Оршин суугчдын хохирлыг барагдуулахад даатгалын компаниуд "хөдлөхгүй" байна

Оршин суугчдын хохирлыг барагдуулахад даатгалын компаниуд "хөдлөхгүй" байна

Оршин суугчдын хохирлыг барагдуулахад даатгалын компаниуд "хөдлөхгүй" байна

Газ дэлбэрсний улмаас гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцны оршин суугчид Баянзүрх дүүрэгт байрлах "Интернэйшнл" зочид буудалд түр байрлаж буй. Нийслэлээс түрээсийн байр хөлслөх санхүүжилтийг нь одоогоор шийдээгүй байгаа бөгөөд зарим оршин суугчид нь байраа түрээсэлж эхэлсэн гэдгийг оршин суугчдын төлөөлөл мэдээллээ.

Оршин суугчдын хувьд нэгдүгээр сарын 24-нөөс тус зочид буудалд байрлаж байгаа юм.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 207 дугаар байрны оршин суугч О.Ганболд "Оршин суугчид эхнээсээ түрээсийн байр хайгаад орж байна. Манайх бас байраа хайж байна. Нийслэлээс одоогоор байрны түрээсийн зардлыг шийдэж өгөөгүй ч иргэд учир байдлаа хэлээд, байраа түрээсэлж байгаа. Оршин суугчид төлөөлөл 17 хүнийг сонгож, даатгал болон бусад асуудлаа шийдэхээр хууль зүйн тусламж авч байгаа" гэв.

Иргэдийн амьдарч байсан байрны м.кв-аас хамаарч, хамгийн дээд тал нь гурван өрөө байртай иргэдэд хоёр сая төгрөгт багтаан түрээсийн байр олох чиглэлийг албаныхан өгчээ. Тэр мөнгөнд таарах түрээсийн байр олдох уу, орон гэр шигээ тав тухтай байж чадах уу гэж оршин суугчид эргэлзэж байгаагаагаа хэлж байсан юм.

"ДААТГАЛЫН КОМПАНИУД УДААШРАЛТАЙ БАЙГАА УЧРААС СЗХ-НД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ"

Гал түймэрт хохирсон иргэдэд хууль зүйн тусламж үзүүлж буй хуульч О.Батхүүгээс зарим зүйлийг тодруулахад "Гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцны 37 айл нь ипотекийн зээлтэй буюу даатгалд хамрагдсан байх ёстойгоос 30 нь даатгалын гэрээтэй байна. Бусад мөнгө төгрөгөөрөө байраа худалдаж авсан иргэд огт даатгалгүй байгаа. Иргэдийн хувьд даатгалтай, даатгалгүй хохирлоо төлүүлнэ. Даатгалтай хүмүүс нь даатгалаасаа мөнгөө авах бол даатгалгүй хүмүүс нь осол аваар хийсэн, шүүхээс гэм буруутайг нь тогтоосон хүнээс хохирлоо нэхэмжилж авна.

Одоо оршин суугчдын хохирлыг тогтоож, байранд нь үнэлгээ хийж байгаа юм билээ. Тэнд хүн амьдарч болох юм уу, орон сууцыг засахаар бол алийг нь засах вэ гээд. Айлууд байрныхаа м.кв-ын үнэлгээг хийлгэж, гаргуулах гэж байна.

Оршин суугчид хэнд хандаж, яаж хохирлоо барагдуулахаа сайн мэдэхгүй байна. Тэгэхээр миний хувьд хууль зүйн тусламж үзүүлж буй. Нийт гарсан хохирлыг хоёр янзаар барагдуулж болно. Даатгалтай хүмүүс нь даатгалаараа, даатгалгүй хүмүүс нь хохирогчоороо. Ер нь ипотекийн зээлтэй иргэд л албан хүчээр даатгал хийлгэсэн байгаа юм. Хамгийн эхэнд хохирлынхоо үнэлгээг мэргэжлийн компаниар тогтоолгох нь чухал. Даатгалтай айлууд нь гэхэд зөвхөн байраа даатгаж, гэр доторх тавилгаа даатгаагүй. Тиймээс даатгалтай айлууд ч гэсэн гэр доторх эд хөрөнгөө үнэлүүлэх шаардлагатай болж байна.

Миний хувьд даатгалын компаниуд харьцангуй удаашралтай байгаа учраас Санхүүгийн зохицуулах хороонд шаардлага хүргүүлэх гэж байна.

Хохирсон иргэд даатгалын компанитай уулзана гэхээр бичиг баримт нь галд өртсөн байдаг. Олон улсын жишиг бол даатгалын систем. Гадаадын иргэд бүх зүйлээ даатгадаг. Монголчууд даатгалын ач холбогдлыг мэддэггүй. Даатгал хийлгэсэн ч даатгалын компаниуд нь мөнгө төгрөгөө олгохдоо удаан, өгдөггүй. Тиймээс би даатгалын компаниуд нэр хүндээ өсгөх боломж шүү гэдгийг уриалж байгаа. Нийгэмд ач холбогдлыг нь ойлгуулах боломж шүү дээ" гэсэн юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-02 85.140.163.205

Хэрэв даатгалын компани нь ажиллахгүй бол Засгийн газар тэр компанийн хаалгийг нь барих бүрэн эрхтэй шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-02 202.126.91.5

даатгалын компаниуд нь новшийн бдаг ш дэ худлаа яриад өчэөөн хүнд суртал гаргаад бдаг ш дээ

Avatar

Нэргүй 2024-02-02 202.21.107.21

Миг даатгал гэрээгээ авч ир гээд байх юм.

Avatar

Нэргүй 2024-02-02 202.21.107.21

Миг даатгал хамгийн хог юм байна шүү.

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.188.156

Хэд нь орон сууцаа аюул, осолын даатгалд хамруулсан юм. Үнэхээр хамруулсан шимтгэлээ төлсөн бол даатгалын байгууллага төлөх ёстой.

Avatar

Нэргүй 2024-02-02 213.87.153.109

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-02 202.55.188.121

Энэ хөрөнгө оруулалт гэсэн нэрээр газраа 100 жилээр харийнханд өгнө гэдэг чинь хужаанууд манай газар шороонд эзэн сууж иргэншил аваад дүүрэн х***а болох нь тодорхой. Хөрөнгө оруулалт хийвэл хийнэ л биз. Гэхдээ яагаад заавал газар нутгаа өгөх ёстой юм? Европоор дүүрэн дуудлага худалдаагаар газар худалдаж авсан хужаанууд байна.Газраа авъя гэхээр хэдэн тэрбум доллар нэхээд хэвтчихдэг.Сибирээр олон мянган х***а сүрэглэж ороод ирсэн. parlament.mn сайтад энэ хуулийг эсэргүүцсэн өргөдөлд саналаа өгцгөө

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.183.22

ulsaas hohirol baragduulna geed bhaar ingej bgaa um.

Avatar

+OC xsgyi 2024-02-02 216.38.195.74

baingnmbrdf##;

Avatar

Зочин 2024-02-02 78.187.120.177

Баримт бичиг нь шатсан ч даатгалын компанид бүртгэл нь байх ёстой. Сонирхолтой юм ярих юм. Манайх цахим систем хөгжөөгүй хэрэг үү. Харин даатгуулаагүй бол буруутнаар нь л төлүүлэх болох нь. Харин манайд бол буруутан нь олдохгүй зовоох байх даа. Бас зарим осол аваар буруутангүй байдаг л гэсэн. Тэгвэл бүр хэцүүднэ. Тэгэхдээ манайхан сүрхий юм чинь буруутныг нь хүчээр ч тогтоож мэдэх л юм. Учир нь удахгүй…

Avatar

зочин 2024-02-02 192.82.64.167

Хотоос гялс хөрөнгө гаргаад засаад оруулчих хэрэгтэй, Гарсан төлбөрийн хариуцагч бол Дашваанжил ХХК. ҮҮНЭЭС ИЛҮҮ ГАЗАР ХӨДЛӨЛТ Г М АЮУЛ БОЛВОЛ ИНГЭЭД СУУЖ БОЛОХГҮЙ ТОМ АНХААРУУЛГА СУРГАМ Ж ЮМ.

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.182.37

daatgalyn olon huvilbar baigaa.. gereegee l sain hiih heregtei

Avatar

ХУУЛЬЧ 2024-02-02 202.9.46.237

ИРГЭНИЙ ЭД ХӨРӨНГИЙГ ХАМГААЛАХ,,, БАТАЛГАА ЯАХ АРГА ҮГҮЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БОЛОН ЭД ХӨРӨНГИЙНДААТГАЛ ШҮҮ ДЭЭ .,,,,,ТИЙМ БОЛОХООР ЭНЭ АСУУДАЛД НИЙТЭЭРЭЭ ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАЖ ДААТГАЛЫН МӨНГӨ ,,, ХӨРӨНГӨ ,,ХЭРХЭН ЗАРЦУУЛАГДАЖ БАЙГААД ХЯНАЛТ ТАВЬЖ ,ШАЛГАЛТ ХИЙХ ГАЗАР САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ УЛСЫН ХОРОО БАЙХ УЧИРТАЙ .,,,,ЭНЭ ТАЛААР ЦОГЦ ХУУЛЬ МОНГОЛ УЛСАД ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ.,,,,

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.186.187

Даатгалд хамруулахгүй байх зөв

Avatar

зочин 2024-02-02 202.55.191.194

даатгалийн гарууд худлаа иргэн даатгалаа сайн дураарай төлөх төр оролцох хэрэггүй хэрвээ төр оролцоод байгаа бол одоо төрийн нүүрээ гарга замын цагдаа даатгалгүй жолооч явуулдагүй биздээ

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.161.180

Даатгал, банк санхүүгийнхэн бол зүгээр паразитууд.

Avatar

Нэргүй 2024-02-02 202.179.26.150

монголын даатгал худ худ. монголд угаас шударга юм гэж байхгүй шүү дээ

Avatar

Нэргүй 2024-02-02 202.179.26.150

монголын даатгал худ худ

Avatar

даатгалын компаниуд "хөдлөхгүй" байна 2024-02-02 66.181.186.187

даатгалын компаниуд "хөдлөхгүй" байна… Даатгалын компаниудын ард нэр алдартай хуульчид байгаа. тэгээд асуудал үүсэхээр хамгаалдаг болоод удаж байна. Ингсэнээс мөнгө өгчихдөг гадаадын даатгалд даатгуулаад явж байсан нь шулуун. даатгалын компаниуд "хөдлөхгүй" байна

Avatar

Нэргүй 2024-02-02 139.5.219.105

daatgal bol luivar huuliar huleen zuvshuurlsen luivar , mongold buh yum zarchmiin daguu yavdaggui sain shah bolohgui bol bid bas bosoh bolno uguhgui baigaa daatgaliin company il bolgo

Avatar

Нэргүй 2024-02-02 139.5.217.189

даатгалын хөгийн луйварчид

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.182.37

яг ямар даатгал хийсэн бол доо..

Avatar

y 2024-02-02 63.86.0.72

###;

Avatar

xamguin yjasni ni tyryylne, shirenge ni xyyligyi nyraaj, Ubchlyylj GAlZUURCH TARIJ MARTAVi xoolloj; 2024-02-02 63.86.0.72

xsgyi upubdsun gyilagchin buzness- yrbagch xuux gadni; ylcuin nyyts

Avatar

Wrong gay alyyrchid oyuni sanaani baylaguig ashiglaj bsn bn. -[Opasnue can'tf;shoronjuulj ynx; ] 2024-02-02 63.86.0.72

1. LPB MANGAS — tolio tabtsanguin tsaana xaraxgyi, irMEGTEI TABILT xuij,
2 BALIAR + DARGNS?## BAYNAASAAK BOLGOJ BAAXAN-oponnytguixn+aimrxyyxdOCTS
3.BALIAP+BAISHUN BARIJi

Avatar

Нэргүй 2024-02-02 142.114.4.253

Даатгалаас одоо л авдаг газардаа, шүүxдээд яаж ийгээд аваx xэрэгтэй, даатгалийн компаниуд аймаар иx мөнгөтэй иx нарийн ийм л үед шүүx төр xөдөлж даатгалийн момпаний мөнгийг царцааж xоxиригсодод өгөx xэрэгтэй !!!!!!!!

Avatar

Иргэн 2024-02-02 203.98.76.100

Нөхөн төлбөр өө олгож чадахгүй хогийн юмнуудыг нэр усыг нь зарлаад шүүхэд өгөөд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хэрэгтэйш дээ.

Avatar

Зочин 2024-02-02 66.181.188.18

Даатгалын компанид мөнгө төлөх хогын штээ бид нарын мөнгөөр мөнгө босгоод төлбөр тооцоо авах гэхээр луу унждаг хогын газар даатгахдаа,алт амлана даа бузарууд

Avatar

Нэргүй 2024-02-02 202.131.238.26

Даатгалын компаниуд авахдаа Алтан уул амлаж авчаад, өгөх болохоороо чөтгөр шулмаас ч дор ааш зан гаргадаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж