Т.Бадамжунай нарын хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийнэ

Т.Бадамжунай нарын хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийнэ

Т.Бадамжунай нарын хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийнэ

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайгийн хэргийг өчигдөр /2024.02.01/ үдээс хойш давж заалдах шатны шүүхээр хэлэлцжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Ингэснээр Т.Бадамжунай нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар болжээ.

Нийслэлийн прокурорын газраас 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.

Тодруулбал, яллах дүгнэлт үйлдсэн УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарын гурван хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг прокурорын эсэргүүцлийг нийслэлийн Давж заалдах шатны шүүх хүлээн аваад байсан юм.

  • Т.Бадамжунай нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т “төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т “хахууль өгөх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “мөнгө угаах” гэмт хэрэгт,
  • Э.Жаргалсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “мөнгө угаах” гэмт хэрэгт, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “хэргийг буруу тусгаарласан”, 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Захирамжид гаргасан прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарын үйлдлийг нэгтгэн шийдвэрлэх талаар заасан хэсэг болон шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаануудаас заримыг нөхөн гүйцэтгэх шаардлагатай гэж үзэн хэвээр үлдээв.
Харин давж заалдах шатны шүүх Т.Бадамжунайд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахуул авах” гэмт хэргийн шинж байгааг шалгах шаардлагатай гэж нэмэлт заалт оруулсан болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Jorj 2024-02-02 202.9.46.89

Би монголчуудад хэлье. Та нар хоёрхон хөрштэй. Хоёр хөршөөсөө жишээ ав.

Avatar

Нэргүй 2024-02-02 213.87.153.109

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-02 103.57.92.172

Авлигачин шүүх. Шүүхийг дэлбэлээсэээ

Avatar

Нэргүй 2024-02-02 202.179.11.230

manai huuliihan mingunii umnu sugduj baigaa yum bish uu?

Avatar

Нэргүй 2024-02-02 202.126.91.35

нэртэйгээр нь буруугү гэд суллчихвал яасын бэ дэ

Avatar

S 2024-02-02 103.212.117.18

DYYDLGN 80955877XALYYNR

Avatar

сонгогч 2024-02-02 202.9.46.18

монголын шүүх бадамжунайг үхэхийг хүлээгээд байгаа юмуу даа

Avatar

S 2024-02-02 103.212.117.18

SEXSDI80955877

Avatar

Зочин 2024-02-02 66.181.161.180

Газрын наймаа нь л үлдчих гээд байна даа. Энхбаяр авилгаас шал өөр хэргээр хөнгөхөн яллагдаад өнгөрдөг шиг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж