Голомт банкнаас сар шинийн баярыг угтан харилцагчдадаа хүргэж буй хөнгөлөлт урамшууллууд үргэлжилсээр байна. Бид энэ удаа Shangri-La Centre болон Central Tower-тай хамтран бүх төрлийн кредит карт болон Premier, Si дебит карт эзэмшигчдэдээ зориулсан буцаан олголттой урамшууллыг 2024.02.01-2024.02.09-ний хооронд хэрэгжүүлж эхэллээ. Энэ хугацаанд та дээрх сонгогдсон картаар Shangri-La Centre болон Central Tower-аас худалдан авалт хийхдээ Голомт банкны ПОС дээр төлбөрөө төлөөд үнийн дүнгийнхээ 10%-ийг буцаан авах боломжтой.
Урамшуулалт хугацааны үеэр нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 300,000₮ байх бөгөөд буцаан олголт худалдан авалт хийснээс хойш 5 хоногийн дараа таны дансанд орох болно.
Та зөвхөн дараах худалдаа, үйлчилгээний газруудын Голомт банкны ПОС дээр төлбөр төлснөөр буцаан олголт авах бөгөөд Shangri-La Centre болон Central Tower-аас хэрэгжүүлж буй S Rewards урамшууллын хүрээнд худалдан авалтын дүнгийнхээ 1-5%-д оноо цуглуулж, давхар урамшуулалд хамрагдах боломжтой. Иймээс харилцагч та тус худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ S Rewards аппликэйшнээ уншуулахаа битгий мартаарай.
S Rewards: S Rewards аппликэйшн нь үйлчлүүлэгчдийн үнэнч хэрэглээг урамшуулах лояалти систем бөгөөд аппликэйшний албан ёсны хамтрагчаар Голомт банк ажиллаж буй юм. Та S Rewards-ийн гишүүн болсноор Shangri-La Centre болон Central Tower-т байх дэлгүүр, үйлчилгээний газруудаас худалдан авалт хийх, төлбөр төлөх бүрдээ урамшууллын оноо авч, оноогоо дараагийн худалдан авалтын үнийн дүнгээсээ хасуулах, ваучер, купон, бэлгийн карт болон хямдрал, урамшууллуудад зарцуулж болно. Та S Rewards аппликэйшнийг ЭНД дарж гар утсандаа татаж авах боломжтой.
Бүх төрлийн кредит карт болон Premier, Si дебит картын харилцагч та сар шинийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ Shangri-La Centre, Central Tower-аас худалдан аваад Голомт банкнаас хэрэгжүүлж буй буцаан олголттой урамшуулал болон тус худалдааны төвүүдийн оноотой урамшуулалд давхар хамрагдаарай.
Буцаан олголттой урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлах боломжтой.
Нэргүй 2024-02-01 213.87.153.14
Харуулах боломжгүй.