Халаасны хулгайн 70 хувь нь зах, автобус дотор гарч байна

Халаасны хулгайн 70 хувь нь зах, автобус дотор гарч байна

Халаасны хулгайн 70 хувь нь зах, автобус дотор гарч байна

Халаасны хулгайн гэмт хэрэг өсч байгаа учир иргэдийг автобус болон зах худалдааны төвөөр зорчихдоо сэрэмжтэй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна. 2024 оны нэгдүгээр сарын байдлаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст нийт 121 халаасны хулгайд өртсөн дуудлага бүртгэгдсэн байна.

Эд зүйлээ халаасны хулгайчид алдсан дуудлага мэдээллийн 69,6 хувь нь зах худалдааны төв, автобусны буудал, автобус дотор гарчээ.

Хүмүүс ихэнхдээ гадуур хувцасны кармандаа гар утас, хэтэвч, бэлэн мөнгийг хийснээр эд хөрөнгө, үнэт зүйлсээ алдсан байна. Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг сонор сэрэмжтэй байж хулгайн гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүллээ.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зах, худалдаа үйлчилгээний газруудаар нэгдсэн эргүүл, хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байгаа аж. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд томоохон зах, худалдааны төв, үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлэхдээ халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй байгаа учир олон хүн цугласан газраар зорчихдоо сонор сэрэмжтэй байж, аль болох их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явахгүй байх нь зүйтэй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-02 213.87.153.109

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-02 202.126.91.6

Камераар хараад халаасны хулгайн тасгийнхан архаг хулгайчдаа бүгдийг таньдаг, хуйвалддаг.Гар утасны ченжүүдтэй найз шиг л байдаг, хогийн цагдаа нар.

Avatar

зочин 2024-02-02 192.82.64.167

Бид энэ хэргийг эрс бууруулж байлаа. Тэр нөхдүүдийг бүгдийг нь олоод, зурагжуулаад, ил болгоод, хүний ёсоор харьцаад, хүнс юмны дэмжлэг өгөөд, ухуулаад бүртгээд өдөр бүр шахаад байхаар больчихдог, эрс багасдаг

Avatar

зочин 2024-02-02 202.126.91.103

одоо үед бэлэн мөнгийг тэр бүр авч явахаа больсон ш дээ. Бэлэн мөнгөтэй хүмүүс бол татвараас зугтагсад голцуу байхаа. мөнгөө картанд хийж байх.

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.186.187

Хуулийг нь чангал. Бүр нам дарах ёстой

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.190.136

Хулгайг устгахгүй бол аялал жуулчлал гэж солиорох хэрэггүй. нүдний булай болно.

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.186.187

Хуулийг нь чангатгаад өгөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж