Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар маргааш буюу Бямба гаригт /2024.02.03/ мэдээлэл хийх гэнэ. Тэрбээр Урт цагааны барилгын суурин дээр ногоон байгууламж байгуулах талаар болон өөр бусад асуудалд тайлбар мэдээлэл өгөх юм байна. Одоогоор хэвлэлийн бага хурлын цаг товлогдоогүй байгаа гэдгийг хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Урт цагааны барилгыг нураах эсэхийг олон нийтээс санал авч, олонх нь дэмжсэн учраас нураасан. Нураасан барилгын суурин дээр ногоон байгууламж байгуулахыг ч мөн иргэд дэмжсэн учраас ирэх хавраас ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн болгох ажил эхэлнэ гэдгийг Хотын захиргаанаас мэдэгдээд буй.
Хотын дарга Х.Нямбаатар сүүлд АНУ-ын Денвер хотод ажиллаад ирсэн. Улаанбаатар, АНУ-ын Денвер хоттой 2001 онд албан ёсоор ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш талууд албан айлчлал, соёл урлаг, бизнес, боловсролын салбарт хамтран ажилласаар ирсэн. Энэ дагуу үе үеийн хотын дарга хамтран ажиллаж, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Өмнө нь 2019 онд АНУ-ын Денвер хотын дарга нийслэлд ирж байжээ.