Найруулагч М.Батболдын "сюрприз"

Найруулагч М.Батболдын "сюрприз"

Найруулагч М.Батболдын "сюрприз"
"Орфей" театрын найруулагч Мягмарнарангийн Батболд Английн зохиолч Жорж Оруэллийн "1984" романаас сэдэвлэсэн постдрам уран бүтээлээрээ үзэгчидтэй уулзах гэж байна. Тэрбээр "Фауст”, “Гэм зэм”, "Опал" жүжгээр Монголын театрын урлагт шинэ салхи сэвэлзүүлсэн залуу найруулагч. Оросын театрын шилдэг сургууль болох ГИТИС-ийг амжилттай дүүргэсэн тэрбээр энэ удаа Английн зохиолч Жорж Оруэллийн "Мянга есөн зуун наян дөрөв" зохиолыг барьж авчээ.
Английн зохиолч Жорж Оруэллийн "Мянга есөн зуун наян дөрөв" зохиол нь анх 1949 онд хэвлэгдэн гарсан. Энэ зохиолд тоталитар засаглалийн аймшигт урхагийг зөгнөн бичсэн бөгөөд хар дарсан зүүд мэт айдас хүйдэс ноёлсон, бүхнийг эрхшээгч цагдаагийн улс ирээдүйд тогтож буй тухай өгүүлнэ.

Жорж Оруэлл буюу Английн зохиолч Эрик Артур Блэар (1903-1950) Энэтхэгийн Бенгалд төржээ. Тэрээр 1928-1929 онд Парист амьдарч байхдаа зохиол бичиж эхэлжээ. Анхны бүтээл "Парис, Лондонгоор бядан явсан тэмдэглэл"-ээ 1933 онд хэвлүүлсэн байна. Жорж 1936 онд иргэний дайн дэгдсэн Испанид сурвалжлагчаар очсон ч Франкогийн дэглэмийн эсрэг Ажилчны нэгдсэн марксист намын төлөө тулалдаж яваад шархдан нутаг буцжээ. Тэрээр 1937 онд "Виган хөлөг онгоцны буудал хүрэх зам", 1938 онд "Каталоны магтуу" хэмээх тэмдэглэлээ хэвлүүлсэн ч амьд ахуй цагт нь төдийлөн нэр алдарт хүрч чадаагүй юм.

Өнөөгийн уншигчид Жорж Оруэллыг нийгмийн дарангуйлал, эрдэм боловсролгүй ард түмэн хэрхэн дарлал мөлжлөгт өртдөгийг харуулсан "Амьтны ферм" (1945), тоталитар дэглэмийн эсрэг үзлийн туг болсон "Мянга есөн зуун наян дөрөв" (1949) зохиолуудаар нь мэдэх билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.161.51

Яахын аргагүй мундаг найруулагч болжээ

Avatar

Нэргүй 2024-02-02 213.87.153.109

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.190.136

Орост төгссөн бол баруунаар оролдох хэрэггүй. манай хөгшчүүд хайран залуусаа Орос руу явуулаад байдаг нь харамсалтай.

Avatar

өвгөн эрдэмтэн 2024-02-02 66.181.189.111

жоржийг гүнээ хүндэтгэгчээс танд амжилт хүсье миний хайрт тэнэг монголчууд ойлгохгүй л байхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж