"Сонгууль угтаж бэлэн мөнгө тараах нь эдийн засагт туйлын хортой"

"Сонгууль угтаж бэлэн мөнгө тараах нь эдийн засагт туйлын хортой"

"Сонгууль угтаж бэлэн мөнгө тараах нь эдийн засагт туйлын хортой"

Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


-Бүсчилсэн хөгжлийн асуудлаар эдийн засгийн форум зохион байгуулж байна. Хөгжлөө бүс нутгаар нь харж зөв төлөвлөлт хийхийн тулд юу анхаарах ёстой вэ?

-Монгол орон өргөн уудам нутагтай боловч хүн ам цөөтэй. Монгол Улсын иргэдийг хамгийн олон боломжоор хангаж чадах ганцхан сонголт нь Улаанбаатар хот. Өөрөөр хэлбэл, хөдөө, орон нутгийн хөгжил орхигдож, хот, хөдөөгийн ялгаа эрс нэмэгдсэн. Үндэсний хэмжээнд нийтэд нь ойролцоо хөгжүүлэх бүтэц алдагдснаар “нийгмийн хөгжил”-ийн ялгаа эрс, тэс болсон.

Мэдээж хязгаарлагдмал эдийн засгийн нөөцөөр бүх аймаг, сумыг ижил тэгш хөгжүүлэх боломж бүрдээгүй байна. Иймд “нутаг дэвсгэр”-ийн ялгааг багасгах нэг арга хэрэгсэл бол бүсчлэн хөгжүүлэх явдал юм.

Монгол Улс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа баталж, хөгжлийн бодлогодоо тусгаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бүсчлэл, бүсийн төвүүд, хөгжлийн голлох салбар гээд олон санаачилга, хувилбарууд яригдаж байсан хэдий ч дийлэнх нь цаасан дээр л үлдсэн. 2001 оны 6 сард Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолыг хавсралтын хамт баталж байжээ. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг орон нутагт 7, нийслэл Улаанбаатар хотод 6, нийт 13 томсгосон тойрогт зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотой энэ асуудал дахин амилж байна.

Хэт данхар төр, хувийн өмчийг шахаж байгаа өнөө цагт, төрийн өмчийн аж ахуй нэгж, улсын төсөвт нүүрлэсэн авилгал, тогтолцооны хэв маяг бүрдсэн өнөө цагт энэ бодлого хэрэгжинэ гэдэгт би лав итгэхгүй байна.

Нөгөө талаас мөнгө, санхүү, төсвийн нөөц бололцоо маруухан байгаа өнөө үед бүсчилсэн хөгжлийн асуудал улс төрчдийн бас нэгэн “идүүрийн сав” болж хувирах юм биш биз гэсэн болгоомжлол байна.

-Улаанбаатар хотын хэт төвлөрлийн асуудлаас бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж гарах гарц байна гэж олон хүн ярьж байна шүү дээ?

– Нийслэл Улаанбаатар хот улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг ч хүн амын 50 орчим хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, нийт их сургуулийн 90 хувь, аж ахуй нэгж, байгууллагуудын 76 хувь төвлөрч, ДНБ-ний 65 хувийг дангаараа үйлдвэрлэж байна.

Зах зээлд шилжсэн 30 жилд Улаанбаатарт 800 орчим мянган иргэн хөдөө, орон нутгаас шилжин ирсэн нь найман аймгийн хүн амтай тэнцэх тоон үзүүлэлт.

Энэ хэт төвлөрөл нь түгжрэл, агаарын бохирдол, стресс гээд олон таагүй байдлыг үүсгэж байгаа. Гэхдээ төрөөс бодлого гэж батлаад хэрэгжсэн нь тун бага. Төсвийн хөрөнгийг жалгаар нэг тараахгүй, улсын хөгжилд хэрэгтэй хөрөнгө оруулалтаа эрэмбэлнэ гэх зэрэг сонсоход таатай зүйлс яригдаж байна. Би Боловсрол Шинж¬лэх Ухааны Яам, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн захиалга, санхүүжилтээр Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнд өнгөрсөн таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн суурь судалгааны талаар уншсан. Сайхан зураг, төсөл концепц болсон байна лээ. Харамсалтай нь, манай улсад тийм том төслийг санхүүжүүлэх санхүүгийн нөөц бололцоо байхгүй.

