Байр, сургалтын төлбөрийн буцаалтын хүсэлтийг 15 хүртэл авна

Байр, сургалтын төлбөрийн буцаалтын хүсэлтийг 15 хүртэл авна

Байр, сургалтын төлбөрийн буцаалтын хүсэлтийг 15 хүртэл авна

Хувь хүний орлогын албан татварын хуулиар анх удаа орон сууц худалдан авсан иргэн нийт үнийн дүнгийн зургаа хүртэлх сая төгрөгийг буцаан олголтоор авдаг. Мөн дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Гэхдээ зөвхөн 2023 онд авсан байр, төлсөн оюутны төлбөрийн баримтыг харгалзаж татварын буцаалтыг олгох юм.

Тухайн орлогын буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15 хүртэл авах аж.

Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр, Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.4-д Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, орон сууц худалдан авсан бол зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид авдаг. Үүний дагуу татвар төлсний дараах орлогоороо орон сууц худалдан авсан хувь хүн татварын тайлан болон бүрдүүлэх материалаа хавсаргаж, уг албан татварын хөнгөлөлтөд хамрагдана.

Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримтыг орон сууц хувь хүнээс, барилгын компаниас худалдан авсан байх, эсвэл өөрөө хувьдаа анх удаа амьдрах зориулалттай сууц барьсан байхаас хамаарч бүрдүүлнэ.

Хэрэв орон сууцыг хувь хүнээс худалдан авсан бол эхний жилд “Хур” системээс иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримтыг цахимаар татна гэлээ.

ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ХУВЬД:

  • “Худалдах, худалдан авах гэрээ”
  • “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар/ байх аж.

Харин орон сууцыг барилгын компаниаас худалдан авсан бол эхний жилд “Хур” системээс иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулах юм байна.

БУЦААН ОЛГОЛТ АВАХ ИРГЭД ЦАХИМААР ЛАВЛАГААГАА ИЛГЭЭЖ БОЛНО

Иргэн амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд “Хур” системд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг илгээхэд л болох аж. Ингэснээр цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдах юм байна.

ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ХУВЬД:

  • “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  • “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар/ байх ёстой.

ОЮУТНУУД ТӨЛБӨРИЙН БАРИМТАА ЗААВАЛ 2023 ОНД АВСАН БАЙХ ЁСТОЙ

Гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Тодруулбал, дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд татвар төлөгчийн  иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, сургуулийн тодорхойлолт, тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт, хүүхдийн иргэний үнэмлэх, эсвэл төрсний гэрчилгээг хавсралтаар бүрдүүлэх юм.

Гэхдээ оюутнууд төлбөрийн буцаалт авахдаа төлбөр тушаасан баримтаа 2023 онд багтаж авсан бол буцаалт ирэх онд орно. Харин 2024 оны нэгдүгээр сараас хойш төлбөрийн баримт авсан бол 2025 онд шилжихийг анхаарууллаа.

Гадаадад суралцаж буй бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт дээрх баримт дээр дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт, орлого нотлох баримт нэмэх юм байна. Хэрэв суралцах хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд үндсэн материалаас гадна татвар төлөгч цахим тайлан гаргах, илгээх, буцаан олголт авах хүсэлт буюу цахим тайлангийн хавсралтаар илгээх зэрэг үндсэн шаардлага тавьж байгаа аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг Татварын ерөнхий газрын цахим хуудаст нийтлэгдсэн видео заавар бичлэгээс мөн үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-02 213.87.153.109

Харуулах боломжгүй.

Avatar

<script>alert(1)</script> 2024-02-02 103.229.176.132

<script>alert(1)</script>

Avatar

alert(1) 2024-02-02 103.229.176.132

alert(1)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж