Залужный: Дайны хэв маяг өөрчлөгдсөн

Залужный: Дайны хэв маяг өөрчлөгдсөн

Залужный: Дайны хэв маяг өөрчлөгдсөн

Украины армийн ерөнхий командлагч Валерий Залужныйг албан тушаалаас нь огцруулах гэж буй тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Залужный ерөнхийлөгч Зеленскийтэй уулзахаас өмнө 2024 оны дайны тактикийг хэрхэн тодорхойлж байсныг "CNN" агентлаг нийтэлжээ. Сэтгүүлчийн өнцөг ороогүй, Залужныйн хэлсэн үгийг буулгасан "Дайны хэв маяг өөрчлөгдсөн" нэртэй нийтлэлийг доор хүргэж байна.

Дэлхийн хоёрдугаар дайн 80 жилийн өмнө дууссан ч дайны стратегийн алсын харааг тодорхойлсон өв нь өнөөг хүртэл оршин байна. Нисэх, пуужин, сансарын технологид ямар ч гайхалтай ахиц дэвшил гарсан бай, дайсныг устгах, газар нутгийг эзлэн авах, чөлөөлөх гэсэн ялалтын тухай үндсэн ойлголт өөрчлөгдөөгүй. Гэсэн хэдий ч дайн бүр өөрийн онцлогтой байдаг. Цэргийн командлагчдын өмнө тулгарч буй дайн ямар хэлбэртэй болохыг тухайн цаг мөчид нь ойлгохоос өөр том сорилт гэж байхгүй.

Нэгдүгээрт, зэвсэг, техник хэрэгслийн хөгжлийг тодорхойлдог технологийн дэвшил. Хоёрдугаарт, дотоод, гадаад улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн орчиноороо ялгаатай байдаг.

Ялалтад өвөрмөц стратеги хэрэгтэй. Үүнийг дагаад өвөрмөц логик ч хэрэгтэй.

Одоо үргэлжилж буй дайны гол хөдөлгөгч хүч нь нисгэгчгүй зэвсгийн системийг хөгжүүлэх явдал. Ийм зэвсэг гайхалтай хурдацтай тархаж, хэрэглээний цар хүрээ нь улам өргөжиж байна. Хамгийн гол нь эдгээр нисгэгчгүй систем нь бусад төрлийн дэвшилтэт зэвсгийн хамтаар Украинд ашиггүй дайнд татагдан орохоос зайлсхийх боломжийг олгодог.

Ийм технологийг эзэмших нь чухал хэдий ч энэ нь одоогийн стратегид нөлөөлж буй цор ганц хүчин зүйл биш юм. Холбоотон орнууд дотоодын улс төрийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад Украинд үзүүлэх дэмжлэгээ багасгахгүй байхын төлөө бид тэмцэх ёстой. Украин дахь байлдааны ажиллагаа эрчимтэй үргэлжилж буй тул түншүүдийн пуужин, агаарын довтолгооноос хамгаалах төхөөрөмж, их буу, зэвсгийн нөөц нь шавхагдаж байна. Мөн дэлхий даяарх хомсдол ч үүнд нөлөөлж байна.

Ойрхи Дорнодын мөргөлдөөн олон улсын анхаарлыг хэрхэн сарниулж байгааг Орос анхааралдаа авсан. Тиймээс тэд өөр газар мөргөлдөөн өдөөхийг завдаж магадгүй.

Олон улсын хориг арга хэмжээ сул байгаа учир ОХУ бусадтай хамтран цэрэг-аж үйлдвэрийн цогцолбороо хөгжүүлж, бидний эсрэг босох боломжтой хэвээр гэсэн үг. Дайчилгааны тухайд ОХУ ихээхэн давуу талтайг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Украины төр зэвсэгт хүчний боловсон хүчнээ зүй бус аргаар бүрдүүлдэггүйтэй энэ нь харьцуулагдах юм.

Манай улс зохицуулалтын тогтолцооны төгс бус байдлаас болоод гацсан хэвээр байна. Батлан хамгаалан үйлдвэрүүд ч хэсэгчлэн монопольчлолд өртсөн хэвээр байна. Энэ нь зэвсгийн үйлдвэрлэлд саад тотгор учруулж, холбоотнуудаас хараат байдлыг улам нэмэгдүүлж байна.

Бидний байлдааны туршлага, тэр дундаа 2022 оноос хойших туршлага өвөрмөц боловч ялахын тулд дайсны эсрэг давуу талаа олж авах арга замыг байнга хайх ёстой. Харьцангуй хямд, орчин үеийн, өндөр үр дүнтэй нисгэгчгүй тээврийн хэрэгсэл болон бусад технологийг эзэмших нь хамгийн чухал. Эдгээр нь тулааны талбар дахь нөхцөл байдлыг цаг тухайд нь өдөр шөнө ялгалгүй, цаг агаарын бүх нөхцөлд хянах боломжийг командлагчдад олгодог. Ингээд ч зогсохгүй бодит тагнуулын мэдээллээр хангадаг. Энэ нь бүх цаг үеийн туршид ямар ч завсарлага авалгүйгээр байлдааны галыг хянах боломжийг бидэнд олгодог. Мөн дайсны бай руу илүү гүн байрлалд нарийвчлалтай цохилт өгөх боломжийг бидэнд олгодог.

Товчхондоо, тулааны талбарын ажиллагааг бүхэлд нь өөрчилж, хуучирсан, хэвшмэл сэтгэлгээгээ хаяхаас өөр арга үгүй. Дижитал талбар үүсгэх, радио электрон орчны хяналт эсвэл халдлагын дрон болон кибер хөрөнгийг ашиглах хосолсон ажиллагааг шинээр нэвтрүүлэх хэрэгтэй. Ийм үйл ажиллагааг нэг үзэл баримтлал, төлөвлөгөөний хүрээнд зохицуулж, явуулна.

Хамгийн гол зорилго нь зөвхөн тулаанд төвлөрөх бус дайсны эдийн засгийн чадавхийг сулруулахад оршино. Довтолгооны ажиллагаа сэтгэл зүйн зорилготой ч байж болно. Яг одоогийн нөхцөлд бол тулааны талбар дахь нөхцөл байдлыг сайжруулах нь нэн тэргүүний зорилт хэвээр байна.

Технологи нь уламжлалт арга барилаас эргэлзээгүй давуу талтай. Энэ төрлийн хөрөнгийг алсын удирдлагатай болгосноор цэргүүдийн хохирлыг бууруулна. Байлдааны ажиллагаа явуулахдаа хүнд техник хэрэгсэлд найддаг явдлыг багасгах, үнэтэй пуужин, нисэх онгоц ашиглахгүйгээр чухал байгууламжуудад гэнэтийн томоохон цохилт өгөх боломжийг олгоно.

Эцэст нь дүгнэхэд, 2024 онд бид дараах гурван зорилгын дор ажиллана.

Зэвсэгт хүчнээ өндөр технологиор хангадаг тогтолцоог бий болгох. Зэвсэг, техникийг ашиглах сургалт, шинэ аргачлалтай танилцах. Шинэ байлдааны чадварыг аль болох хурдан эзэмших.

Дайснаа устгаж, улс орныхоо оршихуйг баталгаажуулах хүчин чадал бидэнд хангалттай бий. Бидний зорилго бол дайсандаа хамгийн их хохирол учруулахын тулд бага нөөц зарцуулах, түрэмгийллийг зогсоож, хамгийн сүүлийн үеийн байлдааны ур чадварыг эзэмших явдал юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
9
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-02 103.212.116.229

Украйн ялагдах нь тодорхой цаг хугацааны асуудал

Avatar

Нэргүй 2024-02-02 139.5.219.155

еропд байгаа 17–61насны иргэдээ цэрэгт татахаар ихбританд эллчингээр томлигдохоор тохиролцсон

Avatar

хаха 2024-02-02 202.21.107.55

Мундаг жанжин бх шүү_ Оростой 2 жил байлдан гдг юү гсн үг вэ. Ээ бүү үзэгд монгол хүн ойлгохгүй

Avatar

Нэргүй 2024-02-02 118.221.209.8

монгол хятад япон 2ыг хэдхэн сард ялсан . илүү ойлгоно

Avatar

Нэргүй 2024-02-02 213.87.153.109

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

baruunii ezedee taivshiruulah gej l helij bna. 2024-02-02 66.181.188.69

iim oorchilogdohod ukrainii tseregiin aj vildver armi ni hiih bolomjgui l dee. odoo dron puujin ongotsoor frontd orosuud noerhoj baihad ch dee. baruunii tuslamj zogsood baigaa gol ogoh zevseg baihgui hiihed hugtsaa heregtei bas ih vnetei bolonoo. baruun amerik ni ediin zasag ni hvnd hetsvv bnaa. ukraind bol tseregt ybah hvn bhgui bvr hetsvv bgaa ch dee.

Avatar

Нэргүй 2024-02-02 202.21.108.15

Украин булаан эзлэгдсэн газар нутгаа буцаан авна

Avatar

Нэргүй 2024-02-02 202.131.245.243

Хэзээ?

Avatar

Zochin 2024-02-02 49.0.135.63

OPOC IIG XURDAN DUUSGAACH EE ! ! !

Avatar

Нэргүй 2024-02-02 202.21.117.108

"Энэ төрлийн хөрөнгийг алсын удирдлагатай болгосноор цэргүүдийн хохирлыг бууруулна". энэ юу гэсэн үгүү хөрөнгөд алсын удирдлага байдаг гэнэ ойлгох ухаан хайрлаач

Avatar

Нэргүй 2024-02-02 202.21.113.82

Техник технологи бол нэг төрлийн хөрөнгө, дайн, тулааны үнэт капитал. Өндөр технологийн байлдааны з****г, хэрэгслийг алсын удирдлагатай болгосноор цэргүүдээ амь эрсдэхээс хамгаалах, хүний амь гарз, хохирол багатай байна гэсэн үг.

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.161.103

Уншаад юу ч ойлгосонгүй. Яаж орчуулсан юм бэ дээ? 😂😂😂

Avatar

Zochin 2024-02-02 202.126.94.69

Зайл аа нэргүй

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.161.180

Гайхамшигтай чадварлаг жанжин. Хай живе, вильна Украйна!

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.160.99

ббоовоо саадаг ацаа мандахынхаа аалыг долоо

Avatar

Нэргүй 2024-02-02 103.57.94.98

Аргагүй л орчин цагийн цэргийн сэтгэлгээ ханхийж бнаа !

Avatar

Нэргүй 2024-02-02 142.59.71.108

үхсэн мөнгөгүй байж их хуцах юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж