I эгнээг чөлөөлөхгүй бол нийтийн тээвэр таг зогслоо!

I эгнээг чөлөөлөхгүй бол нийтийн тээвэр таг зогслоо!

I эгнээг чөлөөлөхгүй бол нийтийн тээвэр таг зогслоо!

Улаанбаатар хотын автозамын I эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр, түргэний машин, галын машин зорчихоор зохицуулахгүй бол тэг зогслоо. Хараахан тэг зогсолт болчихоогүй ч нийслэлчүүд авто зам дээрээ хонох нь холгүй болцгоож байна.

Жишээ татвал, Төв шуудангийн өмнөх авто зам дээр 2 цаг гацсанаа, УБИС-иас Мөнгөнзавьяа хүрэхэд 1 цагийг зарцуулснаа иргэд “жиргэж”, бухимдлаа илэрхийлсээр…

Харин Тээврийн цагдаагийн газраас “Сар шинэ дөхөж байгаа тул тэг зогсолт хийх нь цаг хугацааны асуудал боллоо” гэдэг анхааруулга өгч сэтгэл зүй бэлтгэсээр.

Уг нь Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүл ажиллаж байх үед  I эгнээгээр зөвхөн дээрх төрлийн гурван тээврийн хэрэгсэл зорчихоор зохицуулж эхлэхэд автобусаар зорчсон нь хамгийн түрүүнд зорьсон газраа хүрч, ажлаа амжуулдаг байв.

Энэхүү бэлээхэн туршлагыг хэрэгжүүлэхэд юу нь болдоггүй юм. Эсрэгээрээ хүмүүсийн эрэлт дагаж гарсан автобусны чиглэлүүдийг давхцал ихтэйгээс түгжрэл үүсгэж байна гэж үзэн өөрчилсөн нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болж муутгаад буй.

Тухайлбал, “Зүүн салаа-Халдварт”, “Офицеруудын ордон-ХМК”,  “Орбит-Ард кино театр” чиглэлүүд байхгүй болсноос баруун чиглэлийнхэн өглөө хотын төв рүү хичээл сургууль, ажилдаа очно, оройд гэр рүүгээ харина гэдэг тэсвэр тэвчээр шалгасан ажил болж хувираад байна.

Эхлээд богино чиглэлийн 1-2 автобусанд дамжин сууж гэлдэрсээр “Монгол хьюндай” автобусны буудлаас “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобусанд суух болоход  унаандаа багтахгүй.  Төв зам дагуу явж байгаа дээрх чиглэлийн автобус нь Таван шараас л пиг дүүрч буй. Тиймээс баруун чиглэлийнхний дамжлага болж хувираад буй “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобусанд хэн эр бяр чадалтай нь л сууна. Чиглэл оновчгүй, автобус хүрэлцээгүйгээс үүдэлтэй хэл ам хэрүүл тэмцэл өглөө, оройгүй тасрахгүй. Хаа очиж, нийтийн тээврийн жолооч нар тэсвэр тэвчээртэй тулдаа л ажлаа асуудалгүйгээр үргэлжлүүлж байгаа болов уу.  Түүнээс зарим тохиолдолд хэлэх хэлэхгүй үгээр чичлүүлж,  нохой гахайдаа ч тулах энүүхэнд.

Автобусанд багталцахгүйгээс зорчигч хаалга үүднээс нь зуурч, чирэгдэхээс наахнуур ар өврөөс нь шахаж түлхсэний хүчээр арайхийн багтаж хаалга хаагдана. Хүнээ арайхийн багтаасан жолооч дараагийн буудал дээр зогслоо ч ганц нэг хүн л буухгүй бол зорчигч багтахгүй. Харин буудалд унаа хүлээж зогсоо зорчигчдын хувьд автобус зогсоогүйд бөөн гомдол тээн үлдэнэ.

Орой хичээл, сургууль, ажил тарахад мөн л дээрх хэцүү амьдрал үргэлжилнэ.

Хуучин баруун чиглэлийн автобуснууд хотын төвөөс зүтгэсээр X хороолол орчимд ирэхэд хүн нь суларч, хөл чөлөөтэй тавих зайтай болдог байсан бол одоо дээр дурдсан гурван чиглэлийг зогсоосноос хойш улам л хүндэрсэн. Харин ч Х хорооллоос улам л хүн нь ихсэнэ.  Жолооч “Хойшоо яваад өгөөрэй. Битгий амиа бодоод бай. Дүүрэн хүмүүс автобус хүлээж байна, жаахан яваад өг” гэж шавдуулна. Пиг дүүрэн хүнтэй автобусанд хөл ч тавих зайгүй тул зорчигчид “Дараагийн буудал дээр битгий зогс. Бид бараг няцрах нь” гэцгээн учир байдлаа хэлнэ. Зорчигчид ч биендээ “Чи наад цүнхээ урдаа бариач ээ. Холгоод байна”, “Чи хүн дээр мордчих гээд байна, аятайхан яваач ээ” гэцгээн хэлэх хэрэлдэхийн завсар үглэцгээн, өмнөх маршрутаа санагалзацгаана.

Ийн хэл ам, дуу шуутайхан явцгаасаар “Драгон” буудал дээр автобус, автобусаараа бууцгаана. Ханын материал, Зүүн салаа, Баянхошуу, 21-р хороолол, Толгойт, Их наран, Нарангийн гол, Улаанчулуут руу гэртээ харихын тулд ахиад л автобус хүлээнэ.

Хяслантай нь, энэ чиглэлийн автобуснууд ирэхгүй.  Тоо нь цөөн явдаг уу, эсвэл түгжрээнд ордог  уу бүү мэд.  Гэхдээ нэг зүйл тодорхой байгаа нь “Зүүн салаа-Халдварт”, “Офицеруудын ордон-ХМК”,  “Орбит-Ард кино театр” чиглэлүүдийг  байхгүй  болгосон нь хотын төв рүү ажил, сургуультай хэсгийнхнийг явгалаад зогсохгүй илүү урт цагийг нийтийн тээвэр хүлээхэд зарцуулдаг болгоод буй.

Хүлээсэн автобус ирж багтахад өнөөх нь мөсөн хонгио.  Захын гэр хороолол руу хуучин автобуснуудаа явуулдаг болгож өөрчилсний дээр богино эргэлттэйгээс болж байгаа юу халаагүйгээс зорчигчид даарч бээрэн дэглүүлсээр л байна. Цонх нь битүү цантай. Жолооч яаж тэвчиж тэр олон цаг хөв хүйтэй автобус барьж явдаг юм, үнэхээр тэвчээртэй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хэлснээр бол урд хөршөөс худалдан авсан 600 автобус бүгдээрээ ороод ирсэн. Гэтэл гэр хороолол руу үйлчилж буй автобус нь хуучин, зорчигчдоо хөлдөөх шахсаар…

Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд нийтийн тээвэрт 1000 гаруй автобус үйлчилгээнд гаргах шаардлагатай байдаг. Эдгээрийг бүгдийг шинэчлэн парк шинэчлэлт хийхээ Улаанбаатар хотын захирагч мэдэгдсэн ч гэр хороололд амьдардаг иргэдийн автобус хэзээ шинэчлэгдэж, дулаахан автобусаар зорчдог болох нь тодорхойгүй байна.

Учир нь зарим автобус компаниуд өмнө авсан автобусныхаа төлбөрийг төлөөгүйгээс шинээр оруулж ирсэн автобус авах эрхгүй болчихоод буй.

Уг нь автобуснуудаа шинэчилж гялайлгадаггүй юм аа гэхэд I эгнээгээ нийтийн тээвэрт чөлөөлж өгөөд, чөлөөтэй зорчих боломжоор нь хангаад, эрэлт хэрэгцээтэй байгаа чиглэлээ сэргээчихвэл тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарынх нь сүүлийн оронгоор явах, явахгүйг нь шийдэж цагдах ч шаардлага алга.

Торгуулиа төлөөгүй жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэдэгдэл өнөөдөр биеллээ олоогүй л байна. Уг нь энэ мэт зүйлийг зохицуулчихвал жижиг тэрэгнүүдэд эзлэгдээд байгаа I эгнээ ч чөлөөтэй болж, автобусаар зорчсон нь зорьсон газраа цаг алдалгүй хүрдэг болох бололцоо байгаа л юм даа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

68 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Lodoi 2024-02-02 202.126.88.103

2jil sydalsan gesen iim l dampyy um hiine de

Avatar

Энга 2024-02-02 66.181.190.56

2 сарын 2нд баруун 4замаас. зүүн 4 зам хүртэл явахад нэгдүгээр эгнээ сул чөлөөтэй байгаа мөртлөө нэгч автобус байхгүй, буудал дээр автобус хүлээж цөхөрч даарсан хүмүүс л байна лээ шүү дээ. автобусны чинь хуваарилалт, эргэлт нь болохгүй байгаа юм биш үү.

Avatar

Нэргүй 2024-02-02 139.5.219.227

1-эгнээгээр машин битгий явуулаачээ.Машинууд яваад түгжрэл үүсгээд бхын.Автобус нь ирэхгүй буудал дээр осгож үхэхнэ.

Avatar

Зочин 2024-02-02 66.181.161.177

юу@ч мэдэхгүй мөртлөө Юугч хийж мэлэх Хэнийч зөвгөөрөлнүйгээр Цээжний пангаар ажил явуулдгийн Оройн дэжд жишээ
нямбаатар гэгчийн сэтгэн бодох чадвар бүхий тархины аппарат нь ингэж ажилладаг бололтой
хуучирч илжирч муудсан бна Ийм зүдэг этгээд Нийслэл улирдана гэж байхгүй
ардын нам томилсон хүнээ буцааж татах гаардоагатай Гүйцээ

Avatar

Нэргүй 2024-02-02 202.21.107.21

Алх алх бас дахин алх

Avatar

Нэргүй 2024-02-02 202.21.107.21

Тавилан юм даа

Avatar

Нэргүй 2024-02-02 202.21.107.21

Заяа чинь тэр дээ..

Avatar

Нэргүй 2024-02-02 79.168.107.149

1 egneeg choloolj bj autobus cholootei zorchidog bson ved xvmvvs autobusand suudag bno tegeegvi tsagt mashindaa tvgjirsen autobusand tvgjirsen adilxan xoino

Avatar

Нэргүй 2024-02-02 202.9.40.129

хотын албанд Батбаясгалан гэгч өлөн царайтай н**ш б.гаа цагт УБ хөгжихгүй.Мэдээж түүний суга цавины үснүүд ямар ч боловсролгүй юмнууд энэ албанд хоол хороож б.на.Замын цагдаагийн удирдлага хөдөлгөөний болон замын зөв менежмент хийхгүй сул цалин залгиж б.на.Хөөрхий хэдэн цагдаа залуус л хохирч б.на.Автобусыг нэгээр биш З-р эгнээнд шилжүүлэх хэрэгтэй.Нэгдүгээр эгнээ ард иргэдэд хэрэгтэй.

Avatar

Зочин 2024-02-02 202.126.90.68

Зөв буруу нь хамаагүй Нямбаатарыг эсэргүүцэхийн тулд л сайн дураараа түгжирч байгаа юм чинь яахав дээ, ардчиллынхаа амт шимтийг амсаж эдлээд л гацаад зогсож
байхаас,,,
Соц үед хотын хүн амын тоог зохицуулаад л, үерийн ам, гуу жалга, намаг шавраар айл өрх буулгахгүй болоод л байсан, хаана амьдрахаа өөрөө мэддэг ардчилсан гэх нийгэмд орлоо гэж далжиганацгаагаад л бүгд хотод шавааралдаад л энэ УТАА, ТҮГЖРЭЛ үр дагавар нь болж гарч ирсэн юм чинь.
Ардчиллынхаа амт шимтийг амсаж эдлэхээс яахав,

Avatar

Нэргүй 2024-02-02 59.153.113.191

Эгнээгээ чөлөөлөөд нийтийн тээврээ чөлөөтэй болгоод машиндаа түгжрэх сонголтыг нь өгчихөөсэй!

Avatar

Зочин 2024-02-02 59.153.112.27

Нянбаатарыг хойд мөсөн далай руу элчин сайдаар явуулаа. 1-рт тэр даардаггүй юм гэнэ. 2-рт тэр хальтирдаггүй юм гэнэ.
Ер нь түүнийг хотоос зайлуулах хэрэгтэй .
Толгойны асуудал байх шиг. Яаран сандран Денвер явах шаардлага бсан л юм байх даа. Ямар чухал чиглэлүүдийг устгаа вэ. Бие муу нэг хөгшин Зүүн салаанаас автобусаар халдвартын эмнэлэг рүү санаа амар нэг суугаад очиж болноо доо.

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.186.104

Нямбаатарыг зайлуулаа, энэ нөхөр яг Түгжирэл бууруулж харагдаач,

Avatar

Зочин 2024-02-02 103.254.123.30

манайхаас бусад улс орон 1-р эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр гал, цагдаагийн машин зорчдог хууль, зохицуулалт чанга учраас. манайх бас хэрэгжүүлэх хэрэгтэй. гэхдээ 1-р эгнээгээр дээрхи төрлийн автомашинаас бусад автомашин зорчвол 100-150 мянган төгрөгөөр дүрэм зөрчсөн тохиолдол болгонд торгох хэрэгтэй. өдөрт хэдэн удаа зөрчил гаргана тэр тоогоор нь торгох хэрэгтэй. ингэж байж манайхан ойлгоно.

Avatar

Нэргүй 2024-02-02 219.240.4.48

1- Р ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛӨХӨД МАШ ИХ АСУУДАЛ ШИЙДЭГДЭНЭ , ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ Л БАЙНА ДАА … Аливаа шинэчлэл өөрчлөлтөд тодорхой хэмжээгээр төрийн зохицуулалт оролцоо маш чухал байдаг байсан , түүхийг дэлхийн түүхүүд харуулдаг шүү дээ …

Avatar

Нэргүй 2024-02-02 202.55.188.115

1р эгнээгээ чөлөөлж зөвхөн автобусаа явуулмаар байна

Avatar

zochin 2024-02-02 76.130.42.82

Ugaasaa UB hotiin buh amidral teg zogsolt bolchihsoon..tegsh sondgoi gej tenegtlee,bolioch mangaruudaa gedeg humuus teg zogsood baij dee.

Avatar

Хахаха 2024-02-02 66.181.161.41

Хотынхон Нямбаатар шиг хөдөө даардаггүй, цаг барьдаггүй болж сур аа. хахаха

Avatar

Зочин 2024-02-02 66.181.183.156

Танхайчууд зүтгэсэн хүнийг үзэн яддаг. Нямбаатарын маршутаар явсан бол одоо учраа олчих байсан. Залууг хараасаар зүтгэлийг нь мохоолоо Сингапур шиг дэглэж хөгжихгүй бол явахгүй

Avatar

A 2024-02-02 103.212.117.18

XALYYXN MASSAJ80955877

Avatar

ner 2024-02-02 202.9.47.61

1r egneeg choloolohiig demjij bn

Avatar

Нэргүй 2024-02-02 213.87.153.109

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-02 142.114.4.253

МОНГОЛЧУУД ТЭМЦЭДГҮЙ БОЛОXООР БӨНДИЙЧӨӨД ЗОГСОЖ БАЙГАА НЬ XӨӨРXӨН ШҮҮ. XОРXОЙД XОРГҮЙ

Avatar

Нэргүй 2024-02-02 142.114.4.253

НЭЭРЭЭ ТИЙМ БАЙНА, ӨДӨР БОЛГОН XӨЛДӨЖ ҮXЭX ГЭЭД ЗОГСОЖ БАЙX УУ ГЭДЭГ ӨӨРСДӨӨС НЬ Л XАМААРАX ЮМ БАЙНШДЭЭ, АЖЛАА XАЯЖ ТЭМЦВЭЛ ТӨР АРГА XЭМЖЭЭ АВНА, ҮГЛЭН ДУУЛААД ЯВААД БАЙВАЛ XЭН Ч ТООXГҮЙ …

Avatar

Нэргүй 2024-02-02 142.114.4.253

МОНГОЛЧУУД ӨӨР ҮНДЭСТНҮҮД ШИГ АЖИЛ XАЯЖ ТЭМЦЭЖ ЧАДДАГГҮЙ БОЛОXООР БУРXАН АЖИЛДАА ИНГЭЭД ОЧ УXААНТАЙ ЮМ БОЛ АЖЛАА XАЯААД ТАЛБАЙД ОЧ ГЭЖ МАX ЦУСАНД НЬ МЭДРҮҮЛЖ БАЙГАА Л ЗҮЙЛ !!!

Avatar

Иргэг 2024-02-02 103.57.94.88

Одоогийн удирдлага хамгийн мунхаг улсууд…Би уулзах санал тавьсан боловч хүлээж авсангүй Уг нь өөрсдөө иргэдэд тулгуурлаж шийдлээ хайвал зүгээр дээ

Avatar

Батаа 2024-02-02 66.181.183.106

Нялх сэнгүүн НЯМБАКТЕР яаж нийслэл удирдах юм болдоо. ЕС-тай нэг гэрт хамт өссөн үеэл болохоороо мөнгө ихтэй албан тушаалд дараалан тавигдаж холиож байна даа. Данхар толгойт МАН-ыг хувьчилаад авчихсан юм бишүү. 100 жилийн түүхтэй МАН боловсон хүчний дутагдалд орж хэдэн цүнх баригчаа сөөр юм алгадаа. 24 энэ мөнгөний мангөснуудаас салж зөв за дээрээ гарьяа таминээ.

Avatar

Иргэн 2024-02-02 103.57.93.100

МАНгаруудад хулгай авилга хийхээс өөр шид байхгүй нь харагдаж л байгаа биз дээ.

Avatar

Нэргүй 2024-02-02 202.126.90.78

нямбаатарат х****л хийе бөө нараа ажлаа хий

Avatar

Нэргүй 2024-02-02 139.5.217.158

3,4 horoolliin zam 3 egneetei. 1-r egneeg n autobusand uguud yldsen 2 egneegeer n priusnyyd yavahad bolohoor yum da ug n

Avatar

Иргэн 2024-02-02 122.201.19.99

Ерөнхийлөгч та Зайсангийн автобусанд сууж үзээрэй

Avatar

sa 2024-02-02 103.212.116.145

sa

Avatar

Нэргүй 2024-02-02 103.41.93.237

Нийтийн тээврээ үйлчилгээтэй нь хувийн компаниудад өгөөд үзээч!

