Долларын ханш бууж, 3399 болов

Долларын ханш бууж, 3399 болов

Долларын ханш бууж, 3399 болов

Долларын ханш бууж, төгрөгийн ханш чангарч буй эерэг мэдээ байна. Төв банкны арилжааны банкуудад санал болгож буй долларын ханш 3399 төгрөг болж буужээ.

Энэ талаар Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ бол сайн үзүүлэлт бас олон ажлын үр дүн юм. Жил гаруйн өмнө Эдийн засаг хөгжлийн сайдаар томилогдож байхад 1 доллар 3550 төгрөг орчим болчихсон, гурван ч ханштай, доллар олддоггүй байсан. Нүүрсний хулгайчдын увайгүй үйлдэл төгрөгийн ханш унахад их нөлөөлж байсныг нүүрсээ биржээр зарж, ил тод байдлыг ханган, онцгой дэглэмээр ажиллаж эхэлснээс хойш хүмүүс сайн ойлгодог болсон” гэж нүүр номоороо дамжуулан байр сууриа илэрхийлэв.

Харин олон нийтийн зүгээс "Ардчилсан нам Засгийн эрх барьж байхад долларын ханш 1800 төгрөгтэй тэнцэж байсан.  МАН буюу танай нам Засгийн эрх аваад долларын ханшийг 3500 төгрөгт хүргэж чангаруулсан. Түүнээс болж, бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсч, эдийн засгийг дордуулсан" гэж зэмлэсэн юм.

Долларын ханшийг тогтворжуулах, буулгах нэг арга нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах явдал гэж эдийн засагчид үздэг. Засгийн газрын хувьд өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр арга хэмжээ авсан ч төдийлөн сайн нэмэгдэхгүй байгаа. Гэхдээ дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа, мөн Монгол Улсын нүүрсний экспорт сайн байгаа зэрэг нь валютын нөөц бүрдүүлэхэд том дэмжлэг болсон  төдийгүй төгрөгийн ханш чангарахад эерэг нөлөө үзүүлээд буй.

Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-02 119.207.157.187

Ялаж 3000 төг лээр буулгаж байж бидэнд хэрэгтэй төгийн ханш хэт доогуур бна.

Avatar

Нэргүй 2024-02-02 119.207.157.187

Хотгор шанага ганцаараа буулгасан хүн шиг ичихгүй ярих юм .хогийн шаар!

Avatar

Зочин 2024-02-02 66.181.177.164

Долларыг өсгөхөө болохлоороо зуу,зуун төгрөгөөр өсгөдөг мөртлөө буулгахаа болохлоор нэгээс хоёр төгрөгөөр буулгах юм.

Avatar

Нэргүй 2024-02-02 213.87.153.109

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-02 103.57.94.98

Нүүрсний хулгайг зөвхөн зогсооход л эдийн засагт олон нааштай зүйл болж бнаа. Төсөв алдагдалгүй болох гэх мэт… ! Түүний нэг нь $-ын ханшны бууралт юм.
40 их наядыг нь ТӨЛҮҮЛЭЭД авбал улам их үр дүнд хүрнэ
Гэвч манай Шүүхийн тогтолцоо хээл хахуульд идэгдээд гажуудалд орчихсон учир нүүрсний асуудлаар огт ажил лахгүй байна даа, харамсалмай нь !!!!!!

Avatar

зочин 2024-02-02 66.181.188.51

Удахгүй 5000 болно

Avatar

Ард түмний хүүгээс өгсөн бэлэг 2024-02-02 202.70.43.50

2014 онд Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орох байсанг Х.Баттулга танк орж ирнэ гэж айлган саатуулаагүй бол $ 2000 төгрөгөөс илүү гарахгүй бидний амьдрал өнөөдрөөс илүү сайхан байж

Avatar

Нэргүй 2024-02-02 103.57.94.98

ЯГ ТИЙМ шүү !

Avatar

Зочин 2024-02-02 124.158.67.52

Яг тийм. Ард иргэдийн тархийг угааж улс орноо зориуд хорлодог хүмүүм маш аюултай юм байна. Төмөр замын ажлыг зогсоогоод Адьяасүрэн болон бусад хулгайч нартайгаа нүүрсний хулгайгаа улсын төсвийг дундартал хийж иржээ 😡🥵😰

Avatar

QWERTY 2024-02-02 202.180.218.37

Сонгууль болох гээд л долларын нийлүүлэлт ихсээ байлгүй дээ. /гадна дотнын оффшор, сэйфнээс ихээр нийлүүлэгдэж байгаа байх. Тойргоо доллороор биш төгрөгөөр усалдаг байлгүй/ Мөн цагаан сараар бидний мөнгө ихэнх нь импортын бараанд бус дотоодын хэвийн б**в, хонины ууцанд явж байнашдээ. Удахгүй мэдээж эргээд өсөх байх даа.

Avatar

Нэргүй 2024-02-02 103.57.94.111

Сонгуулийн маргаашнаас 5000 болно. Өнөөдөр намайг харааж л бай та нар.

Avatar

Нэргүй 2024-02-02 139.5.218.220

2016 онд МАН засаг авахад ханш 1380 байсан гэсэн үү

Avatar

Зочин 2024-02-02 66.181.161.180

Уг нь өдийд 3000-с доош орчих ёстой. Валютын баланс алдагдал их байгаа нь контрабанд, спекуляц маш их байгаатай холбоотой. Гадаад валютын хууль бус арилжаа, ялангуяа рублийн далд арилжаа их явагдаж байна. Бид Оросын рублийг өндөр үнээр аваад тэднийг долларжуулах албан бус үүрэг хүлээчихээд байна. Энэ урсгалыг хаах хэрэгтэй. Тэгэж чадвал долларын ханш илбэтэй юм шиг бууж 3000-с доош орно. Учир нь эдийн засаг өсөж төсөв өндөр ашигтай гарсан. Гадаад худалдааны баланс эерэг байна.

Avatar

зочин 2024-02-02 202.21.117.210

Өгсөхдөө уургын морь шиг буурахдаа ургаа хад шиг байх юм. Монгол банк үнэхээр муу байна шүү. Буцаагаад 2850 дээр нь аваачил даа. Бодлогын хүүгээ сарвайтал зоригтой нэм л дээ. Хөгжингүй бодлого нь бодитой хэрэгждэг оронд бодлогын хүүг 20-д хүргэж байна шдээ. Манайд хамгийн ойрын хугацаанд зорилтод түвшин 16-д хзргэх шаардлагатай байнаа. Ядаж алдаагаа залруулах тэнхээтэй баймаар байнаа.

Avatar

Нэргүй 2024-02-02 192.82.92.44

$ ханш яах вэ, үнэндээ бэлэг тэмдэг. инфляци бол харин өмнөх сөртай харьцуулбал 3.2 хувь гэдэг хэллэгт үнэндээ л дасаж байна. Хүмүүсээ бодоочээ.

Avatar

Нэргүй 2024-02-02 103.57.94.14

yuruusuu buusan ni irgeded hamaagui shde wahahahaha teneg hun huuraad bna uu! irged chini dollar 3000 baisan ch 4 myanga baisan ch negent avch chadhaa bolijee malnuudaa! buh makro ediin zasag unachlaa malnuudaa! yuug ch uilverlahgui bna! Nuurs zesnees uur export alga! 7 buudliin Doljin Avgai unuudur ideh talhaa huvaaj avch bna nmalnuudaa!

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.183.22

valutiin noots 4.9 terbum boltson bhad gadaadaas zeel bosgono gej yariad bgaa shuu. ter ulaanbaatar hotiin bond ch geluu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж