Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайгийн хэргийг өчигдөр /2024.02.01/ үдээс хойш давж заалдах шатны шүүхээр хэлэлцжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Ингэснээр Т.Бадамжунай нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар болжээ.
Нийслэлийн прокурорын газраас 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.
Тодруулбал, яллах дүгнэлт үйлдсэн УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарын гурван хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг прокурорын эсэргүүцлийг нийслэлийн Давж заалдах шатны шүүх хүлээн аваад байсан юм.
- Т.Бадамжунай нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т “төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т “хахууль өгөх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “мөнгө угаах” гэмт хэрэгт,
- Э.Жаргалсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “мөнгө угаах” гэмт хэрэгт, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Захирамжид гаргасан прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарын үйлдлийг нэгтгэн шийдвэрлэх талаар заасан хэсэг болон шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаануудаас заримыг нөхөн гүйцэтгэх шаардлагатай гэж үзэн хэвээр үлдээв.
Jorj 2024-02-02 202.9.46.89
Би монголчуудад хэлье. Та нар хоёрхон хөрштэй. Хоёр хөршөөсөө жишээ ав.
Нэргүй 2024-02-02 213.87.153.109
Харуулах боломжгүй.
Зочин 2024-02-02 103.57.92.172
Авлигачин шүүх. Шүүхийг дэлбэлээсэээ
Нэргүй 2024-02-02 202.179.11.230
manai huuliihan mingunii umnu sugduj baigaa yum bish uu?
Нэргүй 2024-02-02 202.126.91.35
нэртэйгээр нь буруугү гэд суллчихвал яасын бэ дэ
S 2024-02-02 103.212.117.18
DYYDLGN 80955877XALYYNR
сонгогч 2024-02-02 202.9.46.18
монголын шүүх бадамжунайг үхэхийг хүлээгээд байгаа юмуу даа
S 2024-02-02 103.212.117.18
SEXSDI80955877
Зочин 2024-02-02 66.181.161.180
Газрын наймаа нь л үлдчих гээд байна даа. Энхбаяр авилгаас шал өөр хэргээр хөнгөхөн яллагдаад өнгөрдөг шиг.