-Сонгуулийн тойрог томорч гишүүдийн тоог нэмэгдүүлснээр бүс нутгийн хөгжилд төсвийн хуваарилалтыг оновчтой хийх хөшүүрэг болж чадах уу?

Би үнэхээр гайхаж байна. Баахан асуудлыг шийднэ шинэ сэргэлтийн бодлого гэж хашгирч байснаа гэнэт “Бүсчилсэн хөгжил” гээд тэс өөр зүйл яриад эхэллээ. Үнэхээр ийм бодлого хэрэгжүүлэх гэж байсан юм бол яагаад бүхэл бүтэн 8 жилийг хий хоосон алдав?

Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх чухал бодлого, хөтөлбөрийг санхүүжүүлэх санхүүгийн боломж үлдсэн үү, бидэнд.

Монгол Улсын ойрын зорилт бол гадаад өрийн хавхнаас гарах, инфляциа нам түвшинд авчирч төгрөгийн үнэгүйдлийг зогсоох, нэн ядуу иргэдээ дундаж давхрагад шилжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүдийнхээ бизнесийн орчинг сайжруулах, зээлийн хүүг бууруулах гээд хоолойд тулсан маш их асуудлууд байна.

-Холбогдох байгууллагаас инфляцийн түвшин буурч 8 орчим хувьтай байгаа талаар зарласан. Энэ үзүүлэлтэд ямар бодлого нөлөөлөв?

Инфляци алгуур буурч, өнгөрсөн оны сүүлээр улсын хэмжээнд нэг оронтой тоонд орсон. Үүнд нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, уул уурхайн үйлдвэрлэл огцом өссөн нь нөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар инфляцийг хэмждэг Монгол Улсын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 329 бараа, үйлчилгээнээс бүрдэж байна. Бараг гурван жил хоёр оронтой тоонд байсан инфляци өнгөрсөн жилийн сүүлээр бага зэрэг буурсан дүр зураг харагдаж байгаа ч иргэдийн худалдан авдаг хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ, эм, тарианы үнэ огт буураагүй өндөр хэвээр байгаа.

-ЭТТ ХХК-ийн 2022 оны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүллээ. Зах зээлд нийлүүлсэн бэлэн мөнгөний нийлүүлэлт эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Бэлэн мөнгө тараах нь инфляцийг хөөрөгдөх эрсдэлтэй. Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт сүүлийн жилүүдэд дэндүү ихээр нэмэгдсэн. 2016 онд 12 ихнаяд байсан мөнгөний нийлүүлэлт(М2), 2023 оны сүүлээр 37.6 ихнаядад хүрсэн. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд бэлэн мөнгөний нийлүүлэль 3 дахин өссөн. Харин хийж бүтээсэн нь ингэж өсөөгүй гэдгийг ДНБ-ний тогтвортой байгаа үзүүлэлт гэрчилдэг. Энэ нь төгрөгийн ханш сулрах, гадаад валютын ханш өсөх, хүнс, эм, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх суурь шалтгаан болсон. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого ойлгодог шийдвэр гаргагчид маш бага байна.

-ЭТТ-н ногдол ашгийн хэжээнд зарим иргэн эргээлзэж байна. Тэгвэл 1072 хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээ 116 мянган төгрөгөөс  өндөр байх боломж байсан уу?

-Байлгүй яахав. Одоогоос арван хоёр жилийн өмнө өгсөн хувьцааны үнийн дүн сая төгрөг байсан одоо ч сая төгрөг хэвээрээ байна.

Анх ЭТТ-н 1072 хувьцааг өгөхөд 2012 оны 4 сард ам.доллар 1183төгрөгийн ханштай байжээ. Нэг сая төгрөгийн хувьцаа маань 845 ам.доллар байж л дээ. Гэтэл өнөөдөр ердөө 294 ам.долларын үнэтэй болчихож. Энэ хугацаанд иргэдийн өмч хөрөнгийг хэн үнэгүйдүүлэв гэдэг асуулт зүй ёсоор тавигдана.

Хоёрдугаарт өнгөрсөн жил нэг тн  коксжих нүүрсний үнэ Хятадад 240-400 ам.долларын үнэтэй байв. Харин бид дунджаар 100-130 ам.долларын хооронд борлуулсан байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс таван толгой ХК-ийг мэргэжлийн баг удирдсан бол бидний өнөөдөр авч буй ногдол ашиг хоёр дахин нэмэгдэх боломж байж. "Яагаад бидний хувьцааны ханш 3 дахин буурав.  Яагаад бид 2 дахин бага ногдол ашиг авав" гэдэг хоёр асуултын хариу бол төр бизнес санхүүтэй хэт хутгалдсаны гор иргэдийн халаасаар дамжин илэрч байгаа юм. Ийм нөхцөл байдалд оруулсныхаа төлөө төр иргэдээс уучлал гуйж байна уу. Үгүй.

ЭТТ-н ногдол ашгийг иргэдэд тараах бус томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийвэл  үр өгөөж нь өндөр байх боломжтоой талаар яриа гарсан. Энэ тал дээр таны байр суурь ямар байна?

-Харамсалтай нь иргэдийн дийлэнх нь нэн ядуу байна. Цагаан сарын уламжлалт баяр хаяанд ирчихлээ. Тиймээс бэлэн мөнгө авах нь олонх байгаа биз. Үйлдвэр гэснээс энэ эрх баригчид яагаад ч чадахгүй. Тухайлбал, Энэтхэгээс арван жилийн өмнө авсан тэрбум ам.доларын нефтийн үйлдвэр боссон уу. Үгүй. Монгол Улсын өрийг зузаалсан. Дахиад олон сая доллар нэхсэн төсөл саяхнаас хөдөлж чадав уу яав. Эрх баригчдын гар хөл очоод хэвтчихсэн хичнээн их үргүй зардал гарав. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Гашуунсухайт, Богдхан чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд мөнгө хийсэн. Юу болсон нь ил биш гэж үү. Төмөр замаар нь нүүрс нийлүүлж байгаа бил үү. Хичнээн их хэмжээний хөрөнгө шамшигдуулав. Утаагүй түлшний үйлдвэрт бараг нэг ихнаядыг хийсэн. Агаарын бохирдол шийдэгдсэн үү. Үгүй. Одоо тэр үйлдвэр 500 гаруй тэрбумын өр үйлдвэрлэсэн. Бид, татвар төлөгчид л төлж таарна. Тэгэхээр одоо ногдол ашгийн мөнгөө авахгүй эрх баригчдаар бас үйлдвэр бариулах уу. гэж тэр хүмүүсээс асуугаарай. Өнөөгийн эрх баригчид яав ч биш.

– Үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон учраас жил бүрийн цагаан сарын үеэр БНХАУ-аас авах экспортын хэмжээ нэмэгддэг. Тиймээс энэхүү валютын урсгалыг дотоодоо авч үлдэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Жил бүрийн цагаан сараар ийм яриа гардаг ч бодит байдал дээр юу ч өөрчлөгдсөнгүй. Иргэдийн амьдрал муу, ашиг орлого нь тааруухан байна. Нөгөө талаар аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа ерөнхийдөө нэн хүндэрсэн. Төсөв дагасан 5000 компани л боломжийн байгаа байх. Харин бусад аж ахуй нэгжүүдийн хувьд байдал хүнд байгаа.

2022 оны эцсийн байдлаар Татварын Ерөнхий Газар тайлангаа ирүүлэх ёстой 220 мянган аж ахуй нэгжүүдээс 150 мянга нь тайлангаа ирүүлсэн. Үлдсэн 70 мянган аж ахуй нэгжүүд хаалгаа барьж үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үг. Тайлангаа ирүүлсэн аж ахуй нэгжүүдийнх нь тэн хагас нь буюу бас 70 мянга нь “Х” тайлан ирүүлсэн талаар “Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, түүний үр нөлөө” гүйцэтгэлийн аудитын тайланд бичигдсэн байсан.

Өөрөөр хэлбэл, 2022 оны дүнгээр нийт 130 орчим мянган аж ахуй нэгж үйл ажиллагаагаа зогсоожээ. Тиймээс дотооддоо валютын урсгалыг авч үлдэх тухай хий хоосон ярихаас илүүтэй дотоодын аж ахуй нэгжүүдээ дампууруулахгүй байх, дотоод гадаадын аж ахуй нэгжүүдийн бизнесын орчинг таатай болгох талаар төр ажил хийх ёстой байсан юм. Энэ олон аж ахуй нэгжүүд хаалгаа барихаар олон мянган иргэн ажилгүй орлогогүй болж байна гэсэн үг.

-Татвар төлөх ёстой аж ахуй нэгжүүд ийм олноороо хаалгаа барихаар улсын төсөвт төвлөрүүлэх татаварын хэмжээ буурах байх . Гэтэл улсын төсөв ихнаядаар давж биелсэн шүү дээ?

 –Монгол  Улсын эдийн засаг зэс, нүүрс гэх хоёрхон бүтээгдэхүүyнээс хараат болчихжээ. Нөгөө уул уурхайгаас хараат биш байна , эдийн засгаа солонгоруулна гээд байдаг нь эцсийн дүндээ ийм байдалд хүргэжээ. Монгол Улс  2019 онд түүхэн дээд хэмжээгээрээ буюу 36 сая тонн нүүрс экспортолж байв. Харин өнгөрсөн жил 70 сая тонн нүүрс экспортолж түүхэн амжилтаа хоёр дахин нугалсан байна.

Нарийн хэлбэл, 2015 онд нүүрсний экспортоос 555 сая ам.доллар олж байсан бол өнгөрсөн жил 9 тэрбум ам.доллар буюу бараг 18 дахин их валют олж чаджээ. Үүнтэй холбоотой төсөв давж биелэсэнг бахархалтайгаар ярьцгааж байна. Нэг хүнд ногдох ДНБ 5000 мянган ам.доллар гарч, мундаг гайхамшигтай байгааг ч Ерөнхий сайд зарлалаа. Энэ бүх том тоон үзүүлэлтүүд үнэн. Учир нь

Монгол Улс гадаадаас оруулж ирдэг 10 доллар тутмынхаа 8 долларыг нь зэс, нүүрсээрээ олдог. Энэ хоёр бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байх, их хэмжээгээр гаргасан тохиолдолд манай эдийн засаг өсөлттэй гарч байна.

Эдийн засгийн бараг 7 хувийн өсөлтийн 5 нь уулхайн салбар, үлдсэн 2 хувь нь тээврийн салбар байгаа.  Гэвч энэ бол сайн сайхан бодлогын үр дүн ердөө биш. Зүгээр л нүүрс нь их хэмжээгээр өндөр үнэтэй үед гарч чадсан нь дээрх макро үзүүлэлтүүдэд нөлөөлсөн хэрэг. Нүүрсний экспорт огцом өсөх гурван шалтгаан бий.

Нэгд, Өнгөрсөн зун БНХАУ-д хэт халуун болсон учраас кондишн, сэрүүцүүлэх, үлээх аппаратууд маш ихээр ажилласан тул нүүрсний эрчим хүчийг урд өмнөөс ихээр ашигласан.

Хоёрт, гурван жил ковидын хорионд байсан дэлхийн номер хоёр эдийн засаг хориогоо цуцалж хаалгаа нээж үйл ажиллагаа жигдэрч эрчим хүчний хэрэглээ огцом өссөн. Тиймээс гадаад улсуудаас авах нүүрснийхээ хэмжээг өсгөсөн.

Гуравт, Хятадад хилтэй ойрхон Өвөрмонгол дахь уурхайнуудад томоохон ослууд удаа дараа гарч, ажиллагаа нь доголдсон. Эл гурван шалтгаанаар манайхаас авах нүүрсний хэмжээ өссөн болохоос манайх бодлого явуулсны улмаар их нүүрс экспортолсон хэрэг огт биш.

– Мөн тус компанийн 2023 оны ашгаас ирэх 3 юм уу 4 дүгээр сард дахин ногдол ашиг тараахаар байна. Мөн дөрөвдүгээр сард цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Энэ үйл явц иргэдийн орлогыг бодитоор дэмжих үү?

“Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох” үйл ажиллагаа гэж нэрлэвэл зохино. 2019 онд бүх ахмадын тэтгэврийн зээлийг тэглэсэн. Дараа нь хэд хэдэн удаа нэмлээ. Тэтгэврийн насныхны асуудал шийдэгдсэн үү? Мэдээж үгүй. Тэтгэврийн нэмэгдлээс илүүтэйгээр үнэ өсөж байна.

Өөрөөр хэлбэл, цалин, мөнгө нэмж иргэдээ орлоготой болгох боломж байхгүй. Халамжаар улс орноо хөгжүүлсэн нэг ч улс байхгүй.

Энэ онд 2.5 сая иргэн 2.4 ихнаядын халамж хүртэнэ. Төрийн албан хаагчийн цалин, тэтгэврийг хувийн хэвшлийнхний татвараар нэмдэг. Гэтэл одоо хувийн хэвшил нь бараг зогсох талдаа орчихсон байгаа статистик би дээр дурдсан. Сонгуулийн зориулалтаар тарааж байгаа энэ элдэв нэр шошготой “бэлэн мөнгө” Монгол Улсын эдийн засагт туйлын хортой гэдгийг өнгөрсөн арваад жилийн түүх бэлэн гэрчилж байна.

– Энэ жил эдийн засгийн төлөв байдал ямар байна вэ?

Дэлхийн эдийн засгийн өсөлт саарах, БНХАУ-ын өсөлтийн төлөв удаашрах хандлага ирэх жилүүдэд үргэлжлэхээр байна. Мөн БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас шалтгаалан олон улсын зах зээлд металлын үнэ буурах эрсдэл нэмэгдсэн. Холбооны Нөөцийн сан Европын төв банк зэрэг дэлхийн томоохон төв банкууд бодлогын хүүгээ хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан. Орос, Украйны дайн сунжирлаа. Оросод шатахууны үнэ өсөж байна. Иймд гадаад нөхцөл байдал сайнгүй байна.

Бидний дотооддоо хэрэгжүүлж буй бодлого сонгуультай давхцан бэлэн мөнгө тараах чиглэлд "галзуурч" байна. Иймээс ямарч байсан инфляци өснө. Үнэ өндөр түвшинд хадгалагдана. Валютын ханш нүүрсний борлуулалт өнгөрсөн жилийнх шиг байж чадах эсэхээс шалтгаална. Нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ ханш манай эдийн засгийг тодорхойлно. Бид уул уурхайгаас улам бүр хараат болсоор байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-02 66.181.160.122

мөнгө тараах биш ард иргэд өөрснийхөө ашгийг авч байгаа битгий сонгуультай хамааруулаад байгаач тэр шал өөр ойлголт

Avatar

Нэргүй 2024-02-02 213.87.153.109

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-02 202.9.40.117

Оюу толгойн хувьцааг МАН засаг барьж байхдаа иргэдэд өгч байна. АН засаг барьж байхдаа огт өгч байгаагүй. Хэрвээ тэд засгийн эрхийг барьж байсан бол өгөхгүй байсан нь лавтай. Иргэдэд хувьцааны мөнгө өглөө гээд АН-ынхан шүүмжлээд буруутгаад байх юм. Тэгвэл өөрсдөө авахгүй л байлдаа. Ядарсан иргэд бол авнаа. Та нар ч яахав өмч хувьчлалаар бүх үйлдэр улсын аж ахуйг авчихсан улсууд. Бид бол хоосон мөнгө өгч байгаа засаг төрдөө баярлаж сууна. Харин АН-ынхан бүү саад болцгоо. Худлаа бүү ярь

Avatar

батхүү 2024-02-02 202.21.104.2

Улс орноо сүйрүүлсэн МАН-ын хулгайчдын хулгайн мөнгөний троллууд энд тэндгүй амилж дээ. Маш зөв ярилцага болжээ. Ойрд ийм ярилцлага сонссогүй юм байна

Avatar

Нэргүй 2024-02-02 202.9.40.63

30доллар тэгээд бэлэн мөнгө тараалт уу. харин монголчуудын тэр их баялаг 30 доллар болж ирж байгаа нь том хармсал тэнэг өвөө минь

Avatar

Шүүмж 2024-02-02 78.187.120.177

Харин үнэн хэлжээ. Гэхдээ энийг нь улс төрчид юун сонсох манатай. Сонгууль гээд амьсгаатай байхад нь юун улсаа хөгжүүлэх. Өнгөрсөн 20 гаруй жил/будилсан жилээ хасаад/ улс төр ба эдийн засаг 2 тэс өөр юм байна гэдгийг бидэнд харуулчихсан. Бид одоо яг юу үйлдвэрлэдэг вэ гэдгийг бодоорой. Бас шинээр хэдэн үйлдвэр барьсан бэ гээд. Замаа ч тавьж чадахгүй болсон шүү. Одоо хүртэл цахилгаанаа ч шийдэж чадаагүй. Энийг хөгжил гэхэд ямар байна. Гадныхныг зөндөө судалсан гэнэлээ, харин хэрэгжүүлсэн нь….

Avatar

Нэргүй 2024-02-02 188.162.254.31

30 жил дарга нарыг харлаа.хаа байгаа юм улс ороноо бодож хийсэн юм нь,харин эсрэгээрээ их наяадаар хулгай хийгээд байх юм.Ард тумэн хувьцааныхаа монго авч болохгуй болчихсон юм уу !Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагынхан болохоороо их наяадаар хулгай хийж болдог юм уу !!!

Avatar

Нэргүй 2024-02-02 202.126.88.64

Энэ мэт шудрага дүр эсгэсэн,бусдыг гөрдөж гүжирдэж,харлуулж доромжилж муулахыг урьтал болгосон,,хуурч мэхлэх дон туссан,,улс төрөөр туйлширсан, хийж бүтээсэн зүйлийг үгүйсгэн ашиг хонжоо хайсан этгээдүүдэд л хууртаж болохгүй.Ийм хүмүүс л нийгмийн өмч идэж уух,бусдыг шулж мөлжиж амьдрах дон шүглэсэн ёс зүйгүй хүмүүс байдаг

Avatar

АЛТАА 2024-02-02 103.57.94.84

нэг иймэрхүү эдийн засагчид ямар их байна вэ, энэ улсад, дандаа эдийн засгаа хорлоно, ганц удаа ч амнаас нь олигтой үг гарахгүй, эдний балагийг 30 жилд мөн ч их амслаа даа

Avatar

БНМАУ 2024-02-02 202.131.225.242

Улс төрчид рүү дайраад байдаг. Үнэндээ Монголчуудад "Эх Оронч" гэж үнэт зүйл алга. 100 мянган төгрөг аваад алга ташиж л байдаг. Нэг ИХ НАЯД гаруй төгрөг тараагдаж эхэлж байна. Эх оронч л сэтгэлтэй байсан л юм бол энэ мөнгөөр нөгөө нэг Оросоос хамааралтбай байгаа цахилгааны дутагдалаа бүрэн хангах ЦС 2-ийг барих мөнгө. Нефтийн үйлдвэр, эмнэлэг цэцэрлэг сургууль, гүүрэн хурдны зам гээд олон зүйл хийж болох мөнгө. Үүний 50-60% архины үйлдвэрт. Тэрний 70% Эрээнээс шил шошго болно ЭНЭ ГУТАМШИГ!

Avatar

зочин 2024-02-02 202.126.88.64

Ковид, дараа нь геополитикийн сөргөлдөөн, ОХУ-ын эсрэг барууны өдөөсөн дайн,эдийн засгийн хориг зэргээс, зөвхөн монголд биш дэлхий дахинд эдийн засгийн хүнд хямрал болов,Бараа таваар ховордож,имфляц болж,юмны үнэ өссөн.Бараа таваарын үнэ өсөөд байхад иргэдийн бодит орлого,цалин хөлс нэмэх боломж байгаагүй .Харин өнгөрсөн оноос л Хятадын хил нээгдэж,энэ бүхэн нааштай өөрчлөгдөж,имфляцтай уялдуулж, цалин тэтгэвэр нэмэх боломж гарсан.Боломжоо ашиглаж иргэдийн амьдралыг тэтгэхээс өөр яах юм.

Avatar

зочин 2024-02-02 202.126.88.64

Чиний яриад байгаа эдгээр зүйлийг мэдэхгүй хүн байхгүй.Боломж бүхнийг ашиглан,эдийн засаг бизнесээ сэргээх, бүтээн байгуулалт өрнүүлэх, тулгамдсан асуудлыг шийдэх гэж бололцоот бүхнээ л хийж байна.Харин зарим нөхөд худал амлаж ,иргэдийг хуурч,төрд шургалж,эрх тушаал ашиглан нийгмийн хөрөнгө идэж уух, баяжихыг л боддог.Улс орны талаар,иргэдийн төлөө үнэхээр санаа тавих,юм хийх, улс орныг өөрчлөхийн төлөө зүтгэх чадварлаг хүмүүсээр төрөө бэхжүүлэх тал дээр иргэд ч намууд ч анхаарч ажилламаар.

Avatar

zochin 2024-02-02 66.181.178.173

uhsenee hiij UBd irehdee toldog tatvariig baihgui bolgoson yum. gazar gazriin hamgiin yaduu, archaagui, buduuleg hog shaarnuud duureed UB hot bish tosgon bolj huviraad baina.

Avatar

Нэргүй 2024-02-02 118.221.209.8

бусад улс сонгуулийг хуучин гар аргаар хийж гараараа тоолдог аргаар явуулж байна. онлайнаар явуулахаар хакердэж байна сонгуулийн хуудсыг солих худлаа тоо гаргах зэргээр улс төрд гарч ирээд байна шд

Avatar

Зочин 2024-02-02 103.212.119.51

хувьцааны ашиг сонгуультай ямарч хамаагүй иргэд өөрсдийнхөө мөнгийг авч байна

Avatar

Нэргүй 2024-02-02 202.131.225.242

Иргэд өөрсдийн мөнгө ч гэх шиг. Энэ мөнгөөр улсыг бүрэн хангаад зогсохгүй Хятадруу эрчим хүч экспортлож хэмжээний цахилгаан станц 2 барих хэмжээний мөнгө. Шинэ боомтуудын зам барьж Орос Казахстанаас өрсөж Хятадад хангалттай нүүрс экспортлож болох хэмжээний мөнгө. Нефтийн үйлдвэрийг ашиглалтанд оруулах мөнгө. Сургууль эмнэлэг цэцэрлэг хангалттай барих мөнгө. Хайран энэ мөнгө одоо АПУ д очино нөгөөх нь шил худалдаж авна гүйцээ. 100 мянгаар чи ацаараа хөгжих үү

Avatar

Нэргүй 2024-02-02 202.9.40.63

би чамайг ёстой тэнэг хүн гэе. Норвеги Шведүүд байгалийн баялгийн мөнгөө иргэддээ өгөөд үлдсэнээр тэр станц энэ тэрээ барьдаг юм. Тэгээд ч 66 хувийн ногдол ашиг гэж байгаа шүү дээ. ямар жижиг хүн бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж