УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг давж заалдана

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг давж заалдана

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг давж заалдана

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарт холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон өмгөөлөгч нарын 36 гомдол, прокурорын нэг эсэргүүцлийг 2024 оны нэгдүгээр сарын 9-нд хүлээн авчээ. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байгааг шүүх байгууллагаас мэдээллээ.

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрсөн 2023 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм.

Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан, шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч,  73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Түүнийг авлига авсан үндэслэлээр дээрх ялыг оноосон байдаг. Ингэхдээ таван жил хорих ял дээр нэг жилийг нэмж, нийт хорих хугацааг зургаан жил болгож байгааг албаныхан мэдээлсэн.

Ё.Баатарбилэг гишүүний хувьд "Шүүхийн анхан шатны шийдвэрийг зөвшөөрөхгүй, давж заалдана" гэдгээ мэдэгдсэн. Шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноосон ч хоригдоогүй байгаа. Учир нь, УИХ-аас түүний гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй, мөн Давж заалдах эрхтэй гэж үзсэнээр өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүн гэдэг статустай байгаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өмнө нь энэ асуудалд "Эрүүгийн хууль болон УИХ-ын тухай хуулиар үүнийг зохицуулсан. Энэ нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоол буюу давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж заасан байгаа. Ё.Баатарбилэг гишүүний асуудалд анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Өөрөө давж заалдах шатны шүүхэд хандсан байгаа гэж бодож байна. Түүний дараа бүрэн эрхийн асуудал яригдана. Хуралд оролцох нь ёс зүйн хувьд тохиромжгүй гэж үзсэн болов уу” гэдэг тайлбарыг хийж байсан удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-02 103.41.93.161

хулгайч хулгайч

Avatar

Zochin 2024-02-02 103.57.95.22

hogiin gar

Avatar

Зочин 2024-02-02 122.201.31.56

Энэ хулгайч давж заалдаад яах юм бэ. Туслах нь гэж байсан Баярсайхан гэгчтэй хамтарч асар олон иргэдээс их хэмжээний мөнгө авч Японд ажиллуулна гэж луйвар хийж байсан ичих нүүргүй нөхөр дөө.

Avatar

Шударга иргэн 2024-02-02 122.201.31.210

Хөгжлийн банк, Нүүрсний хулгайчдаас цаг хугацаа олгож бараг танай гэрт нэгжлэг хийнэ, юмаа янзлаарай гэх шахуу боломж олгож, ард иргэдийн толгойг угааж байгаа үйлдлээ таслан зогсоох цаг болсон шүү. шоронд эдний дэргэд иргэн хоорондын мэтчилэн өчүүхэн хэргээр хорьж яллаж байгаа иргэдийг ялыг нь хөнгөрүүлэх, суллах арга хэмжээ авч, хуулиа адил тэгш мөрдүүлэх шаардлагатай байна шүү. Намын жагсаалт нэрийдлээр сонгуулиар гишүүн болж гэмт хэргээсээ мултрах өөрсдийгөө хамгаалах хуулийн эсрэг бүхий л ..

Avatar

Шударга иргэн... 2024-02-02 122.201.31.210

Хуулиа зөрчөөд эрх ямбатан, гэмт хэргийн шинж чанартай баримт түшсэн нөхдийг хорихгүй, таслан сэргийлэх арга хэмжээ авахгүйгээр чөлөөтэй байлгаж, хийсэн хэргийнхээ ул мөр баримт материалыг нуун далдлах, тараан байршуулах бүх хууль бус ажиллагаанд бололцоо олгож асуудалд хүчний байгууллаг, шүүх, прокурор дэндүү удаан хандаж байгааг ард иргэд эсэргүүцсээр байгаа билээ. Ийм замаар гэмт хэргээ хулгайлсан мөнгөөрөө хахуулдаж ялаас мултраад байгаа Хачнхярваа, Баярцогт, Дорлигжов, Анандбазар гээд ЖДҮ

Avatar

Нэргүй 2024-02-02 213.87.153.109

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-02 103.212.117.27

Бүгд мултарна гоё шүү Монгол

Avatar

Зочин 2024-02-02 202.126.91.19

hogiin gariig horioch

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.187.202

хувцасны мэдрэмж нь давгүй юм байнашдээ

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.186.187

н**ш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж