“Riyadh Super Cup 2024” тэмцээний хүрээнд Роналдогийн Аль-Насср болон Мессигийн Интер Майами учраа тааран тоглолоо. Харамсалтай нь, энэхүү тоглолтод Кристиано Роналдо бэртлийн улмаас оролцоогүй бөгөөд Месси, Роналдо хоёрыг хамтад нь талбайд харах гэсэн фэнүүдийн урам хугарав. Тоглолт ч нэг багийн хэт давамгайлал дор өрнөжээ. Тодруулбал, Саудын Арабын Аль-Насср клуб өрсөлдөгчөө АНУ-ын багийг 6-0 гэсэн харьцаатай бут ниргэсэн аж.
Энэ бүхнийг Кристиано Роналдо үзэгчдийн суудлаас багийн эздийнхээ хамтаар үзэж байжээ.
Гоолуудыг Отавио, Талиска, Лапорте, Мохаммед Маран нар оруулжээ. Интер Майамигийн шинэ цэрэг Луис Суарез гараанд гарсан бол Лионель Месси 83 дахь минутад сэлгээнээс тоглолтод оролцсон. Харин Серхио Бускетс бүтэн тоглосон гэнэ. Тоглолтын дараа Аль-Насср клубын твиттер хуудаснаа "Роналдо байхгүй гэж үү? Санаа зовоо зүйлгүй" гэж жиргэв. Хэдхэн өдрийн Роналдо "Саудын Арабын лиг Америкийн Мэйжор лигээс илүү" гэж ярьсан билээ.
Интер Майами ирэх өдрүүдэд Хонк Конг болон Японд нөхөрсөг тоглолтууд хийнэ.
Нэргүй 2024-02-02 213.87.153.109
Харуулах боломжгүй.
Зочин 2024-02-02 37.67.75.186
Луйварчин мэсси ингэж л таарна 2050 хүртэл цом авна гэнэ шүү
mongoliin super od 2024-02-02 203.23.199.221
pele maradona garrincha messi domguud ronalidoo busad ni oduud um
Нэргүй 2024-02-02 139.5.218.220
гарчиг буруу, Месси 83 дахь минутад оролцсон нь тоглолтод нөлөөлөхгүй
Нэргүй 2024-02-02 66.181.184.60
нөлөөлнө2,сэлгээний тамирчид ялалт авчирсан тоглолт дэлхийн аваргын тэмцээнд олон байгаа шүү
Нэргүй 2024-02-02 66.181.189.105
тэр олон гоолыг 83 дах минутаас хойш нөхнө гэж үнэндээ боломжгүй л дээ тэрнээс сэлгээгээр эрт орж ирээд тоглолтын хувь заяаг өөрчилдөг гайхалтай тамирчид байлгүй яахав