Avatar

зочин 2024-02-02 202.126.93.61

автобус оруулж ирж амьтан хүний бухимдалыг намжаана гэж гэнэнээр бодож байх шиг. мөнгө нь байвал үүн шиг амар юм алга. хамгийн гол яаж энэ хэдэн иргэдээ чирэгдэл, бухимдал багатай байлгах талаас нь бодож зохицуулалт хийгээчээ. энд ганцхан Нямбаатар гэж хүн байгаа бишдээ энэ удирдлагат нь байгаа " амьгүй албад " маягийн нөхөд юу хийж байнаа, санаа чинь зовохгүй байна уу

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.186.104

МАН-ынхаа,,,,ЕС-аа Нямбаатарыгаа зайлуулаач ээ,

Avatar

Нэргүй 2024-02-02 103.57.93.163

цуг зайл гээч…хөтлөөд зайл

Avatar

иргэн 2024-02-02 66.181.186.104

-МАН-ынхаа,,,,ЕС-даа энэ Хотын дарга нэртэй Нямбаатараа зайлуулаач ээ,,,,,,Автобус хүлээгээд Өглөө оройн цагаар Сурөгч багачуул Хөл гараа хөлдөөлөө,,,,,Даарч хөөрөөд Ханиад томуунаас салахаан байлаа, Нямбаатар түгжирэлтэй биш Нийслэлийн иргэдтэй тэмцэл явуулж байна,

Avatar

Иргэн 2024-02-02 122.201.19.99

Орой 9 цагаас хойш ихэнхи автобус бууж байгаа.
Иймд автобусны графикаа сайн хянах хэрэгтэй

Avatar

Зочин 2024-02-02 59.153.114.139

шинэ автобус ирсэн л гэ юм бүүр цөөрсөн бна ирэхгүй цаг гаран хүлээлгэж ирээд багтахгүй хотын дарга өөрөө нэг яваад үздээ

Avatar

муухай 2024-02-02 202.126.88.106

автобусны зогсоол дээр зогсдог машинууд онц ноцтой зөрчил гаргаж байгаа. зорчигчидын буух суухад аюул учруулж, автобус кармандаа зогсож чадаагүйгээс нийт хөдөлгөөнд саатал үүсч байна. тэднийг маш өндөр тогомоор байна.

Avatar

zochin 2024-02-02 66.181.182.204

Ёстой үнэн. буудалдзогссон машинуудад хүн бүр шаардлага тавидаг баймаар

Avatar

Батбаатар 2024-02-02 202.126.94.62

Замын цагдаагийн газарт олон машин төсвөөс өгсөн шүү дээ. Хэдэн бүдүүн дарга нар нь унаад явчихдаг юм уу? Уг нь автомашинтай замын цагдаа нар, мөн камер ашиглаад автобусны буудал дээр зогсчихдог хувийн таксичдыг өндөр торгох аян явуулж байж 1-р эгнээг чөлөөлнө дөө.Үүнийг ажил хэрэг болгоочээ. Мөн торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээгээ ажил хэрэг болгоё.

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.168.82

нэгдүгээр эгнээгээр зорчсон, автобусны буудлыг таглаж зогсдог машинуудад дорвитой арга хэмжээ авч болиулахгүй бол байдал хэвээр, оркууд орктсон хэвээр байна. мөн цагдаа нар дугаарын хязгаарлалтанд орсон машин ихээр яваад байгааг зогсож торгож, болиулахгүйгээс зарим нь хязгаарлалттай өдрөө явсаар байгаа нь иргэдийн нүдэнд ил байж, хэнд нь үйлчилдэг, хэнд нь үйлчилдэггүй журам гээд бухимдаж байнаа.

Avatar

Зочин 2024-02-02 66.181.176.183

Автобус баазыг хувьчилснаар эзэд нь л баяжснаас өөр ямарч ахиц дэвшил гараагүй.Сарнайсан утаа сайгуулсан автобустай л болсон.

Avatar

Нэргүй 2024-02-02 119.205.1.250

энэ автабусыг зөвхөн 1 р эгнээгээр явуулдаа дарга нараа үнэн амьдрал эрх зөрчигдөж олон жил болсон боди т амьдрал өөр шүү яаядаа байз ард түмэн минь тэмьцэёдээ босоцгооё!!@!!!!????

Avatar

Нэргүй 2024-02-02 202.126.88.64

Ардчилагч гэх хулгайчууд үймээн самуунд л уриалдаг.Үймж самуурч нийгмийн өмчийг идэж ууж,цөөн луйварч хөлжиж баяжиж байвал л улс орон сайхан болж хөгжиж дэвшинэ гэдэг Тэр 10-аад жилийн өмнөх Улаанбаатар одооныхоос өөр байсан.Тэр Батүүл нийслэлчүүдийг баярлуулахаас илүү хохироосон.Тиймээс ч энэ мэтийн ардчилагч гэх луйварчдыг иргэд төрөөс зүйлуулсан. Мэхлэгчид гэж үзсэн

Avatar

Нэргүй 2024-02-02 103.57.93.163

Данх аа энэ Нянгараа дагуулаад зайлаачээ

Avatar

Нэргүй 2024-02-02 192.82.65.120

ЭНЭ МАЛУУДАД ӨӨР ГАРГАЛГАА БАХГҮЙ ЮУ НАРИЙХАН ЗАМАА УЛАМ НАРИЙН БОЛГОЖ ЗАМ ДЭЭРХИ МАШИНЫ НЯГТРАЛАА НЭМЭЭД УЛАМ ТҮГЖРҮҮЛЭЭД БАЙХ ЮМ ҮҮНИЙ ОРОНД ГАНЦ ГАРЦ БОЛ ЗАМ НЭМЖ ТАВЬЖ ЗАМ ДЭЭРХИ МАШИНЫ НЯГТРАЛЫГ БУУРУУЛАХ

Avatar

зочин 2024-02-02 202.126.91.103

замын цагдаа эсвэл автотээврийн хөдөлгөөнийг удирдах төв гэсэн ижил үүрэгтэй 2 байгууллагынхаа аль нэгийг татан буулгахгүй бол нэг нэгэндээ саад болоод түгжрэл үүсгээд байна.
цагдаатай уулзварт гэрлэн дохио үйлчлэхгүй байна.

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.186.187

Өөрсдөө дуртайдаа Уурлаж ирээд гаргасан шийдвэрийг нь цуцлуулсан, одоо яая гэхэв

Avatar

Нэргүй 2024-02-02 202.131.233.190

Хувийнханд, эсвэл Солонгосуудад өгөөд хийлгэлдээ, өргөс авч бгаам шиг асуудлыг шийднэ доо ТӨРӨӨ

Avatar

d 2024-02-02 66.181.178.130

Гохь нээ МАН-ыг сонгосон заяа чинь тэр.

Avatar

зочин 2024-02-02 202.126.88.64

АН-ын хулгайчуудад л итгэж болохгүй.Бараг бүгд луйварчид.Бусдыг муулч,гүтгэж доромжилж ,нэр төрийг нь харлуулж гутааж байж төрд гардаг,эрх тушаалаа буруу ашиглан нийгмийн өмч иддэг,шийдсэн хулгайчууд..Хэвлэлд монооль тогтоож, дураар авирлаж байна.

Avatar

Замынхаа голд бeтоноор тусгаарлаж тавь 2024-02-02 202.126.91.44

бүх замынхаа талыг нь эсвэл нэгдүгээр эгнээг бeтон хашлагаар тусгаарлаж маш сайн камeржуулж автобус түргэн цагдаа онцгой гал команд гэх мэтийн машинуудаа явуулаад нөгөө талынх нь хуваасан замаар нь ёстой түгжрээнд хувийн машинтай хүмүүс нь түгжрээл явж байг.

Avatar

Нэргүй 2024-02-02 192.82.65.120

МАшингүй гуйлагчин нар ийм юм ярих нь тодорхой

Avatar

Нэргүй 2024-02-02 139.5.217.167

tenegee ter hashlaga dotor chini avtobus evdreed zogsovol buh avtobus vagon boldog yum bgaa biz dee.

Avatar

АМЬДРАЛ Хувь Хүний СОНГОЛТ 2024-02-02 203.98.76.4

ТӨР ЗАСАГ түгжрэлд буруутай гэх боловс АРД ИРГЭДИЙН БУРУУ 50% болно учир нь Ард ИРгэд Өөрсдийн Хүслээр Өөрсдийн МӨНГӨӨР-өө МАШИН, БАЙР Авч УБ хотод Шамбааралдан Амьдарцгааж байгаа шүүдээ. Төрөөс Байр, Машин өгөөд Зам Түгжээгүйг санах ёстой.
Архангайд очоод сайхан амьдарсан ч болно.

Avatar

Нэргүй 2024-02-02 202.131.238.26

Архангай зундаа халуун усгүй болохоор яаж тэнд амьдрах юм

Avatar

Нэргүй 2024-02-02 202.55.188.108

Яг үнэн. Хүй нэгдлийн үеийн хөгжилтэй тэр хөдөөд чинь яаж амьдрах юм бэ?! Ккк

Avatar

Нэргүй 2024-02-02 202.55.188.121

Харийнханд газар 100 жилээр өгөх хуулийг эсэргүүцсэн өргөдөлд бүгдээрээ саналөө өгөөрэй. parlament.mn гэсэн сайтын petition буюу өргөдөл гэсэн хэсэгт санал хураалт явагдаж байгаа.

Avatar

Нэргүй 2024-02-02 202.55.188.121

Энэ хөрөнгө оруулалт гэсэн гоё нэртэй хэдхэн цаасаар газраа 100 жилээр харийнханд өгнө гэдэг чинь хужаанууд бөөнөөрөө манай газар шороонд эзэн сууж иргэншил аваад монголоор нэг дүүрэн х***а болох нь тодорхой. Хөрөнгө оруулалт хийвэл хийнэ л биз. Гэхдээ яагаад заавал газар нутгаа өгөх ёстой юм?! Европоор дүүрэн дуудлага худалдаагаар газар худалдаж авсан хужаанууд байна. Газраа авъя гэхээр хэдэн тэрбум доллар нэхээд хэвтчихдэг. Сибирийн зүүн хэсгээр олон мянгаараа хужаанууд сүрэглэж ороод ирсэн.

Avatar

Зочин 2024-02-02 192.82.65.103

1-р эгнээг бүрэн чөлөөлөх хэрэгтэй. Тэгэж байж хүмүүс автобусандаа сууна шүү дээ

Avatar

зочин 2024-02-02 192.82.64.167

1-р эгнээнд автобус, түргэн, гал, цагдаагийн дохиололтой машин явна. Бусад нь түгжээндээ орсон дээр байх.

Avatar

Zochin 2024-02-02 202.21.111.170

НЯмбаатар дарга маань нэгдүгээр эгнээг чөлөөлсөн гээд байсан чадаагүй юм уу. Чааваас хэлсэн ярьсанаа хэрэгжүүлж чадахгүй товариш байна даа

Avatar

Нэргүй 2024-02-02 103.57.93.163

Үхсэн ацны чинь дарга

Avatar

Нэргүй 2024-02-02 192.82.64.212

1-р эгнээгэр яваад байгаа золбин Приуснуудыг торгоочээ хамгаагүй 50,000 торго, тэгээд өдөр өдөрөөр хүү бод 1 өдөр өнгөрхөд шууд 100,000 2 өдөр өнгөрхөд 150,000 гээд явалдаа

Avatar

Зочин 2024-02-02 192.82.65.103

Яг зөв. Дэмжиж байна

Avatar

Нэргүй 2024-02-02 202.131.238.26

албатай юм шиг 1-р эгнээгээр явчаад, уулзвар дээр хажуунаас чихээд байна. Автобусны урд замын цагдаатай шууд холбогдсон камер тавиад Золбин юмнуудыг сайн торгоод өгөх хэрэгтэй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж