avatar

Нэргүй 2024-02-02 202.179.26.150

Баяр болгоныг тэмдэглэдэг солиотой зангаа боль монголчууд аа

Avatar

Нэргүй 2024-02-02 213.87.153.109

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-02 59.153.115.92

ЭНЭ ХЭДИГ ХЭН УЗДЭГ БАИНА

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.181.14

Өөрийгөө дэлхийн төв гээд бодчихсон өвчтэй гарууд байх юм аа . Өөрөө л үзэхгүй бол бусдыг ч бас өөртэйгээ ижил гэж бодохын. Чамтай ч чамгүй ч дэлхий эргэдгээрээ л эргэж амьдрал үргэлжилнэ.

Avatar

mongol 2024-02-02 202.126.94.149

hend ch hereggui hogiin bayr

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж