Бурхан, бугаа болгооё

Бурхан, бугаа болгооё

Бурхан, бугаа болгооё

Сахил хүртээд шал дордов гэгчээр Говийн ноён хутагтын ес дэх дүрээр тодорсон залуу арван жилийн дараа нүүрсний хэрэгт холбогдсон бөгөөд шүүхээс торгох ялыг нь чөлөөлөв. Гутамшигтай нь хутагтын хойд дүр худал мэдүүлэг өгснөөс тэр. Буян номын мөр хөөж, үнэний мөрийг хөөх ёстой хүн ийн хэрэгт холбогдсон нь сүсэглэн дагагч олны сэтгэл рүү ус цацсан хэрэг болов.

Гэхдээ чухам ямар учраас энэ хэрэгт холбогдсон, сүсэгтэн олны "даатгал"-аар хорвоог гэтэлгэх ёстой хүн яагаад ийм бузар хэрэгт оролцсон, оролцохдоо ямар оройлтой оролцов гэдэг нь мэдэгдсэнгүй.

Хавтаст хэрэгт түүнийг номын нэрээр нь тэмдэглэсэн бөгөөд өмгөөлөгч нь шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргаж, түүнийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авснаар түүнийг яг ямар хэрэг үйлдсэнийг олон нийт мэдэх боломж олдсонгүй. Нэгэнтэй хаалттай болсон учраас хэрэг явдлын талаар таамаг, төсөөлөл төдий л үлдэцгээв. Яг яасныг бүү мэд. Тэрбээр хутагтын нэр барьсан хууран мэхлэгч үү эсвэл бусдын сайн сайхны төлөө хэлмэгдсэн хувилгаан уу мэдэгдсэнгүй. Хаалттай хурлын цаана байнга таамаг, хий төсөөлөл үлддэг бөгөөд хэн нь бурхан, хэн нь буг болохыг сургаар, мухраар төсөөлөхөөс цаашгүй үлддэг. Тиймээс хутагтын нэр хүндийг бодон өмгөөлөгчийн хүсэлтийг биелүүлсэн мэт боловч үнэндээ нэр хүндийг эргэж сэрэхгүйгээр шавартай хутгалаа. Шүүх хурлаас хутагт үнэнийг өчихөө баталсан ч худалч байсан нь тогтоогдсон тухай л мэдээлэлтэй хоцров.

Өөрт нь ял өгвөл үлдсэн насаа МАН-ын бузар, булхайг илчлэхэд зориулна гэж байсан  Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан ч өөрийгөө гэм буруугүй гэж анхнаасаа хэлж байсан төдийгүй өөрийг нь гүтгэлээ гэж мэдэгдэж байсан ч буруутай нь тогтоогдож гурван жилийн ял авав.

АТГ-аас нүүрсний хэрэгт холбоотой 17 улстөрчийг зарлахад түүний нэр дурдагдаагүй бөгөөд энэ хэргийн холбогдогч нарыг яг яаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад хэнийг сугалж, хэнийг хэрэгт тохсон нь бас л нууц болоод үлдэв. Гэхдээ түүний туслахаар ажиллаж байсан И.Даваадорж, Б.Отгонжаргал мэтэд бас ял өгсөн нь ямартай ч нүүрсний хулгайд оролдсон нь тодорхой юм байна гэсэн таамгийг төрүүлэв.

Намынхаа бүх гишүүдийг шүүхийн танхимд авчирч байгаад нүүрсний хулгайг ний нуугүй яриад өгье гэж асан “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт 5,9 жилийн ял өгчээ. Үнэнийг мэдэж буй учраас өөрийг нь хордуулж байгаа тухай захиа, занаа бичиж байсан ч ийнхүү ял авав. Түүний оронд БНМАУ-ын хуулиар  Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон бөгөөд тэр ч хууль журмаа хөөвөл хожим хэцүүхэн асуудалд орж мэдэх л юм.

Хаалттай болсон хуралдааны дараа олон нийт буруутай нь буруутай юм байна гэж бодох л боломж олджээ. Гэхдээ яг ямар хэрэг хийсэн, хэчнээн төгрөг хулгайлсан, ямар хэмжээний нүүрсийг яаж, хэрхэн зарж, завшсан зэрэг бүгд нууц үлдэв. Хэрэг байхад эзэн нь олдоно гэгчээр нүүрсний хулгайн жинхэнэ эзэд хэн байв, хэн оролцов. Б.Ганхуягийн хэлээд байсанчлан намаараа оролцсон уу гээд олон асуулт хариултгүй хоцров.

Албан тушаалтнууд их хэмжээний хулгай, луйвраа нууцад оруулж байгаад хийгээд гаршсан бол шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хүний эрх, нэр хүнд ярин хуулийн заалтыг ашиглах шүүх хурлыг хаалттай явуулдаг жишиг нийтлэг болсны нэгэн жишээ нь энэ болов.

Өнгөрсөнд болсон төрийн өмчийг шамшигдуулсан, авлигын хэргүүдийн шүүх хурлыг эргээд санавал ихэнхдээ хаалттай болж байв. Авлигын загалмайлсан эцэг гэгддэг Н.Энхбаярын шүүх хурлыг эс тооцвол шүү дээ.

Тиймээс ч улайм цайм хулгай хийсэн улстөрчид гэмгүй гэгээнтний дүр эсгэн буруугүй байхад нь шүүх хэлмэгдүүлсэн гэж ярьдаг болсон. Өнөөдөр хэн нь хулгайч, хэн нь гэмгүй явдалтныг ялгахад ч бэрх. Үүний хамгийн том жишээ нь, шударга имиж бүрдүүлсэн Ц.Нямдорж бөгөөд түүнийг гадны тагнуул уу эсвэл Монголын төлөө цохилох зүрхтэй улстөрч үү гэдгийг хэлж мэдэхгүй. Хүний эрх, хулгай луйврын эсрэг жагсаал цуглаан болоход ер очддоггүй тэрбээр С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан этгээдийн ар гэрийнхэн суулт зарлахад зүсээ нуугаад очиж уулзсан төдийгүй эцэст нь суллуулж дөнгөсөн. Хамгийн олон удаа Хууль зүйн сайдаар ажилласан хэр нь шүүх, хуулийн тогтолцоог хамгийн их муулдаг хүн нь бас тэр.

…Олон нийтийн анхааралд орсон, төрийн өмч, татвар төлөгчдийн мөнгөтэй холбоотой эл мэт хэргийн нарийн учрыг олж, дахин давтагдахгүй байх боломжийг эрэлхийлж, таслан зогсоохын тулд шүүх хурлыг нь нээлттэй явуулдаг байх нь дараа дараагийн хулгай гарахаас урьдчилан сэргийлэх төдийгүй шүүх бусдын нөлөөнд автахгүй байх том хамгаалалт болох нь дамжиггүй. Тиймээс хэрэвзээ төрийн хулгайтай тэмцэнэ гэвэл энэ төрлийн зохицуулалтыг л хийх нь хамгийн зөв зам гэлтэй.

Төсвийн мөнгөнөөс давсан, ДНБ-тэй дүйх хэмжээний хулгайн хэрэг гэх нүүрсний хэрэг иймэрхүү байдлаар шийдэгдээд хэдэн хүнээр туг тахиад өнгөрвөл жинхэнэ утгаараа хулгайг дэмжсэн болно. Тиймээс зохицуулалт хэрэгтэй байна.

Монгол Улсын төсөв жилээс жилд тэлсээр байгаа ч сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ муу, гал, гамшигтай тэмцэгчид гар хоосон шахуу, цэрэг, цагдаа нь нойтон өлсгөлөн шахуу байдгийн учир нь төрд өгсөн татварыг тэдэнд бус өөрсдөд хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулалт хийх замаар хулгай хийдэгт оршино. Ийм байхад төсвийн мөнгөнөөс санхүүжүүлэх ёстой галын роботыг иргэдийн хандиваар онцгойгийнхонд авч өгөх санаачилга гаргаад явж байна.

Ковидын үед ч хандив, тусламжийн ийм утгагүй аян өрнөсөн бөгөөд төсвийн захиран зарцуулалт, худалдан авалтыг яаж солиоруулж байсныг бид бүгдээрээ л харсан. Тиймээс бурхан, бугаа болгоож, бурууд нүд хурц, болсонд шүд хурц байхын тулд энэ мэт хэргийг нээлттэй явуулдаг болцгооё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗӨВ 2024-02-02 203.98.76.4

Их тойрог, Энхтайвны гүүр, Баруун, Зүүн 4 замуудаас ДОТОГШ ХУВИЙН МАШИНААР ЗОРЧИХЫГ ХОРИГЛОЕ. Энэ Хотын төвөөр ЗӨВХӨН Нийтийн Тээвэр, Цагдаа, Түргэн, Гал гэсэн Тээврийн Хэрэгслүүд Зорчдог болье. Иргэд Хувийн Машинаараа Хотын Захын Замуудаар болон Хотоос Гадагш л Зорчино. Европын улс ба бусад хөгжсөн Улсын Иргэд дор хаяаж 3-4 тээврийн хэрэгслээр дамжиж байж зорьсон газраа очдог.

Avatar

Нэргүй 2024-02-02 103.57.95.211

зөв сайн юм хийж яваад хэлмэгдсэн бол нэр төрөө хамгаалж хаалттай хийхүү?

Avatar

Jariga.mn 2024-02-02 124.158.69.191

Барьц үгүй барин тавин мэдээ байна.Бүтээгч эзний Хонин сүргийн бүтэлгүй хэдэн мөр л байна.Библи д итгэдэг хүний тоо нь багадаад ирэхлээр Бурханы олон хутагт руу бурангуй үгээ чулуудаж л байна.

Avatar

Zochin 2024-02-02 202.55.191.130

Хутагт нэртэй хулгайчаа юун ч суртэй хамгаалдаг юмб дээ хахаха

Avatar

Нэргүй 2024-02-02 213.87.153.109

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-02 43.242.243.177

Аргагүй л монгол хувраг мөндөө

Avatar

Нэргүй 2024-02-02 59.153.114.219

Үхсэн ацны нь хутагт, хуурамч хулгай ч л бна даа…

Avatar

Зочин 2024-02-02 202.9.40.38

хутагт гэж хэнийг хэлээд байгаа юм бэ? Түмэн олонд хамгийн их гэмтэн гнгдээд байгаа элбэгдорж, бмттулга мэтийн нөхдүүд яагаад зүгээр сул яваад байдгийн учрыг ард түмэнд халээч!!! иэд хамаг бузар булай хар мөр бүхнээ ҮАБЗ гэсэн халхавчид оруулдаг юм гэж …

Avatar

Нэргүй 2024-02-02 202.55.188.121

Энэ хөрөнгө оруулалт гэсэн нэрээр газраа 100 жилээр харийнханд өгнө гэдэг чинь хужаанууд манай газар шороонд эзэн сууж иргэншил аваад дүүрэн х***а болох нь тодорхой. Хөрөнгө оруулалт хийвэл хийнэ л биз. Гэхдээ яагаад заавал газар нутгаа өгөх ёстой юм? Европоор дүүрэн дуудлага худалдаагаар газар худалдаж авсан хужаанууд байна.Газраа авъя гэхээр хэдэн тэрбум доллар нэхээд хэвтчихдэг.Сибирээр олон мянган х***а сүрэглэж ороод ирсэн. parlament.mn сайтад энэ хуулийг эсэргүүцсэн өргөдөлд саналаа өгцгөө

Avatar

Нэргүй 2024-02-02 66.181.161.33

ийм л хулгайч, худалч,гүргэр новшуудаар дүүрсэн бн даа

Avatar

Зочин 2024-02-02 202.126.89.15

Монголчуудыг хагалж, луйвар хийж-улс сүйрүүлж байгаа эрлийзүүд тонил. Фашист арга барилаас салж чадахгүй-Хөгжлийн чөдөр тушаанууд

Avatar

Зочин 2024-02-02 202.126.90.27

Хууран мэхлэгч хутагтыг Далай ламд хэл

Avatar

бб 2024-02-02 210.148.94.144

хуурамч лам нараа гандан донгодооч

Avatar

өвгөн эрдэмтэн 2024-02-02 66.181.189.111

үхсэн үлийний хутагт далд ор түүний дэргэд чой хамба хамаагүй дээр

Avatar

зочин 2024-02-02 202.126.88.64

Нүүрний хэргийг одоогийн төр рүү ,шүүх засаглал рүү дайрч дабшлах з****г болгон ашиглаж болохгүй. Гэм зэмгүй хүмүүст хоморголон ял шийтгэл оноолоо,эсбөгөөс гэмт хэрэгтэнг өмгөөлж хамгаалж хаацайллаа гэж хоёр тийшээ хэт туйлшрах хэрэггүй.Үндэслэлгүй бусдыг гүтгэж ёстой болохгүй.

Avatar

Зочин 2024-02-02 66.181.185.175

ганц энэ хүн биш ээ. бараг бүх ламтанууд хулгайч нарын арыг дааж бид эсрэг ном уншиж, шан хүртдэг хам хулгайчид шүү дээ. үүнийг илчлэх чин сэтгэлтэй, чин бишрэлтэй, чин зүрхтэй ламтан байгаа гэдэгт бат итгэдэг сүсэгтэн бичиж байна. баярлалаа. салхийг нээх чин бишрэлт ламтан амжилт хүсье

Avatar

Иргэн 2024-02-02 203.98.76.100

Энэ бид 2 ын хутагт гэж юу байдаг юм. Хуурин мэхлэгч

Avatar

Нэргүй 2024-02-02 103.57.94.91

tumen olon shavi nariihaa tuluu l tiim yum hiigeed biz

Avatar

Zochin 2024-02-02 66.181.178.173

bas hutagt hun nuursnii hulgai hiisen yum uu, manaihnii shashnii toloologch nar ch tiimerhuu yumnuud baij taarna daa. tuslamj guij ochson huuhnuudiig hurtel ovortolj baij tusaldag surag baidag shuu dee.

Avatar

Хуульч 2024-02-02 66.181.185.248

Энэ сэтгүүлч юугаа дэмийрээд солиороод байгаа юм бэ. Чи шүүх засаглалыг гүтгэж байгаагаа ойлгож байна уу. Шаардлагатай бол чамд олоод уншчих эрх нь байгаа шдэ. Юм унш. ХГэм буруугүй хүмүүст хомроголоод ял шийтгэл оногдуулчихсан юм шиг донгосоод байх юм. Дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг гэж нэг мэргэн үг бий шүү.

Avatar

Зочин 2024-02-02 202.179.25.45

Шүүхийг гүтгээд байгаа юм алга л байна. Харин ч хаалттай шүүснээс болоод гэм бурууг нь олон нийт мэдэхгүй байна л гэж байна. Хаалттай хурлын шийдвэр нь хаалттай чигээрээ л үлдэнэ.

Avatar

Нэргүй 2024-02-02 202.131.238.26

Таарсан ч улс, таарсан ч ард түмэн, таарсан ч гэгээнтэн болдоо. Хаана байнаа нөгөө Бурхны шашны үндсэн филисофи болох бүх зовлонгийн үндэс шунал гэдэг зарчим. Энийгээ ч мэдэхгүй хутагт байх гэж чааваас. Өөрийгөө мэдэхгүй хүмүүст юу юу гэж томордог бол оо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж