Өдгөө 70 настай Нажиб Разак суллагдаж магадгүй тухай яриа өршөөлийг хэлэлцэх зөвлөл Даваа гаригт Малайзын хаан Султан Абдуллаг суудлаасаа буухын өмнөх өдөр уулзсантай холбоотойгоор гарчээ.
Нажиб 2020 онд "1MDB"-ийн хуучин нэгж байсан "SRC International"-аар дамжуулан 42 сая рингитийн (8.9 сая ам.доллар) авлига авч, эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг долоон хэрэгт буруутгагдсан. Тэрээр 2022 онд шоронд хоригджээ. Нажибыг Ерөнхий сайд болсноос хойш хэдхэн сарын дараа 2009 онд байгуулагдсан төрийн сан болох "1MDB"-тэй холбоотой олон тэрбум ам.долларын дуулианыг АНУ-ын Хууль зүйн яам урьд өмнө нь шийдэж байсан клептократын хамгийн том хэрэг гэж тодорхойлсон. Цагдаа болон авлигатай тэмцэх газрын ажилтнууд Нажиб Разак болон түүний гэр бүлийнхэнтэй холбоотой байранд шуурхай нэгжлэг хийж, олон зуун сая ам.долларын үнэтэй тансаг гар цүнх, олон мянган үнэт эдлэл, цаг, 26 өөр валютаар бэлэн мөнгө хураан авсан байдаг.
Түүний эхнэр Росма Мансор нь "1MDB"-тэй холбоогүй авлигын хэрэгт буруутгагдсан бөгөөд өөрийгөө Жо Лоу болон бусад хүмүүсийн зохион байгуулсан схемийн золиос болсон гээд буруутай үйлдлээ няцаажээ. Тэрбээр "1MDB"-тэй холбоотой өөр гурван хүний хамт шүүхээр хэрэг нь хэлэлцэж буй.
АНУ-ын Хууль зүйн яам болон Малайзын мөрдөн байцаагч нарын үзэж байгаагаар наад зах нь 4.5 тэрбум ам.долларыг сангаас гадагш гаргасан гэж үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST
Холбоотой мэдээ