Халтиргаа, гулгаанаас өдөрт 100 гаруй хүн бэртэж байна

Халтиргаа, гулгаанаас өдөрт 100 гаруй хүн бэртэж байна

Халтиргаа, гулгаанаас өдөрт 100 гаруй хүн бэртэж байна

Улирал тутамд асуудалтай нүүр тулгардаг улаанбаатарчууд 12-2 дугаар сар агаарын бохирдол, халтиргаа гулгаанаас шалтгаалсан бэртэл гэмтэл болоод өвчлөл бусад саруудаас хэд дахин нэмэгддэг. Энэ жил өнгөрсөн онуудтай харьцуулахад нийслэлийн зам талбайн халтиргаа их байгааг ч иргэд шүүмжилж буй. Учир нь албаныхан ажлаа сайн хийж, давс бодисоо хангалттай цацаж байгаа гэх хэдий ч өдөрт 100 гаруй хүн халтирч унаснаас хүнд, хөнгөн бэртэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс яаралтай тусламж авч байгаа юм.  ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасгаар өдөрт хэчнээн хүн үйлчилгээ авч байгаа талаар болон Нийслэлээс давс бодисыг дүүргүүдэд өдөр бүр цацаж байгаа эсэхийг тодрууллаа.

ГССҮТ-өөс өгч байгаа мэдээллээр, халтирч унаснаас болж өдөрт 100 гаруй хүн гэмтлийн яаралтай тусламж авч байна. Халтирч унах бэртэл гэмтлийн дийлэнх хувь нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны гэмтэл.

Гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилж байна.

Хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна. ГССҮТ болон салбар эмнэлгээр хоногт 700 гаруй хүн амбулаторийн болон яаралтай тусламж, мэс засал, хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ авдаг. Тодруулбал, нэгдүгээр сарын 31-ний байдлаар хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар 400 хүн үйлчлүүлж, 359 хүн амбулаторийн үзлэгт орсон. Нийт 69 мэс засал хийгдэж, 434 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт нийт 23 хүн эмчлүүлж байна гэв.

Улирлаас хамаарч яаралтай тусламжид халтиргаа гулгаанаас шалтгаалж унаж бэртсэн иргэд олноор тусламж үйлчилгээ авч байгааг онцоллоо.

15-НЫГ ДУУСТАЛ ХАЛТИРГАА ГУЛГАА, ХОГ ЦЭВЭРЛЭХ БОЛЗОЛТ УРАЛДААН ЗАРЛАСАН

Нийслэлээс халтиргаатай замуудад давс бодис хангалттай цацаж байгаа эсэхийг асуухад, өдөр бүр цацахаас гадна халтиргаатай бүсүүдэд нэмэлтээр бодис, дайрга цацаж байгаа гэв. Нэгдүгээр сарын 30-31-нд зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 25 байгууллагын 403 албан хаагч тусгай зориулалтын 81 машин техниктэйгээр авто замд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажилласан. Энэ хүрээнд авто замын цас мөсийг хусч, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 16,5 тонн бодис, 15 тонн давс цацаж, цэвэрлэгээнээс гарсан 507,9 тонн хар цасыг ачиж тээвэрлэсэн.

Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 1800 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэсэн гэлээ.

Мөн нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд цагаан сарыг угтсан их цэвэрлэгээний болзолт уралдааныг энэ сарын 1-15-ны хооронд зохион байгуулахаар болсон гэв. Энэ нь хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж.

Цэвэрлэгээнд нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ, орон сууцны контор, сургууль, цэцэрлэг, хог хаягдал, зам цэвэрлэгээний байгууллага, иргэд хамрагдах юм байна. Болзолт уралдаан нь

  1. Хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлээр:
  • Аж ахуйн нэгж байгууллага, СӨХ, төрийн байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн оролцоог хангуулах, халтиргаа гулгааг арилгах, хог хаягдлыг цэвэрлэх,
  • Гудамж, зам, талбайн ил задгай хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх,
  • Хогийн сав, бункерүүдийн хогийг суллаж цэвэрлэх,
  • Шөнийн тээврийн машины тоог нэмэгдүүлж, зуслангийн бүс, орон сууц, гэр хорооллын айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг сайжруулах,
  • Үерийн далангийн суваг, гуу жалганы хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх,
  • Дүүрэг дотооддоо тодорхой үр дүнд чиглэсэн ажлууд санаачлан зохион байгуулж, өргөжүүлэх.
  1. Гэрэлтүүлгийн засвар арчлалтыг сайжруулах, асалтыг нэмэгдүүлэх чиглэлээр:
  • Гэрэлтүүлгийн асалтын хувийг нэмэгдүүлэх,
  • Шонгийн тагжуулалт, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч ажиллаж, үр дүнг дүгнэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-02 213.87.153.109

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-02 203.219.39.170

Yavgan hunii zamiig yagad ovol holddog gyalgar havtangaar hiigeed bgan be

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.186.237

Ardiin namiin songuulidaa yalah 1 takchig shuudee .Ardchilasan namiin gishuun Tsagaan geech Steppe areana geech jigteihen nertei moson deer gulgdag baishin baridahsan chin terentei terengui buh niiteeree une tlborgui haa saigui gulgaj boldog gej uzuulj baihad trr muu hachin nertei baishin dampuurjil taaraa. .Bas baishin dotor usand seldeg gazar baiguulj tenegtevee!zun Ulaan baatart haana ch hamaagui yutageech hamaagui usan dund bj boldogiig ongorson zun ard tumenii saihan nam maani haruulchisan

Avatar

Нэргүй 2024-02-02 202.131.225.53

цасаа тогтмол цэврлэвэл ийм болохгүй, цас цэвэрлэдэг төхөөрөмжүүдтэй болох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-02 118.221.209.8

цас оронгуут цасаа цэвэрлэвэл мөс тогтохгүй. эрт босоод цасаа цэвэрлэ. байрныхан жижүүрийн хуваарь гарга. байгууллагууд өмнөх замаа цэвэрлэ

Avatar

иргэн 2024-02-02 66.181.186.104

Эрүүл мэндээрээ Хохирсон хохиролоо Хотын дарга Нямбаатараас гаргуулах хэрэгтэй,,,,,

Avatar

Нэргүй 2024-02-02 118.221.209.8

зөв шүү тэрний хариуцлага

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж