Хятадыг дайн ивээн тэтгэгчийн жагсаалтад оруулсныг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2024.02.02-нд нийтлэгдсэн

Хятадыг дайн ивээн тэтгэгчийн жагсаалтад оруулсныг эсэргүүцэв

Хятадыг дайн ивээн тэтгэгчийн жагсаалтад оруулсныг эсэргүүцэв

Хятадын 10 гаруй компанийг Украин "Дайны олон улсын ивээн тэтгэгч" гэж зарласан. Үүнтэй холбоотойгоор хоёр талын харилцаа муудаж магадгүй байна. Тодруулбал, Хятадаас Украинд суугаа Элчин сайд өнгөрсөн сард Киевийн засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзахдаа энэхүү сэрэмжлүүлгийг хүргэсэн юм.

Украин гадаадын 48 компанийг "Дайныг олон улсын ивээн тэтгэгч"-ийн жагсаалтад оруулснаас 14 нь Хятадын компани байжээ.

"Хятадын аж ахуйн нэгжүүдийг холбогдох жагсаалтад оруулахыг бид эрс эсэргүүцэж байна. Мөн алдаагаа нэн даруй засч, сөрөг үр дагаврыг арилгахыг Украинаас шаардаж байна" гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Түүнчлэн энэ асуудлыг Хятадын тал Украины үр тариатай холбож ойлгож магадгүй гэж эх сурвалж мэдээллээ.

Хятад нь ОХУ-тай ойр дотно харилцаатай. Харин Украины хувьд Хятадтай харилцаагаа сайжруулахыг хичээж байгаа ч Давосын чуулганы үеэр хоёр улсын төлөөлөгчид уулзаагүй.

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж